Евро 2024: Мбаппе гэмтэж, Лукаку, Лунин нар тааруу тоглолоо

Евро 2024: Мбаппе гэмтэж, Лукаку, Лунин нар тааруу тоглолоо

Евро 2024: Мбаппе гэмтэж, Лукаку, Лунин нар тааруу тоглолоо

Евро-2024 тэмцээний хэсгийн ээлжит тоглолтууд өчигдөр /2024.06.17/ боллоо.


РУМЫН 3 – 0 УКРАИН

Тоглолт эхлэхийн өмнө Украины шигшээ багийг ямар сайн бүрэлдэхүүнтэйг хүн бүр гайхаж, битүү морьд гэцгээж байв. Гэтэл эхний тоглолтдоо бүдэрч, хөрсөн дээрээ буулаа. Ингэхдээ бүр Румыныг барсангүй. Станчиу, Марин, Драгуш гурав гурвуулаа гайхалтай гоол оруулж, түүхэн ялалт байгуулжээ.

Румын улс Еврод хийсэн сүүлийн 17 тоглолтдоо хожоогүй байсан бөгөөд хамгийн сүүлд 24 жилийн өмнө Английг хожиж байв.

Украины шигшээ багийн хаалгач Андрей Лунин өнгөрсөн улирал Реал Мадридын бүрэлдэхүүнд гайхалтай байсан ч шигшээ багтаа үр нөлөө үзүүлж чадсангүй. Тоглолтын дараа муу тоглосноо хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйжээ.

Тоглолтын шилдгээр тодорсон Николай Станчиу "Энэ гоол миний замналын хамгийн шилдэг нь байлаа. Энэ өмсгөл надад их зүйлийг өгүүлж байна. Еврод гоол оруулж, хожил байгууллаа.Үнэхээр гайхалтай. Дэмжлэг онцгой байлаа. Өмнө нь ийм зүйл мэдэрч байсангүй. Миний хамаатнууд, аав, эхнэр минь гээд бүгд уйллаа. Тэдэнд талархмаар байна. Тэднийгээ өнөөдөр баярлуулсан гэж бодож байна" гэв.

Украины шигшээ багийн ахлагч Тарас Степаненко "Өнөөдөр тоглолтдоо үнэхээр сэтгэл дундуур байна. Өнөөдөр бид өмнөх шигээ байсангүй. Румын хожил хүртэх эрхтэй. Бид тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ. Бидэнд хоёр тоглолт үлдсэн. Хүчтэй байж, нөхцөл байдлыг өөрчилнө" гэжээ.

БЕЛЬГИ 0 – 1 СЛОВАК

Бельгийн шигшээ багийн алтан үе дуусч, шилжилтийн үе ирж байгаа ч Словакт хожигдоно гэж олон хүн бодоогүй биз. Тоглолтын эхэнд Бельгийн шигшээ багт гоол оруулах цөөнгүй боломж олдсон ч ашиглаж чадаагүй. Улмаар хамгаалалтдаа алдаж гаргаж, түүнийг нь Словак овжин ашиглаж, Шранз тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ.

Ромелу Лукаку олон боломж алдаж, хоёр гоол оруулсан ч шүүгч давтан бичлэг үзээд тооцоогүй. Эхнийх нь отон тоглолт байсан бол удаах нь довтолгооны эхлэлд Опенда бөмбөгөнд гар хүрчихсэн гэж үзсэн.

Словакийн хамгаалалт ч ганц гоолын тэргүүллээ хадгалах гэж амиа тавив. Бельгийн шигшээ хамаг л довтолгооны сэлгээгээ хийж, үр дүнг өөрчлөхийг хүссэн ч санаснаар болсонгүй. Словак 11 жилийн дараа Бельгийг буулган авлаа.

Тоглолтын дараа Бельгийн ахлах дасгалжуулагч Доменико Тедеско "Бид энэ тэмцээний хүрээнд хожигдол хүлээнэ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ өнөөдөр гэж мэдсэнгүй. Энэ багийг үүнээс илүү сайжруулна гэж ам гарч чадахгүй. Бид өнөөдөр олон боломж гаргаж, гоол ч оруулсан. Гоолыг тооцсон бол тоглолт амархан болох байлаа. Бид довтолгооны төсгөлөө л хийж чадсангүй. Мэдээж энэ бол спортын нэг хэсэг. Тоглогчид үнэхээр сэтгэлээр унасан" гэв.

Словакийн дасгалжуулагч Франческо Калзона "Манай тоглогчид бүхнээ дайчилж, зүтгэж, хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Би хөвгүүддээ ялагчийн сэтгэхүйтэй бай гэж хэлсэн. Бид шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж чадна. Гайхалтай хожил байлаа. Гэхдээ бид улам хичээнэ. Ирэх тоглолтууддаа ч гоол оруулж, зорилгодоо хүрч, дараагийн шатанд шалгарна" гэжээ.

ФРАНЦ 1 – 0 АВСТРИ

Австрийн шигшээ баг зөөлөн боорцог биш гэдгээ харуулж, дэлхийн шилдэг Францын шигшээг багагүй сандаргалаа. Тэдний шахалт, талбайн төвд бөмбөг эзэмшиж буй байдал, довтолгооны санаачлага зэрэг нь хэдийнэ дэлхийн топ баг шиг харагдав. Гагцхүү хамгаалалтын шугамдаа гаргасан ганц алдаа нь хожигдлын үнэтэй байжээ.

Филип Мвенегийн тааруу дамжуулалтыг Мбаппе олзолж, хөндлөн дамжуулсан бөмбөг нь Воберын толгойноос Австрийн хаалганд оров. Мбаппе, Турам, Дембеле гурвыг жигүүрт тогтооход тун хэцүү байсан. Мөн Нколо Кантег дурдах нь зүйтэй. Бага сага алдааг эс тооцвол хуучны Канте талбайдаа эргэн иржээ.

Тоглолтын шилдгээ шалгарсан Нколо Канте "Тоглолтын эхэнд жаахан айдас байсан. Гэхдээ багийнхантайгаа талбайд гараад хуучны мэдрэмжээ эргүүлэн авлаа. Бүгд гайхалтай байлаа. Бид хүмүүс учир бүгд сайн үр дүнгийн төлөө хамтдаа тэмцэж, үүнийгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Килианыг гэмтэл авч талбайг орхиход бүгд санаа зовсон. Нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй юм. Гэхдээ түүнийг эргэн талбайд харна гэж найдаж байна" гэлээ.

Килиан Мбаппегийн хувьд тоглолтын үеэр хамрандаа бэртэл авч, талбайг орхисон юм.

Австрийн ахлах дасгалжуулагч Ралф Рангник "Бид олон боломж үүсгэлээ. Мэдээж, Франц ч олон боломж үүсгэсэн. Би багаа зэмлэхгүй. Бид үргэлж зөв шийдвэр гаргаад байхгүй. Гэхдээ бидний өрсөлдөгч хэн байсныг битгий мартаарай. Франц илүү олон боломж үүсгэсэн. Хожил хүртэх эрхтэй. Гэхдээ сүүлийн минут хүртэл бид тэмцлээ. Бид бүхнээ талбай дээр гаргалаа. Одоо дараагийн тоглолтдоо анхаарч, Польшийг хожихыг хичээе" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MeganJohnson 2024-06-18 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-18 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-18 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-18 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-18 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-18 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-18 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-18 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-18 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-18 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-18 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-18 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-18 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-18 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-18 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-18 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-18 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-18 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-18 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-18 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-18 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-18 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-18 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-18 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-18 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-18 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-18 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-18 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-18 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

SoniaBell 2024-06-18 46.8.193.189

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-18 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-18 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-18 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-18 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-18 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-18 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-18 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-18 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-18 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-18 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-18 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-18 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-18 23.154.177.20

Европууд нацист Укрын багийн өмнө зогсож байгаа хүүхдүүдэд зориуд Украйны далбааг уруу нь харуулсан хувцас өмсгөжээ, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-06-18 202.126.92.98

ийм юм бодож олж, баярлаж байдаг, чи нээрэн бөөлжис хүрмээр, ээж чинь чамайг төрүүлсэндээ харамсах байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж