Израилийн дайны кабинет тарав

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

Израилийн дайны кабинет тарав

Израилийн дайны кабинет тарав

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху зургаан гишүүнтэй дайны танхимаа татан буулгажээ. Энэхүү алхам нь сөрөг хүчний Бенни Ганц болон Гади Эйсенкот нар ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотой аж.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, татан буугдсан дайны кабинет нь аюулгүй байдлын болон Газын зурваст Хамастай хийж буй тулааны гол шийдвэрүүдийг гаргадаг байсан. Бенни Ганц нь дайны кабинетын тэргүүн байсан агаад найм хоногийн өмнө дайны стратеги байхгүй гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгчээ. Үүний дараа хэт барууны үзэлтэй сайд нарын нэгийг нь кабинетын тэргүүнээр томилох шаардлага гарсан ч тохирох хүн байсангүй. Дайны кабинетыг татан булгаснаар Нетаньяху эвслийн болон холбоотны дарамт шахалтаас зайлсхийж байна.

Газын зурваст аравдугаар сарын 7-нд Израиль түрэмгийлснээс нэг хоногийн дараа Бенни Ганц, Гади Эйсенкот нар баруун жигүүрийн эвсэлд нэгдсэн. Улмаар дайны нөхцөл байдал, тактикийг боловсруулдаг болсон ч зургадугаар сарын 9-нд Бенни Ганц "Биднийг жинхэнэ ялалтад хүрэхэд Ерөнхий сайдын удирдлага саад болж байна" гэж мэдэгджээ. Үүний дараахан хэт барууны үзэлт Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир дайны кабинетад орох хүсэлтэй байгаагаа Нетаньяхуд илтгэжээ. Гэвч Ням гаригийн орой шинэ тэргүүлэгчийг сонгох бус кабинетыг татан буулгах шийдвэрийг Нетаньяху гаргасан байна.

Ерөнхий сайд мэдэгдэлдээ "Бенни Ганцын хүсэлтийн дагуу дайны кабинет тарсан. Тэрбээр албан тушаалаа орхиж байгаа тул бидэнд өөр нэг засгийн газрын салбар хэрэггүй. Дайны кабинетын үйл ажиллагааг үндсэн засгийн газар үргэлжлүүлнэ" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж