Залуужсан сагсны шигшээ баг Босни-Херцеговиныг зорив

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

Залуужсан сагсны шигшээ баг Босни-Херцеговиныг зорив

Залуужсан сагсны шигшээ баг Босни-Херцеговиныг зорив

Монголын сагсан бөмбөгийн шигшээ өнөөдөр/2024.06.18/ Босни-Херцеговин улсыг зорилоо. Тус улсын нийслэл Сараево хотод шигшээ баг нийт 14 хоног бэлтгэл хийхээс гадна Сербийн зургаан багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Босни-Херцеговиныг зорьсон багт 15 тоглогч, дөрвөн дасгалжуулагч, албаны хүний хамтаар явж байгаагаас ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас болон Грекийн шигшээ багийн хөдөлгөөн засалч Нтакоулас Константинос нар Афин хотоос Саравео хотод ирж, шигшээ баг дээр нэмэгдэх аж.

Шигшээ багийн бүрэлдэхүүнийг харахад залуужиж, хамгийн ахмад нь 1995 оны О.Эрдэнэцогт, Б.Энх-Амгалан байгаа бол хамгийн залуу нь 2005 оны С.Төгөлдөр байна. Мөн Японоос О.Тулга, АНУ-аас Г.Дөлгөөн нар нэмэгджээ.

"FIBA" Азийн аваргын урьдчилсан шатанд түүхэндээ анх удаа шалгараад буй Монгол улсын шигшээ багийг арваннэгдүгээр сард Япон, Хятадтай хийх тоглолт хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж