Сурвалжлага: Хүүхдийн дугуйлангийн эрэлт их ч хамрах хүрээ бага байна

Сурвалжлага: Хүүхдийн дугуйлангийн эрэлт их ч хамрах хүрээ бага байна

Сурвалжлага: Хүүхдийн дугуйлангийн эрэлт их ч хамрах хүрээ бага байна

Цахим орчин дахь зарын группүүд хүүхдийн дугуйлан, сургалтын талаар сонирхсон эцэг эхчүүдийн асуултаар дүүрчээ. Хаана ямар дугуйлан, сургалт байгаа талаар мэдээллийг идэвхтэй хайж буй эцэг эхчүүдээс харвал, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан, хөтөлбөрүүдийн эрэлт өссөн бололтой. Хүүхдийн дугуйлангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд эцэг, эхчүүдийн асуултад хариулт өгсөн байдлыг харвал, Монголд хувийн дугуйлан, хөтөлбөрүүдийн сонголт өргөн байна. Дугуйлангийн төрлийг харвал ойролцоогоор 40 орчим төрлийн дугуйлан хөтөлбөрүүд байх аж.

Харин үнийн хувьд дугуйланд хамрагдах хугацаанаасаа шалтгаалаад хамгийн багадаа 50 мянган төгрөг. Дунджаар 250-1 сая орчим төгрөгийн үнэтэй байгаа бол тусгайлсан дугуйлан хөтөлбөрүүд 3-9 сая төгрөгийн дундаж үнэтэй байна.

Бид сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан, хөтөлбөрүүдийн талаар сурвалжлахаар нийслэлд цор ганц үнэ төлбөргүй сургалт явуулдаг "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийг зорилоо. Биднийг очих үед тус төвийн үйл ажиллагаа зуны хуваарийн дагуу завсарласан байв. Хүүхдийн урлан бүтээх төвийн хашаан дотор, хүүхдүүд хоорондоо агаарын теннис тоглож, залуус амарч суух нь харагдав.

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 28 ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭДЭГ

Одоогоор хичээллээгүй байгаа ч тус төвийн үйл ажиллагаа, хүүхдийн дугуйлан хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авахаар “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн сургалтын менежер М.Атартай уулзлаа. Тэрбээр, "Монголын хүүхдийн урлан бүтээх төв энэ жил 36 дахь жилийнхээ элсэлтийг авч, хүүхдүүдээ төгсгөөд тавдугаар сарын 15-наас хичээлийн жилийнхээ хаалтыг хийсэн. Хамгийн сүүлд хүүхдүүдийнхээ “Урлагийн ертөнц” үзэсгэлэнг гаргаж, одоогоор дугуйлангийн үйл ажиллагаа завсарласан байна. Манайх хүүхдийн хичээлээс гадуурх сургалт, хүмүүжил, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас ерөнхий боловсролын сургуультай зэрэгцэж үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас 2023-2024 оны хичээлийн жилд 18 төрлийн 21 дугуйлан хичээллэсэн. Нийт 1500 гаруй хүүхэд энэ жил суралцаж төгссөн.

Дараагийн 2024-2025 оны элсэлтээ намар, есдүгээр сарын 3-наас эхлэн бүртгэж, есдүгээр сарын 15-наас эхлэн хичээллэнэ.

Ирэх хичээлийн жилд мөн л 18 төрлийн 28 дугуйлан хичээллэнэ. Нэмэлтээр монгол хувцас загварын анги нээхээр зорьж байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьд дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр хүүхдүүд маш их суралцдаг. Хүүхдүүдийнхээ эрэлт, хүсэлтийн дагуу эко урлалын анги, сүүлийн үеийн уран зургийн бүх төрлөөр, уран зургийн ангиуд төрөлжиж байна. Түүнчлэн уран баримал, уран бичлэг гэх мэт урлахуйн чиглэлээр түлхүү сургадаг гэв.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ ДУГУЙЛАНГИЙН ТӨЛБӨР 380 МЯНГААС ЭХЭЛНЭ

Монголын хүүхдийн ордон нэг сарын хугацаатай зуны дугуйлан хичээллүүлж байгаа бөгөөд хичээлийн хөтөлбөр хэдийн дундаа оржээ. Монголын хүүхдийн ордны сургалтын менежер Б.Жаргалсайхан "Хүүхдийн ордны зуны сургалт явагдаж байна. Сургалтын бүртгэл тавдугаар сарын 29-нд эхэлсэн. Одоо зуны элсэлтийн дугуйлан хичээллээд талдаа ороод явж байна. Зуны сургалт нэг л сарын хугацаатай хичээллэнэ. Нийтдээ 26 төрлийн дугуйлан хичээллэж байна. Ямар дугуйлан гэдгээсээ шалтгаалаад анги дүүргэлт янз бүр байдаг. Жишээ нь хөгжмийн дугуйлангууд ганцаарчилсан байдлаар хичээллэдэг.

Жилийн төлбөр 380 мянгаас 1.2 сая төгрөгийн хооронд байдаг.

Бүртгүүлэх хүсэлтэй хүүхдүүд маш их байдаг. Бүртгэл нээгдсэн даруйд хоёр хоноод л дүүрдэг. Манайх гурван жилийн хөтөлбөртэй. Энэ хугацаанд идэвх зүтгэлтэй суралцсан хүүхдүүддээ бид төгсөгчийн үнэмлэх олгодог. Мөн хүүхдийн ордны медалиар шагнадаг учир төгссөн хүүхдүүд тэтгэлэгт хамрагдах зэрэг ач холбогдолтой гэв.

НЭГ КГ ХУВАНЦАР САВ АВЧРААД ГУРВАН САР ДУГУЙЛАНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Хүүхдийн урлан бүтээх төвтэй адил үнэ төлбөргүй хичээллэх боломжтой дугуйлан "Ид шидийн орон"-д бий. Энд жюү жицү, бүжгийн спорт, уран зураг, чимэглэх урлаг, төгөлдөр хуур, англи хэл гэсэн зургаан төрлийн сургалт явуулдаг. "Ид шидийн орон II"-ийн сургалтын менежер Ц.Анударь: 

"Манайх зуны элсэлт гээд зургаан төрлийн дугуйлан, сургалт явуулж байна. Манай сургалтууд төгсдөг болон төгсдөггүй гэдгээрээ өөр өөр байдаг. Төгсдөг сургалтуудын хувьд гурван сарын хугацаатай хичээллэдэг. Хаврын сургалт зургадугаар сарын 1-нд дууссан. Үүний дараа бид зуны сургалтынхаа элсэлтийг аваад, одоо зуны сургалтын хүүхдүүд хичээллээд явж байна. Өнөөдрийн байдлаар үндсэн сургалтууд дээр хүүхдүүд нэмж авахгүй. Гэхдээ нэмэлтээр хамтарсан хөтөлбөрүүд зарлагдвал тухайн сургалтууд дээр хүүхэд элсүүлэх боломжтой.

Манай намрын дугуйлангийн элсэлт есдүгээр сарын 1-нд эхэлнэ.

Бүжгийн спорт болон, жюү жицүгийн дугуйланд жилд нэг удаа элсэлт авдаг. Бусад сургалтын хувьд гурван сарын хугацаатай төгсгөөд, шинэ элсэлтээ аваад явдаг. Ид шидийн орны бүх салбар, байршлуудад эдгээр сургалт хичээллэдэг.

Манай сургалтууд үнэ төлбөргүй. Гэхдээ хүүхдүүдэд "үнэгүй юм" гэдэг хандлагыг сургахгүйн тулд нэг килограмм хуванцар сав авчраад гурван сарын сургалтад суух боломжтой гэсэн нөхцөл тавьдаг.

Манай салбарууд гэр хороололд байдаг гэдгээрээ давуу талтай. Хүүхэд сургалтад суухын тулд заавал хотын төв рүү явах хэрэгтэй болдог шүү дээ. Жишээ нь, хотын захад байршилтай төгөлдөр хуурын сургалт гэж байхгүй, мөн маш өндөр төлбөртэй байдаг. Тиймээс хүүхдийг бүрэн дүүрэн авьяастай болгоно гэхээс илүүтэйгээр анхан шатны мэдлэг олгох, цаашдаа эцэг эхчүүд, хүүхдүүд өөрсдөө бие даан хөгжүүлж болох мэдлэгийг олгохыг зорьдог гэв.

 ДУГУЙЛАНД ЯВСНААР АМЬДРАХ ИДЭВХ НЭМЭГДСЭН

Сурагч, хүүхдүүдийн хамгийн их хичээллэдэг дугуйлан бол төрөл бүрийн спортын сургалтууд байдаг. Спортын дугуйлангууд ямар спорт гэдгээсээ шалтгаалаад тухайлсан онцлогтой. Жишээ нь, жүдо бөхийн дугуйлангийн тамирчдын ихэнх нь энэ үеэр хээрийн бэлтгэлд гарсан байгаа аж. Жүдо бөхийн дугуйланд хоёр жилийн турш хичээллэж байгаа С.Ариунцэцэг охин ярихдаа  "Анх манай дүү жүдогийн сургалт сонирхоод үзээч гэж санал болгосон. Үүний дагуу сонирхож, хичээлийнхээ дундуур хамрагдаж эхэлсэн. Дугуйланд хамрагдаж байгаа бол хамгийн чухал нь тууштай, тэвчээртэй, гол нь залхуу биш байх хэрэгтэй. Дугуйланд хамрагдсанаар хүүхэд маш олон зүйл сурдаг. Тэвчээр, хүндлэл, ёс суртахуун гээд бүх л зүйлийг заадаг юм шиг санагддаг. Ааш зан хүртэл өөрчлөгддөг, нийгэмшдэг. Дугуйланд явснаар амьдрах маш их идэвхтэй болсон гэж боддог" гэж ярилаа.

Монгол Улсад сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан, хөтөлбөрүүд олон байгаа ч тэдгээр хүүхдийн сурч хөгжих эрх, эцэг, эхчүүдийн боломж, бололцоо орлого зэргээс шууд хамааралтай байна. Үнэ төлбөргүй буюу хямд үнээр урт хугацаанд сургах боломжтой дугуйлан хөтөлбөрүүд нь хувийн гэгдэх сургалтын газруудаас харьцангуй цөөн, мөн хамрах хүрээ нь бага байдаг. Эдгээр газар аль боломжоороо хүүхдүүдэд хүртээмжтэй байхыг зорьдог ч дээрх дугуйлан, хөтөлбөрүүдэд хамрагдаж чадахгүй хүүхдүүд олон байгаа нь анзаарагдаж байлаа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MeganJohnson 2024-06-18 46.8.157.223

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBrown 2024-06-18 213.226.101.227

Харуулах боломжгүй.

Avatar

SofiaWilliams 2024-06-18 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieCantu 2024-06-18 95.182.124.84

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineAnderson 2024-06-18 188.130.188.78

Харуулах боломжгүй.

Avatar

JoyceJohnson 2024-06-18 45.11.21.213

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferVigil 2024-06-18 109.248.13.235

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJackson 2024-06-18 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KristenKing 2024-06-18 188.130.185.145

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyApodaca 2024-06-18 109.248.55.151

Харуулах боломжгүй.

Avatar

DawnHarris 2024-06-18 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBell 2024-06-18 109.248.142.132

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaThomas 2024-06-18 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-18 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-18 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-18 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-18 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-18 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-18 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-18 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-18 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-18 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-18 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-18 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-18 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-18 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-18 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-18 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-18 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-18 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-18 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-18 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-18 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-18 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-18 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-18 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-18 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-18 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-18 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-18 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-18 109.248.204.104

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж