УИХ-ын ес дэх удаагийн парламентын сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 45 бие даагч нэр дэвшиж байна. Санал хураалт зургадугаар сарын 28-нд болно. Улс төрийн хүрээний тохиролцоо, урьдчилсан таамаглалаар сонгуулийн үр дүнд хамтарсан засаг байгуулагдана. Урилга илгээгч нь АН уу, эсвэл МАН уу. МАН ялалт байгуулах юм бол Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улируулан ажиллуулна гэсэн улс төрийн шийдвэрээ гаргасан. Харин АН ялалт байгуулбал Л.Гантөмөр Их тэнгэрт амьдрахгүй гэдгээ зарласан.
Энэ удаагийн сонгууль их олон талын онцлогтой. ҮХНӨ-өөр 126 гишүүнээс парламент бүрдэх агаад 48 нь жагсаалтаар, 78 нь томсгосон тойрогт өрсөлдөнө. Товчхондоо, пропорциональ тогтолцоогоор сонгууль явагдахын давуу тал нь сонгогчдын санал гээгдэх нь харьцангуй бага. Босго давсан жижиг намууд авсан саналынхаа хэмжээгээр парламентад төлөөлөлтэй болдог. Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг.
Харин сул тал нь том намууд тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг агаад сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг. Гэвэл МАН, АН хоёр хамтарсан засаг байгуулах нь магадлалын онолын хувьд илүү. ХҮН нам бүлэг байгуулах хэмжээнд очвол засагт ганц сайдтай үлдэж мэднэ. Энэ тохиолдолд хэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх вэ гэдэг нь асуултын тэмдэг.
Пропорциональ систем нь бие дааж нэр дэвшигчдэд халтай. Тиймээс энэ удаагийн сонгуульд урьд өмнөхөөсөө цөөхөн, ердөө 45 хүн бие даажээ. 2020 оны сонгуульд 208 хүн бие дааж нэр дэвшсэн байдаг.
Тэр тусмаа томсгосон тойрогт жижиг нам, шинэ, залуу, танигдаагүй улстөрчийг дугуйлах магадлал бага. Жижгүүд эвсч, сонгуульд орсон нь ийм шалтгаантай. Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг. Парламентын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчид намын бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа нь энэ. Жагсаалтад бичигдээд ногоон гэрлээр парламентын гишүүн болох нь амархан ч, асуудал тарьвал нам нь эргүүлэн татах боломжтой. Авлига, хулгай, луйварт холбогдсон гишүүдтэйгээ нам нь хариуцлага тооцох бүрэн боломжтой болно. Парламентын дархлаа суларна гэсэн ойлголт энд байхгүй. Намд бол ямар ч хохиролгүй, дараагийн хүнээ оруулаад ирнэ. Гэх мэтчилэн Ардын намын автор бүхий Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анхны 126 гишүүнтэй парламент бүрдэнэ.
Үүний гол реформ нь парламентын гишүүдийн эрх мэдлийг багасгаж, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Өнөөдрийн 76 гишүүнтэй парламент үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн. Нэг бол Засгийн газартаа бярдуулж, нөгөө бол 76 сайдтай болчихдог байсан нь шорвог үнэн. Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэх үеэр ордонд “ор сураггүй” гарууд гарч ирээд мөнгөний хуваарилалт нэхээд суучихдаг нь жирийн үзэгдэл болсон. Хүссэн албан тушаал, төсөв мөнгийг нь өгөхгүй бол Ерөнхий сайдаа огцруулах нь ч цөөнгүй байв. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг эс тооцвол бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан Ерөнхий сайд ховор.
Тиймээс нэг кнопонд очих эрх мэдлийг бууруулахын тулд гишүүдийн тоог нэмсний цаад зорилго нь парламентын засаглалыг бэхжүүлэх юм. Парламентын засаглал бол ардчиллын баталгаа, бамбай болох учраас.
Дэлхийн геополитик улам хурцдаж, Орос-Украины дайн улам сунжрах нь тодорхой болсон. Урд хөршийн худалдааны дайн ч Монголын хувьд таагүй мэдээ. Газарзүйн онцлогоороо албан бус хоригтой амьдардаг жижиг улсын хувьд парламентын тогтолцоогоо бэхжүүлж байж “амьд” үлдэнэ. Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай намуудын дарга нартай хөшигний урд болон ард уулзаж, тохирсны гол зорилго энэ.
Товчхондоо, гэр дотроо бид улаан, хөх, ягаан, ногоон өнгөөрөө ялгарч болох ч гэрийн гадна талдаа ганц Монгол. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд холимог сонгуулийн цаадах холыг харсан нүүдэл нь Монголын эрх ашгийг хамгаалах байлаа. Тэр ямартай ч засагласан гурван жилд хийе гэснээ хийсэн, өөрчилье гэснээ өөрчилсөн. ҮХНӨ бол Монголын аюулгүй байдлыг хамгаалах арга тактик гэхэд буруудахгүй.
ҮХНӨ-өөр парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг бүсчилж явуулснаар УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл багасна. Төр дэх жалга, довны үзэл багасч, төсвийн зарцуулалт оновчтой болно. Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар сайжирна. Парламентын дархлаа нэмэгдэж, аливаа зүйлд автах, лоббид өртөх эрсдэл буурна. Намууд бодлогын нам болж төлөвшинө. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
Б.БАТ
SofiaWilliams 2024-06-18 45.15.72.143
Харуулах боломжгүй.
StephanieCantu 2024-06-18 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-18 188.130.188.78
Харуулах боломжгүй.
JoyceJohnson 2024-06-18 45.11.21.213
Харуулах боломжгүй.
JenniferVigil 2024-06-18 109.248.13.235
Харуулах боломжгүй.
LisaJackson 2024-06-18 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KristenKing 2024-06-18 188.130.185.145
Харуулах боломжгүй.
BeckyApodaca 2024-06-18 109.248.55.151
Харуулах боломжгүй.
DawnHarris 2024-06-18 109.248.204.78
Харуулах боломжгүй.
JenniferBell 2024-06-18 109.248.142.132
Харуулах боломжгүй.
JessicaThomas 2024-06-18 109.248.15.107
Харуулах боломжгүй.
MelissaFisher 2024-06-18 188.130.128.130
Харуулах боломжгүй.
JenniferLin 2024-06-18 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-18 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-18 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-18 188.130.128.119
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-06-18 185.181.246.89
Харуулах боломжгүй.
TiffanyBowman 2024-06-18 109.248.14.248
Харуулах боломжгүй.
StaceyMiller 2024-06-18 109.248.142.84
Харуулах боломжгүй.
GwendolynHawkins 2024-06-18 188.130.219.61
Харуулах боломжгүй.
SaraJohnson 2024-06-18 45.86.0.7
Харуулах боломжгүй.
HannahJones 2024-06-18 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MartishaPlummer 2024-06-18 109.248.204.53
Харуулах боломжгүй.
AshleyBravo 2024-06-18 45.11.21.164
Харуулах боломжгүй.
StephanieGover 2024-06-18 109.248.15.93
Харуулах боломжгүй.
KaciJones 2024-06-18 188.130.136.64
Харуулах боломжгүй.
CindyReed 2024-06-18 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-18 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-18 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-18 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-18 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-18 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-18 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-18 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-18 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-18 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-18 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-18 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-18 109.248.204.104
Харуулах боломжгүй.
сонгогч 2024-06-18 202.9.46.14
Л.Оюун-Эрдэнийг үргэлжлүүлэн ажиллуулах нь Монгол улсад ашигтай. МАН 88 суудал авна.
Нэргүй 2024-06-18 188.162.254.53
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!
Нэргүй 2024-06-18 139.5.218.15
Ерөнхий сайд Л.Гантөмөр.
Нэргүй 2024-06-18 202.126.91.218
Jagsaaltaar garsan hun hezee ch bolohguildee tiim l yum bol zorigtoi devsheed garah baisn. Aimhai hun jagsaaltaar gardgiin yalanguya darga
Нэргүй 2024-06-18 66.181.178.116
Дараагийн сонгуульд нам унахгүй гэсэн л зөөлөвч амортизатор
Нэргүй 2024-06-18 202.21.125.22
Геополитик ярьж сүржигнэхээс өмнө авилгачин түшмэдүүд л энэ улсыг баллаж дуусч байна. Нэрийг нь жагсааж бичихээс халшрам олон төрлийн хулгайд орооцолдсон луйварчдаа бүгдийг нэр дэвшүүлчихээд авилгатай тэмцэгч нэр зүүж яваа оюунэрдэнэ, цаашилбал МАН-д хэн итгэх юм бэ
Иргэн 2024-06-18 139.5.219.206
МАН солигдох нь чухал. Бусад жижгүүд авсан санал нь эвсээд олонх болж байж МАН-ы төрөөс төрсөн тэрбумтан хулгайч авилгач сайд албатуут ерөнхийлөгч гээд бүгдийг нь дараагийн 4 жилд шалгаж яллах боломжтой. МАН л биш шүү
Нэргүй 2024-06-18 202.126.91.218
MAN yalagdval uls oron suirne. Urd hoid hursh chin zuunii huchnii uzeltei.
MAN adilhan zuunii huchniih bolhoor uls oron suirchihgui yavaad baidag yum. Yaagad AN zasag barih uyed ediin zasag hamgiin doroitdog ve gehleer yerduu l ene. Busdaar ali ch nam idej uuna, gagtshuu urd hoid hursh l hemjee g taaruuldag
зочин 2024-06-18 103.57.95.220
Манай жинхэнэ хулгайчууд бол ардчилагч гэх нэрээр үнэн нүүрээ нуусан мэрэгжлийн луйварчид, Бүр 1990 -ээд оноос л нийгмийн өмч идэж асар богино хугацаанд цүдийж баяжсан, Элбэгдорж Батүүл Баттулгаас эхлээд хошуучлагчид нь манай тэргүүн баячууд болов, Тэд 30 гаруй жил иргэдийн хөдөлмөрийг мөлжиж улам баяжсаар,Нийгмийн баялагийн ихэнх нь эдний гарт оров,Худал амлана, Орос хягадад дайсагнаж. харилцааг хүйтрүүлж байж эх орноо хөгжүүлэх юм гэнэ, Ийм луйварчдад бүү итэг-Олон удаа хууртаж хохирч болохгүй
Гэрэл 2024-06-18 202.5.202.36
Яг тийм. Энэ байдлыг жирийн иргэдэд сайн ярьж, таниулж ойлгуулах л хэрэгтэй байгаа юм. Урдуур нь буруу ухуулга орж ирээд самраад байх юм аа.
Нэргүй 2024-06-18 66.181.185.141
Аааль хэдийн ингэх байсын, МАН түрэмгийлсээр өдий хүрсэн, цаашдаа явцгүй, мухардалд орохоороо л пропорциональд шилжлээ,энэ болтол МАН бүх зүйлийг өөрийн эрх ашигт зохицуулж байлаа !
зочин 2024-06-18 103.57.95.220
Монгол орныг аврах, зөв замаар явуулж хөгжүүлэх улс төаийн ганц хүчин бол МАН болно,Үүнийгээ тэд амьдрал дээр харуулав Ковидоос эхлээд үүссэн асар их хүндрэлийг хохирол багатай давж бараг сүүлийн ганц жилийн дотор эдийн засаг бизнесээ сэргээн ард иргэдийн амьдралыг хэвийн болгов, АН төрд гараад эдийн засгаа сүйрүүлж төрийн данс улайлгаж,өр зээлэнд оруулж иргэдийн амьдралыг унагдаг бол МАН үүнийг засч эх орноо хөгжүүлэх гэж зүтгэж байна, Бусдын гүтгэлгэд хууртаж амьдарлаараа бүү хохир
Нэргүй 2024-06-18 66.181.182.201
Данхаар л ерөнхий сайд хийлгэж болохгүй. Тэгвэл Жонхуугийн ашиг сонирхолтой шийдвэр гаргаад байдаг. Милл Хаус гурилын үйлдвэрт нь 47.6 тэрбумыг өгчихсөн.Данхын ихээхэн зүтгэлээр шүү. Бөөрөлжүүтийн ДЦС дээрээ нь 300 тэрбумын бондын зээл босгоод өгчихсөн. Тэр мөнгийг ТТ цахилгаан станц дээр өгөхөд л 3 жилийн дараа ОТ-г эрчим хүчээр хангаж жилийн 200 гаруй сая $ цэвэр ашиг орж ирэх юм шдэ
Балжмаа 2024-06-18 122.201.31.101
МАН ОюунЭрдэнэ гарах болно
SamTrimble 2024-06-18 109.248.138.225
Харуулах боломжгүй.