Хонгконгийн засгийн газар жуулчдыг эргүүлэн татахын тулд "Илүү их миль явцгаая" нэртэй кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд үйлчилгээний ажилчдаас илүү эелдэг байж, инээмсэглэхийг хүсч байна. Тэргүүн шугамд ажиллаж буй ажилтнууд илүү зочломтгой байснаар Хонгконгийн аялал жуулчлалыг бэхжүүлнэ гэж үзэж байна.
Нийгмийн эмх замбараагүй байдал, Covid-19 цар тахал зэрэг хүчин зүйлээс болоод Хонгконгийн аялал жуулчлалын салбар олон жил уналттай байсан. Өдгөө нэмэлт арга хэмжээ авч эхэлсэн ч гэлээ цар тахлын өмнөх үеийн үзүүлэлттэй хараахан зэрэгцэж очоогүй байна. Өндөр үнэ, зэргэлдээ Шэньжэний нөлөө нь илүү том асуудал гэж шинжээчид үзэж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хонгконгод нийт 24 сая жуулчин иржээ. Гэвч энэ нь 2019 оны мөн үеийн 60 хувьтай тэнцэх үзүүлэлт аж. Өмнөх оноо бодвол харьцангуй өсөлт ажиглагдаж байгаа ч илүү их сорилт хүлээж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
ӨНДӨР ҮНЭ
Хонконгийн Лан Квай Фон дүүргийн нэгэн шөнийн цэнгээний газрын эзэн бөгөөд засгийн газрын зөвлөхөөр ажилладаг Аллан Земан хэлэхдээ "Хамгий том бэрхшээл бол өндөр үнэ. Шэньжэнь, Япон зэрэг бусад газар Хонгконгтой харьцуулахад асар хямд үнэтэй байгааг жуулчид харж байгаа" гэв.
Хонконгийн мөнгөн тэмдэгтийг ам.доллартай холбосон нь хотыг олон улсын санхүүгийн төв болгоход тусалсан. Гэвч ам.долларын ханш чангарч байгаа учир Азийн бусад эдийн засагтай харьцуулбал Хонгконгод бараа бүтээгдэхүүн улам үнэтэй байх сөрөг талтай. Ялангуяа хятад жуулчдад энэ сөрөг тал илүү их мэдрэгдэж байгаа аж. Хятад юанийн ам.доллар болон хонгконг доллартай харьцах ханш мэдэгдэхүйц буурч байгаа билээ.
Бусад орны жуулчдыг бодвол хятад жуулчид Хонгконгийг зорих нь олон байна. Энэхүү өөрчлөлт нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгаа аж. Яагаад гэвэл эх газрын Хятадаас ирсэн жуулчид ерөнхийдөө бага мөнгө үрдэг. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Тэд илүү богино хугацаагаар аялж байна, Хятадын эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр төсөв нь чангарсан байна.
Хонгконгийн Соёл, спорт, аялал жуулчлалын товчоо энэ жил жуулчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Гэвч сүүлийн үеийн тооцооллыг харвал нэг жуулчны нэг өдөрт үрэх мөнгөн дүн 6939 хонгконг доллараас 5800 болж буурахаар байна.
Лан Квай Фон дүүргийг жуулчид хамгийн ихээр зорьдог. Цар тахлын үеэр хил хаагдахад тус дүүрэгт үйлчилгээ эрхлэгчид хамгийн их хохирол амссан билээ. Тэдний зарим нь эргээд сэргэсэн ч гэлээ ашиглагдаагүй талбай байсаар байна. Тус дүүрэгт хоосон лангуу, талбай байх нь цар тахлын өмнө ховрын үзэгдэл байжээ.
ӨРСӨЛДӨГЧ ШЭНЬЖЭНЬ
Цар тахлын үеэр хил хаагдсан байхад ойролцоох Шэньжэнь Хятадын дээд зэрэглэлийн хот болон хөгжсөөр байв. Шинээр баригдсан өндөр хурдны төмөр зам, далай дамнасан мега гүүр зэрэг бүтээн байгуулалтууд Шэньжэньд бий. Мөн Хонгконгтой өрсөлдөхүйц хоол, зугаа цэнгэл, дэлгүүр хэсэх өргөн сонголтуудыг санал болгож байна. Шэньжэнь хотын бараа үйлчилгээний үнэ заримдаа Хонгконгоос 2-3 дахин хямд байдаг аж.
Хонгкончууд өөрсдөө хөрш зэргэлдээ Шэньжэнь хот руу аялах нь нэмэгдсээр байгааг эдийн засагч Саймон Ли Сиу-По онцолжээ. Өнгөрсөн гуравдугаар сард болсон Улаан өндөгний баярын үеэр хонгконгчууд мянга мянгуулаа Шэньжэний хил дээр цугларч, хотын төвийн ресторан, баар, худалдааны төвүүд хоосорч орхисон юм. Гуравдугаар сарын турш 9.3 сая хүн Хонгконгийн зорчигч тээврийн хяналтын цэгүүдээр гарчээ. Засгийн газрын мэдээллээс харахад энэ нь 1997 онд Их Британийн эрхшээлээс Хятадын бүрэн эрхт байдалд шилжсэнээс хойш гарсан хамгийн өндөр тоо юм.
Гэтэл мөн хугацаанд ердөө 3.4 сая орчим жуулчин Хонгконгод нэвтэрчээ.
Энэ динамик Хонгконгийн бизнесүүдэд хүндээр тусч, жижиглэнгийн борлуулалт буурсаар байна. Ресторанууд олноороо хаагдаж эхэлснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэх болов. Хонгконгийн Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбооноос саяхан хийсэн судалгаагаар жижиг, дунд компаниудын 70 хувь нь тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад бизнесийн үзүүлэлт буурсан гэж мэдэгджээ.
Тиймээс Хонгконгийн эрх баригчид дээр дурдсан "Илүү их миль явцгаая" ажлаас гадна аялал жуулчлалын урсгал, зардлыг нэмэгдүүлэхийн тулд салют шоу зэрэг янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Ийм арга хэмжээнүүдэд 1.09 тэрбум хонконг доллар зарцуулжээ.
Эх сурвалж: CNBC
SofiaWilliams 2024-06-18 45.15.72.143
Харуулах боломжгүй.
StephanieCantu 2024-06-18 95.182.124.84
Харуулах боломжгүй.
ChristineAnderson 2024-06-18 188.130.188.78
Харуулах боломжгүй.
JoyceJohnson 2024-06-18 45.11.21.213
Харуулах боломжгүй.
JenniferVigil 2024-06-18 109.248.13.235
Харуулах боломжгүй.
LisaJackson 2024-06-18 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KristenKing 2024-06-18 188.130.185.145
Харуулах боломжгүй.
BeckyApodaca 2024-06-18 109.248.55.151
Харуулах боломжгүй.
DawnHarris 2024-06-18 109.248.204.78
Харуулах боломжгүй.
JenniferBell 2024-06-18 109.248.142.132
Харуулах боломжгүй.
JessicaThomas 2024-06-18 109.248.15.107
Харуулах боломжгүй.
MelissaFisher 2024-06-18 188.130.128.130
Харуулах боломжгүй.
JenniferLin 2024-06-18 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-18 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-18 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-18 188.130.128.119
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-06-18 185.181.246.89
Харуулах боломжгүй.
TiffanyBowman 2024-06-18 109.248.14.248
Харуулах боломжгүй.
StaceyMiller 2024-06-18 109.248.142.84
Харуулах боломжгүй.
GwendolynHawkins 2024-06-18 188.130.219.61
Харуулах боломжгүй.
SaraJohnson 2024-06-18 45.86.0.7
Харуулах боломжгүй.
HannahJones 2024-06-18 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MartishaPlummer 2024-06-18 109.248.204.53
Харуулах боломжгүй.
AshleyBravo 2024-06-18 45.11.21.164
Харуулах боломжгүй.
StephanieGover 2024-06-18 109.248.15.93
Харуулах боломжгүй.
KaciJones 2024-06-18 188.130.136.64
Харуулах боломжгүй.
CindyReed 2024-06-18 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-18 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-18 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-18 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-18 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-18 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-18 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-18 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-18 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-18 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-18 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-18 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-18 109.248.204.104
Харуулах боломжгүй.