ОХУ-ын ерөнхийлөгч Путин удахгүй Хойд Солонгост айлчилна. Энэ айлчлалын үеэр ОХУ, Хойд Солонгос улсууд цэргийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж таамаглаж буй тул Өмнөд Солонгосын зүгээс Кремльлд анхааруулга өгөв.
Тодруулбал, Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин Ням гаригт мэдээлэл хийхдээ "Бид тодорхой цэгээс хэтрүүлэхгүй байхыг Оросын түншдээ анхааруулсан. Манай тагнуулын мэдээлснээр ОХУ, Хойд Солонгос улсууд цэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өмнөхтэй ижил схемээр хэрэгжүүлэх боломжтой байна" гэжээ.
Энэ удаагийн айлчлал нь ОХУ-ын түүхэнд хоёр дахь удаагаа болж буй айлчлал юм. Тиймээс Путины засаг захиргаа хүндхэн байдалтай, яарч байгааг энэ айлчлал харуулна гэж ажиглагчид дүгнэсэн. Путин өмнө нь 2000 онд Пёньянд айлчилж, удирдагч агсан Ким Жон Илтэй уулзаж байв.
Хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа сайжруулахаас гадна ОХУ-д Хойд Солонгосын цагаач ажилчдыг хүлээн авах боломжийг сайжруулах талаар ярилцана гэж таамаглаж байна.
Эх сурвалж: KOREA HERALD
Холбоотой мэдээ