П.Сайнзориг: Авлигыг бууруулъя гэвэл бизнесийн эрх зүйг хөгжүүлэх ёстой

сонгууль-2024 - 2024-site 10

П.Сайнзориг: Авлигыг бууруулъя гэвэл бизнесийн эрх зүйг хөгжүүлэх ёстой

П.Сайнзориг: Авлигыг бууруулъя гэвэл бизнесийн эрх зүйг хөгжүүлэх ёстой

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.


Уулзалтын үеэр нэр дэвшигч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Пүрэвжавын Сайнзоригийг хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

“Бид авлигатай тэмцэнэ гэхээр зөвхөн шүүх, цагдаа, прокурор, ял хариуцлага ярьдаг" гэв.

Мөн "Ер нь авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, тэр дундаа төрийн үйл ажиллагааг ил тод болгох, бизнесийн маргааныг цагдаа шүүхээр бус бизнесийн зарчмаар шийдэх зэрэг чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Авлигыг бууруулъя гэвэл хувийн эрх зүй, бизнесийн эрх зүйг цаашид хөгжүүлэх ёстой. Энэ чиглэлийн 30 гаруй хуулийн төслийг боловсруулсан, бэлэн байна. Үүнийгээ гүйцээнэ гэсэн том зорилго бий. Манайд өнөөдөр бизнесийн эрх ашгийг ярья гэхээр хэнтэй ярих нь мэдэгдэхгүй байгаа. Жишээ нь Танхим гишүүнчлэлээрээ ярих юм бол бүгдийг төлөөлж чадахгүй. Бас Ажил  олгогч эздийн нэгдсэн холбоо ч бүгдийг төлөөлж чаддаггүй" гэж тайлбарлажээ.

Төр хэнтэй нь ярихаа мэдэхгүй учраас хэдэн компанийн лоббид орох магадлалтай. Тийм учраас Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай  хуулийг шинэчилж, бизнесүүдийг бүрэн төлөөлдөг чадавхтай болгож байж Монголд бизнесийн эрх зүйн орчин нийтлэг байдлаар сайжирна гэж П. Сайнзориг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж