Нийслэл дэх Төрийн аудитын газар дүүргүүдийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ. Энэ талаар Нийслэлийн адуитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын хэлтсийн аудитор С.Анужингаас тодрууллаа.
-Дүүргийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийжээ. Нийслэлийн бүх дүүрэгт хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг аудитад хамруулсан уу?
-Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/100 дугаар тушаал, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2024 онд гүйцэтгэх сэдвийг үндэслэн “Дүүргийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж гүйцэтгээд байна. Дүүргийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтыг хуульд нийцүүлэн төлөвлөсөн эсэх, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлж, үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэх, хөрөнгө оруулалт нь үр дүнтэй хэрэгжсэн эсэхийг аудитаар үзсэн.
Аудитад нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албыг хамруулсан. Мөн 2023 оны дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, ажлын гүйцэтгэл, олгосон санхүүжилт, эрх бүхий байгууллагуудаас хяналт хийсэн ажлын тайлан зэргийг хамруулан хянаж үзлээ.
-Тус аудитаар илэрсэн гол алдаа, зөрчил юу байсан бэ, үүнийг засах боломж байна уу?
-Аудитаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд: Хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлттэй холбоотой 113,533.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 138 төсөл арга хэмжээнд зөрчил илэрсэн. Үүнээс 133 төсөл арга хэмжээ нь баталсан зураг төсөвгүй, 5 төсөл арга хэмжээ нь газрын асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байсан.
Худалдан авалттай холбоотой 11,668.7 сая төгрөгийн гэрээний дүнтэй 22 төсөл арга хэмжээнд холбогдох хууль тогтоомж мөрдөөгүй, шаардлага хангаагүй гүйцэтгэгч сонгон шалгаруулсан зөрчил илэрсэн.
Захиалагчийн хяналтыг дутуу хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулалтын ажлууд нь чанарын болон ашиглалтын шаардлага хангаагүй. Барьцаа хөрөнгийг зориулалтын дансанд төвлөрүүлээгүй, санхүүжилтийг ажлын гүйцэтгэлд үндэслээгүй олгосон, санхүүгийн үйл ажиллагаанд тавих шат шатны хяналт хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Аудитаар илэрч байгаа зөрчил арилахгүй, давтагддаг асуудлыг засахад аудитын зөвлөмж, албан шаардлагын дагуу төлөвлөгөө гарган, ажил хариуцаж буй албан хаагчдын үүрэг хариуцлагыг сайжруулж, шат шатны хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой байна.
-2023 оны шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв батлуулаагүй, шаардлага хангахгүй байх тохиолдол аудитаар илэрсэн байна. Үүнд ямар арга хэмжээ авахыг аудитаар зөвлөсөн бэ?
-2023 онд шинээр хэрэгжүүлэх 105,901.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 133 төсөл арга хэмжээг зураг төсөвгүйгээр баталсан байсан. Аудитаар төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, батлахдаа хуульд заасан төсөвлөлтийн болон бусад шаардлагыг бүрэн хангуулах, шат шатны хяналтыг сайжруулах, хариуцлагатай, сахилга баттай байх зарчмыг мөрдөн ажиллах талаар зөвлөмж, албан шаардлагыг дүүргүүдийн Засаг дарга нарт хүргүүлээд байгаа.
-Дүүргийн төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ төсөв санхүүтэй холбоотой зөрчил ямар байсан талаар мэдээлэл өгвөл?
-Санхүүжилтийг төсөл арга хэмжээний гүйцэтгэлд үндэслээгүй олгосон, зарим дүүргүүд ажлын барьцааг авч үлдээгүй, өөр дансанд төвлөрүүлсэн, төсөвт татуулсан зэрэг зөрчлүүд гаргасан. Иймээс Нийслэл дэх төрийн аудитын газраас төсөл арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн олгох, барьцаа хөрөнгийн дансанд төсөл арга хэмжээний барьцааг бүрэн төвлөрүүлэх, төсөвт тусгасан санхүүжилтийг хугацаанд нь бүрэн олгох, гэрээнд алданги тооцох заалт оруулаагүй зэрэг зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж хүргүүллээ.
Тус аудитаар дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, батлахдаа хуульд заасан төлөвлөлтийн болон бусад шаардлагыг бүрэн хангуулж, шат шатны хяналтыг сайжруулах, сахилга баттай байх зөвлөмж өгсөн.
Мөн төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авалт, гүйцэтгэлийн үе шатны зөрчил давтагдсаар байгаа учраас үүний таслан зогсоож хууль тогтоомжийг биелүүлж ажиллахыг зөвлөмж болгоод байна. Дүүргүүдийн Засаг даргын тамгын газар болон Худалдан авах ажиллагааны албаны дарга нар зургаан асуудлаар зөвлөмж өгсөн.
-Жил бүр хийдэг аудит учраас энэ удаад өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг ямархуу байдалтай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн бэ?
-Зөвлөмжийн биелэлтийг дүүргүүдээс ирүүлсэн ч Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг төлөвлөсөн, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа шаардлага хангаагүй гүйцэтгэгч сонгон шалгаруулсан, захиалагчийн хяналтыг дутуу хэрэгжүүлсэн, гэрээний биелэлтийг бүрэн хангуулаагүй зэрэг зөрчлүүд дахин давтагдсан.
Зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дахин давтагдан гарч байгаа тул биелэлтийг хангуулах талаар албан шаардлага хүргүүлээд байна.
Г.ХОРОЛ
ChristineAnderson 2024-06-17 188.130.188.78
Харуулах боломжгүй.
JoyceJohnson 2024-06-17 45.11.21.213
Харуулах боломжгүй.
JenniferVigil 2024-06-17 109.248.13.235
Харуулах боломжгүй.
LisaJackson 2024-06-17 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KristenKing 2024-06-17 188.130.185.145
Харуулах боломжгүй.
BeckyApodaca 2024-06-17 109.248.55.151
Харуулах боломжгүй.
DawnHarris 2024-06-17 109.248.204.78
Харуулах боломжгүй.
JenniferBell 2024-06-17 109.248.142.132
Харуулах боломжгүй.
JessicaThomas 2024-06-17 109.248.15.107
Харуулах боломжгүй.
MelissaFisher 2024-06-17 188.130.128.130
Харуулах боломжгүй.
JenniferLin 2024-06-17 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-17 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-17 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-17 188.130.128.119
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-06-17 185.181.246.89
Харуулах боломжгүй.
TiffanyBowman 2024-06-17 109.248.14.248
Харуулах боломжгүй.
StaceyMiller 2024-06-17 109.248.142.84
Харуулах боломжгүй.
GwendolynHawkins 2024-06-17 188.130.219.61
Харуулах боломжгүй.
SaraJohnson 2024-06-17 45.86.0.7
Харуулах боломжгүй.
HannahJones 2024-06-17 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MartishaPlummer 2024-06-17 109.248.204.53
Харуулах боломжгүй.
AshleyBravo 2024-06-17 45.11.21.164
Харуулах боломжгүй.
StephanieGover 2024-06-17 109.248.15.93
Харуулах боломжгүй.
KaciJones 2024-06-17 188.130.136.64
Харуулах боломжгүй.
CindyReed 2024-06-17 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-17 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-17 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-17 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-17 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-17 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-17 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-17 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-17 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-17 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-17 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-17 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-17 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-17 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-17 109.248.13.223
Харуулах боломжгүй.
ЗУЛАА 2024-06-17 66.181.189.180
Илэрсэн зөрчилд зөвлөмж, шаардлага хүргүүлээд л болоо юу? Ард түмний ТАТВАР-ын мөнгийг дураараа ямар ч хараа хяналтгүй л цацах юм даа!
Зочин 2024-06-17 202.131.227.179
Аудит дүгнэлт хир үр дүнтэй вэ?эргэлзээтэй хийдэг байх үр дүн ,ажил сайжирах зөвлөмж юу л бол , Одоо төсөл гэж төсвийн байгууллагын дарга нарын мөнгө зуйвчуулах арга болсон байна.Сургалт зохион байгуулаад оролцогчоор гарын үсэг зуруулаад дарга нь тодорхой хувийг нь авдагийг илрүүлж зогсоох хэрэгтэй . Төсөл ихтэй ЭМС-ынханыг шалгаж ,сайжруулж ажиллана уу?
DR. ADITYA 2024-06-17 102.89.45.200
Харуулах боломжгүй.
Хамгийн муу нь ХУД-н халтаржавхлан 2024-06-17 66.181.182.254
Халтар царайт алдаржавхланг бүү сонгоорой Хан-Ууулчуудаа. Элгээ солиулсан ажил хийх чадваргүй, пялдага шуналын тулам, хүн муутай хүн хог