Ерөнхий сайдын хэлсэн үгээс хэсэгчлэн авч түгээсэн нь төөрөгдүүлж байна

Ерөнхий сайдын хэлсэн үгээс хэсэгчлэн авч түгээсэн нь төөрөгдүүлж байна

Ерөнхий сайдын хэлсэн үгээс хэсэгчлэн авч түгээсэн нь төөрөгдүүлж байна

ЕРӨНХИЙ АГУУЛГА

Дэлхийн Гуравдугаар дайн үүсч, газрын зураг өөрчлөгдөнө гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд түгээжээ.

БАРИМТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН

Бичлэг бүрэн эхээрээ “Дэлхийн 60 гаруй улсад сонгууль болж, хүн төрөлхтний 50 хувь нь санал өгнө” гээд энэ нь дээрх нөхцөл байдлыг үүсгэж ч болзошгүй гэж ярьснаас таслан оруулж, зөвхөн Монгол Улсын сонгууль дэлхийн хэмжээнд нөлөөлнө гэж хэлсэн мэт ойлголт төрүүлэхээр төөрөгдүүлжээ.

2024 оны зургадугаар сарын 15-нд Б. Цог нэртэй хаягаас “Энэ бүүр солиорцын бишүү” гэсэн тайлбартай, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг хэлж байгаа бичлэг оруулсан нь 2.6 мянга гаруй реакц, 37 сэтгэгдэл авч, 6.8 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна. Уг 17 секундын урттай бичлэгт “…саналаа өгнө. Энэ сонголт хэрхэн хийгдсэнээс хамаарч, Дэлхийн III дайн болох уу гүй юу, эсвэл дэлхийн газрын зураг өөрчдөгдөх үү үгүй юу гэдэг…” гэж хэлж байна.

Бид бичлэгийн аудиод засвар оруулсан эсэхийг нягталж үзлээ.

Ингэхэд дууны түвшин, өнгө зэрэгт өөрчлөлтгүй, харин сүүлийн 3 дольд ямар ч чимээгүй хоосон байгаа нь бичлэгээс таслах үеийн эффект байна.

Үргэлжлүүлэн бид тухайн бичлэг дэх байршил, өмссөн хувцас, орчны үзэгдэлт зэргээр нь нягталж үзэхэд Сүхбаатар аймгийн төв Баруун Урт хотод зургадугаар сарын 11-нд МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлтэд Ерөнхий сайд оролцохдоо энэ саарал хослол, улаан зангиатай байжээ.

Бичлэгийн 13 дахь секундэд тайзан дээр сууж буй нэр дэвшигчийг харуулах ба УИХ-ын 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нэр дэвшигч ХХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхөлөг сууж байгаа нь тус тойргийн уузалт болохыг илтгэж байна.

 

Тиймээс Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод зургадугаар сарын 11-нд хийсэн уулзалтын бичлэгийг хайж үзэхэд “Сэцэн ханы нутгийнхан” нэртэй пэйжид оруулсан “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хоёр их гүрний дунд оршдог Монгол орон энэ цагт ардчилсан парламент, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөгөө юу юунаас илүү хамгаалах ёстой. /Таслаад буруу ойлголт өгөөд байгаа бичлэг бүрэн эхээрээ/” гэсэн тайлбартай бичлэг байна.

Уг бичлэгт “Дэлхий дахинд 60 гаруй улсад сонгууль болж байна. Хүн төрөлхтний 50 хувь саналаа өгнө. Энэ сонголт хэрхэн хийгдсэнээс хамаарч, Дэлхийн III дайн болох уу гүй юу, эсвэл дэлхийн газрын зураг өөрчдөгдөх үү үгүй юу гэдэг том хэмжээний эрсдэлтэй дэлхий нийт нүүр тулна. Дэлхийн хоёр том гүрний дунд байдаг ардчилсан парламенттай Монгол Улсын хувьд бид тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглал, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөгөө юу юунаас илүү эрхэмлэн дээдлэх учиртай” гэжээ.

Аливаа мэдээллээс зарим хэсгийг таслан авч, төөрөгдүүлсэн утгаар олон нийтийн санаа бодлыг өөрчлөх гэсэн энэ хэлбэрийг malinformation буюу дэгсдүүлсэн мэдээлэл гэж үздэг. Энэ төрөлд үнэн мэдээлэл ч багтдаг бөгөөд бүрэн эхээрээ өөр утга илэрхийлж байсан ч өөрөөр ойлгуулах боломжтой хэсгийг таслан авч, улс төрийн зорилготойгоор ашиглах нь түгээмэл байдаг.

Иймд улс төрийн агуулга нь гайхал төрүүлсэн, сонирхол, анхаарал татсан байх үед шууд хуваалцахаасаа өмнө хаягийг шалгаж, зургаар хайж, агуулгыг нягталж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж