Япон улсаас ОБЕГ-т ус зайлуулах насос хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2024.06.17-нд нийтлэгдсэн

Япон улсаас ОБЕГ-т ус зайлуулах насос хүлээлгэн өгөв

Япон улсаас ОБЕГ-т ус зайлуулах насос хүлээлгэн өгөв

Зун дунд үедээ орж, зургаан сар хуучрах дөхсөн энэ үед нийслэлчүүдийн тойроод биш дайраад гардаг нэг “зовлон” бол үерийн аюул билээ. “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ОБЕГ-т гурван өндөр бүтээлт, ус зайлуулах насосыг Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хүлээлгэн өглөө. Тус насос нь үерийн ус зайлуулах өндөр хүчин чадалтай ба үерийн аюулын бэлэн байдлыг хангах, үер болсон тохиолдолд үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжоор хангагдах юм. Хүүхэд бүр үерийн аюулаас хол байх болтугай.

Монгол Улсад үерийн аюул 2023 оны эхний долоон сард 85 удаа тохиолджээ. Үүнээс улбаалан аюулт үзэгдэл, ослын улмаас 28.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 С.Нинжжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж