"Тяньжинд гацсан чингэлгүүдээс нэг нь ч Монгол руу орж ирээгүй"

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

"Тяньжинд гацсан чингэлгүүдээс нэг нь ч Монгол руу орж ирээгүй"

"Тяньжинд гацсан чингэлгүүдээс нэг нь ч Монгол руу орж ирээгүй"

Тяньжин боомтод 2024 оны зургадугаар сарын байдлаар 5450 чингэлэг гацсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Тяньжин боомт дээр ирсэн чингэлгүүд Монгол руу гарч чадахгүй гацаа үүсгэсэн. БНХАУ-ын Тяньжин боомт-Замын Үүд чиглэлд хэвийн үед 1.5-2 галт тэрэг ачигддаг байсан бол 2024 оны гуравдугаар сарын сүүлээс Монгол Улс руу орж ирэх импортын галт тэрэгний тоо тодорхойгүй шалтгааны улмаас цөөрсөн хүнд нөхцөл байдал үүссэн.

Тяньжин боомт дээр үүссэн асуудлын талаар Боомтын сайд Б.Тулга 2024 оны зургадугаар 7-нд мэдээлэл хийсэн. Тэрбээр:

"Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын чингэлгийн дийлэнх хэсэг бууж Монгол руу тээвэрлэгддэг. Сардаа Тяньжин боомт дээр 3000-4000 чингэлгийн буулгалт хийгддэг. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хэлэлцээр, боомтын хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлгийг Монгол Улс руу авдаг. Харамсалтай нь, энэ тоо он гарснаар өдөр бүр буурсан үзүүлэлттэй байна.

Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Монгол Улсын худалдаа, эдийн засагтай холбоотой асуудал учраас ноцтой анхаарах шаардлагатай байна. Гэвч өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талаас тодорхой хариу ирүүлээгүй байна" хэмээн мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус 5450 чингэлэг Тяньжинд гацсан хэвээр байна. Энэ талаар Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос тодруулахад,

”Өнөөдрийн байдлаар Тяньжинд гацсан чингэлгүүдээс нэг ч чингэлэг Монгол Улс руу орж ирээгүй. Гацсан байдалтай хэвээр байна.

Боомтын сайд мэдээлэл хийснээс хойш тус асуудлаар холбогдох хүмүүс ажиллаж байна. Хамтарсан уулзалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байгаа. Гэхдээ ямар нэгэн шийдвэр гараагүй, Хятадын талаас тодорхой хариу ирүүлээгүй хэвээр байна. Эхний ээлжинд хурдан татах шаардлагатай хүнсний бараа болон эм эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай татах жагсаалтыг Хятадын талд өгч, хүсэлтийг эхний байдлаар хүлээж авсан ч мөн л тодорхой хариулт өгөөгүй хэвээр байна. Манай тээвэр зуучлалын холбооны удирдах зөвлөлөөс бүрэлдэхүүн томилогдон Хятад руу явсан байгаа. Хэрэв асуудал сайнаар шийдэгдвэл ирэх долоо хоногт хариу ирүүлнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж