Өмнөд солонгосчууд улаан лоолийн баяр хийлээ

Хуучирсан мэдээ: 2024.06.17-нд нийтлэгдсэн

Өмнөд солонгосчууд улаан лоолийн баяр хийлээ

Өмнөд солонгосчууд улаан лоолийн баяр хийлээ

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Кванжу хотод өнгөрсөн Баасан гаригт эхэлсэн улаан лоолийн баяр гурван өдөр үргэлжиллээ. Кванжу нь улаан лооль тариалалтын бүс нутаг. Улаан лоолийн баяр 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ юм.

Энэ жилийн арга хэмжээ нь хоёр зүйлээрээ онцлог байв. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэхийн тулд гудамжны худалдаачдыг оролцохыг хориглосон. Гудамжны хоолны лангуунууд нь эл баярын салшгүй нэг хэсэг байсаар иржээ. Гэсэн хэдий ч инфляцийн өсөлтөөс болоод хүнсний бүтээгдэхүүний үнэ хэт нэмэгдэж буй тул хотын захиргаа гудамжны худалдаачдыг баярт оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

Хоёрдугаарт, баярын үеэр улаан лоолийн кимчи гэх хоолны уралдаан зарлажээ. Хоолны уралдааны үеэр "fusion kimchi" зэрэг зарим шинэ хоолыг танилцуулав.

Түүнчлэн баярт оролцогсод улаан лоолийн усан сан гэх мэт янз бүрийн сонирхолтой арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр хүүхдүүд улаан лоолиор дүүргэсэн усан сан дотор үсэрч тогложээ.

Кванжу хотын Тоечонд тарьж ургуулдаг улаан лооль нь байгальд ээлтэй тариалангийн аргаас шалтгаалаад сахарын өндөр агууламжтай байдгаараа алдартай. Палданг нуурын бүсэд ургадаг эдгээр улаан лоолинд химийн хортон шавьж устгах бодис хэрэглэхийг хориглодог.

Эх сурвалж: KOREA BIZ WIRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж