Өмнөд Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн ахлагч “G-Dragon” Монгол Улсад ирнэ гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан. Тодруулбал, Домог IZ нэрээр олонд танигдсан контент бүтээгч Г.Ирээдүй өөрийн цахим хуудсанд “Та хэд ер нь G-Dragon энэ жил Монголд ирэх гэж байгааг мэдэхгүй байна тэ?” гэх пост бичсэн нь олны анхаарлыг татаад байна.
Тэрбээр, тус мэдээллийг үнэн эсэхийг асуусан хүмүүст "үнэн" гэх хариулт өгсөн.
Сүүлийн жилүүдэд Монголын аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэрүүд Монгол улсад зочлох нь нэмэгдсэн. Тэгвэл дуучин “G-Dragon” Монгол улсад ирэх талаар мэдээллийг БОАЖЯ-наас тодруулахад “Энэ талаар мэдээлэлгүй байна” гэсэн хариулт өглөө.
Харин Соёлын яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсээс тодруулахад, “Манай яамнаас ямар нэгэн оролцоо байхгүй” гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ