Иран болон Шведийн талууд хоригдол солилцов

Хуучирсан мэдээ: 2024.06.17-нд нийтлэгдсэн

Иран болон Шведийн талууд хоригдол солилцов

Иран болон Шведийн талууд хоригдол солилцов

Оман улсын зуучлалаар дамжуулан Иран болон Швед улсууд хоригдол солилцов. Тодруулбал, Ираны хуучин албан тушаалтныг Шведийн хоёр иргэнтэй солилцож, хэлэлцээрийг дуусгав.

Ираны Шүүх, Гадаад харилцааны дарга Казем Гарибабади 1988 онд Иранд дайны гэмт хэрэг үйлдсэн, Шведэд хүн амины хэргээр бүх насаар хорих ял сонссон Хамид Нуриг хоригдол солих журмаар авсан гэж мэдэгдсэн. Харин Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон мэдэгдэл хийхдээ Йохан Флодерус, Иран-Шведийн иргэн Саид Азизи нарыг Тегеранаас эх оронд нь буцаан авчирсныг баталжээ.  Йохан Флодерус нь Европын Холбооны дипломатч бөгөөд Тегеранд хоёр жил гаруй хоригдож байсан. Түүнийг Израилийн талд тагнуул хийсэн хэргээр хорисон аж. Саид Азизи нь үндэсний аюулгүй байдлын хэргээр шоронд хоригдож, таван жилийн ял авсан байжээ.

Тегеран хотын ойролцоох Гохардашт шоронгийн прокурорын орлогчоор ажиллаж байсан Хамид Нуригийн хэргээс болж Ирак, Шведийн харилцаа муудаж буй. Хамид Нури нь олон мянган улс төрийн хоригдлуудын үхэлд буруутай хэмээн ял сонссон аж. Ираны засгийн газар Нуригийн шүүх хуралд террорист байгууллага болох Мужахеддин-е Халк (MEK) нөлөөлсөн гэдэг ч Швед үгүйсгэдэг.

Хамид Нури зургадугаар сарын 15-нд Тегеранд ирсэн ба албаны хүмүүс түүнийг угтан авчээ. Йохан Флодерус болон Саид Азизи нарын хувьд тун удахгүй Шведэд ирнэ гэж "Aljazeera" агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж