50 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2024.06.17-нд нийтлэгдсэн

50 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ

50 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг (UNRWA) Газын зурваст байгаа 50 мянга гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон гэж мэдэгдэв. Мөн эдгээр хүүхдүүд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгааг онцолжээ.

“Хүмүүнлэгийн тусламж авахыг хязгаарласан хэвээр байгаа тул Газын хүмүүс дунд өлсгөлөнгийн төвшин өндөр байна. ‘UNRWA’-ийн багууд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хүрэхийн тулд уйгагүй ажилладаг. Гэсэн хэдий ч нөхцөл байдал гамшигийн хэмжээнд байна” гэж агентлаг Ням гаригт мэдээлсэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн хэвлэлийн төлөөлөгч Жеймс Элдер Газын зурваст тусламж хүргэх болон дайнд нэрвэгдсэн эрэг орчмын бүс нутагт тусламж түгээх нь хичнээн хэцүү болохыг тайлбарлав. Тэрбээр "НҮБ байгуулагдсанаас хойшхи, өмнө нь болж байсан бүх дайнаас илүү тусламжийн ажилтнууд Газын зурвас дахь дайнд амь үрэгдсэн" гэж  Аль-Жазирад агентлагт хэлжээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан 10 мянган хүүхдэд хоол тэжээл, эмнэлгийн хэрэгслээр дүүрэн ачааны машин Газын зурваст хүргэх байсан талаар Элдер ярьжээ.

Хүүхдийн сангийн ажилчид тусламжийн багц ачсан машинтайгаа Дейр эль-Балахаас Газа хот хүртэл 40 км зайг туулсан ба Израилийн шалган нэвтрэх дээр маргаан гарсан аж.

Энэ талаар Элдер тайлбарлахдаа “ Израилийн зөвшөөрөл олгосон тусламжийн замыг 13 цаг туулдаг. Газын зурвас орох шалган нэвтрүүлэг дээр Израилийн цэргүүд тусламж хүргэж байгаа манай машинуудыг үргэлж хоридог. Тэд санаатайгаар хүнс оруулахгүй байх шалтгаан хайдаг гэж бодож байна. Сүүлд илгээсэн ачааны машин Газа хот руу орж чадаагүй буцаагдсан. Одоо Газын иргэд хүнсгүй байна. Хүүхдүүд улам их зовж байна” гэжээ.
Өнгөрсөн сарын эхээр Израилийн цэргүүд Дейр эль-Балахыг  эзлэн авсан. Энэ нь Рафах хотын гол гарцуудын нэг байсан ч Израилийн мэдэлд орсон юм. Тус замын урсгалыг хааснаар Газын өмнөд болон төв хэсэгт өлсгөлөн нэмэгдэх шалтгааны нэг болжээ. АНУ өнгөрсөн Баасан гаригт Газад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийн цувааг хааж, гэмтээсэн Израилийн “хэт даврагч” бүлэглэлийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. “Их-7” бүлгийн удирдагчид НҮБ-ын байгууллагууд Газын зурваст саадгүй ажиллах ёстой гэж мөн онцолжээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж