"Эверест тоглоом биш, нэг алдаа гаргавал тэр нь эцсийнх байдаг"

"Эверест тоглоом биш, нэг алдаа гаргавал тэр нь эцсийнх байдаг"

"Эверест тоглоом биш, нэг алдаа гаргавал тэр нь эцсийнх байдаг"

Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд Монголын уулчид хүчилтөрөгчтэй, шерпа нарын тусламжгүй гарч чадсан. Гэвч тэд буух явцдаа амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. “Хүний горьдлого хэзээ ч тасардаггүй юм  билээ. Ар гэрийнхэн нь эцсийн мөч хүртэл албаныхны хариуг хүлээж суусан. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр яаж ч чадсангүй” гэж шүүрс алдан суух тэрбээр Монголын уулчдын үндэсний холбооны Аврах болон аюулгүй ажиллагаа хариуцсан ахлагч. Ингээд “Жаргалант” уулчдын клубийн уулчин С.Ганхүүтэй тэрхүү эмгэнэлт хэргийн талаар ярилцсанаа хүргэе.


-Уулын дүрэм хүний амиар бичигддэг гэдэг. Та дэлхийн ноён оргилд мөрөө гаргасан цөөхөн монголын нэг. Гэхдээ Эверестийг басч болохгүйг саяхны болсон явдал монголчуудад ойлгуулж өгсөн байх?

-Өнгөрсөн жил Эверестэд хүчилтөрөгчтэй, шерпатай авирсан. Энэ жил “Эверест-2023” багийн авиралтын нэг жилийн ойд зориулан Эверестийн үндсэн отог хүртэл алхалтыг зохион байгуулсан юм.  Бидний очих үед Монголын гурван уулчин авирч таарсан. Бид зургуулаа, 2024 оны тавдугаар сарын 13-нд Непалийн Катманду хотод буусан. Манай багт “8К экспидейшн” компани үйлчилгээ үзүүлж байсан учраас тэднээс Монголынхоо уулчдыг сураглаж, тодруулсан.

Хүмүүс янз бүрээр ярьж, ташаа мэдээ тарааж байна. Монголын уулчид урдаа маш  том зорилго тавьсан. Тэр хүсэл зорилгыг нь бид хүндэтгэх ёстой.

Тэд шерпагүй, хүчилтөрөгчгүй явах боломжийг маш их судалсан. Багийн ахлагч нь хүчилтөрөгчгүй, нөгөө хоёр Монголоос явахдаа 2-4 хүчилтөрөгчийн захиалга өгчихсөн байсан. Дээшээ авирах хоёр нь хүчилтөрөгчтэй явна гэж тооцоолсон байгаа юм.

-Хоёр уулчин орой оргил руу авирч эхэлсэн гэж багийн ахлагч нь саяхан бичсэн байна лээ. Заавал шөнөөр авирах ёстой юу?

-Би Монголоос гарахынхаа өмнө багийн ахлагчтай нь холбогдоход “Бид тавдугаар сарын 8-нд оргилын авиралтаа эхэлнэ” гэж байсан юм. Гэтэл уулчид маань тавдугаар сарын 9-ний үүрээр авиралтаа эхлүүлсэн байсан. “8К экспидейшн” компанийн үндсэн отог далайн түвшнээс дээд 5400 метрийн өндөрт байдаг. Тэндээс шөнө дунд хөдлөөд өглөө үүрээр мөсөн голоо хөлдүү үед нь гаталдаг. Тэгээд өглөөний 09.00 цагийн орчимд нэгдүгээр кемп өнгөрч, шууд хоёрдугаар кемп дээрээ амардаг. Тэндээ авиралтын багаж хэрэгсэл, тусгай хувцсаа бэлдэж, өмсдөг. Тэгээд гурав, дөрөвдүгээр кемпээс дээш  оргилын дайралтаа эхэлдэг. Явдаг зам нь бол тэр.

Нэгэнтээ багийн ахлагч тэнд болсон нөхцөл байдлыг олон нийтийн сүлжээнд бичсэн учраас олон зүйл ярих шаардлагагүй байх.

Эверестэд өнгөрсөн жил бид авирахаар наймуулаа очсон, нийтдээ тэнд 40-50 хоног амьдарч, авиралтаа амжилттай хийсэн. Тийм учраас өөрийн үнэлэлт дүгнэлт, ажиглалт байсан. Тэр юу гэхээр, бид тавдугаар сарын 13-нд онгоцноос буугаад монгол уулчдаа сураглахад, нэг уулчин нь бууж ирж байгаа, хоёр нь дээшээ явсан ч сураггүй болоод 24 цаг болж байна гэсэн. Тэнд авирч байсан хүний хувьд үхлийн бүсэд 24 цаг болно гэдэг маш том эрсдэл үүссэн байна гэж ойлгосон.

-Гэсэн хэдий ч итгэл найдвар хамгийн сүүлд тасардаг гэдэг. Энд монголчууд тэднийг амьд олдоосой гэж хүлээж байсан?

-Багийн ахлагч тэр оройдоо далайн түвшнээс дээш 7400 метрийн өндрөөс бууж, үндсэн отог дээрээ ирээд, хоёр уулчныхаа ар гэрт нь бодит байдлыг мэдээлсэн байсан. Тэгээд “8К” компанийн зүгээс маргааш өглөө тодорхой хариу өгнө гэсэн.

Тэнд бас нэг найдлага тавьсан зүйл нь хоёр уулчин маань авирч дуусгачихаад дөрөвдүгээр кемпэд аль нэг майханд унтаж амарч байгаа юм болов уу эсвэл олон битүү тусгай зориулалтын хувцас тоноглолтой уулчид дунд зөрчихсөн байгаасай гэж найдсан.

Би өнгөрсөн жил багийнхныгаа олж харах гэж цүнхэн дээрх төрийн далбаагаар нь л таньж байсан. Тийм болохоор бид маргааш хүртэл найдвар тавьж хүлээсэн боловч өглөө нь “8К” компаниас ар гэрийнх нь хаягийг өгөөч гэхэд л байдал эвгүйтсэнийг ойлгосон.

-Тэд хэр туршлагатай уулчид байсан бэ?

-Л.Пүрэвсүрэнгийн аав надтай арван жилийн нэг төгсөлт байсан. Тэдний том хүү гэхээр миний хүү шиг л залуу. Гарын 10 хуруунд багтахаар цөөн авирагч залуусын нэг байсан. Бид хамт ууланд авирч байгаагүй ч спорт авиралтын зааланд харсан. Дөрвөн мөчиндөө их хүчтэй авирагч залуу. Талийгаач Ц.Өсөхжаргалын хувьд өмнө нь манай клубын гишүүн байсан.  2021 онд Киргизийн Линен оргилд амжилттай оргилдсон 12 гишүүний нэг. Өндрийн өөрчлөлтийг яаж гаргах вэ, бэлтгэл сургуулилалтыг сайн мэддэг туршлагатай уулчин байсан.

Шерпагүй, хүчилтөрөгчгүй Эверестэд авирах боломжтой. Гэхдээ манай уулчид жаахан туршлага дутчихлаа. Жаахан яарчихав уу гэж бодсон.

Би талийгаач Ц.Өсөхжаргалтай фэйсбүүк чатаар холбогдож, үндсэн отог дээр уулзахаар тохирсон байсан. Багийн ахлагчтай бас холбоотой байсан. Ахлагч тавдугаар сарын 8-нд дээшээ авирна гэхэд нь арай түргэдээд байгаа юм биш үү, дөрөвдүгээр кемп дээр цаг болчихоод бууж ирээд амарсны дараа дайралтаа эхлэх үү гэж зөвлөсөн юм.

-Уулчдад хүчилтөрөгч хүрэлцээтэй байсан болов уу?

-Багийн ахлагч хүчилтөрөгчгүй, нөгөө хоёр хүчилтөрөгчтэй явсан. Гэхдээ багийн ахлагч хэлэхдээ, бид дундаа 4-5 хүчилтөрөгчтэй явсан гэсэн. Тэрийг сайн тооцоолох юм бол оргил хүртэл хүрэхээр байсан. Нэг баллоноос хүчилтөрөгчийг гаргах тохируулгатай. Тохируулгыг 0.5 дээр тавьбал 20 цаг, 0.1 дээр тавьбал 18 цаг, 1.5 дээр тавьбал 15 цаг, 3 дээр есөн цаг гэх мэт байдаг. Багийн ахлагчаас энэ тохируулгыг асуухад, оргил хүртэл бага дээр тавиад сайн явбал хүрэхээр байсан. Багийн ахлагч хүчилтөрөгчгүй авирах зорилго тавьсан боловч өндрийн өөрчлөлт орж, бие нь муудсан учраас үндсэн отог руу буусан. Тэрийг хүмүүс янз бүрээр хэлж, бичиж байгаа харагдсан.

Зарим нь багийн ахлагч бууж ирэх ёсгүй байсан ч гэх юм. Буухгүй гээд өөр яах юм бэ. Цаашаа явж чадахгүй байгаа юм чинь.

Гурвуулаа буугаад ирсэн бол гэх харамсах сэтгэл төрсөн. Эверестийн үндсэн авиралтууд 2024 оны тавдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд болсон. Тэр өдрүүдэд гурвуулаа амжилттай оргилдох  байсан юм бил үү. Биднийг тавдугаар сарын 22-нд явж байхад авиралтууд дуусаагүй, дээшээ хүмүүс авирч байгаа гэдэг мэдээллийг өгч байсан. Манай гурван уулчин хамгийн эхний зам тавьж дуусаад л эхний авиралтууд дээр явсан юм билээ.

-Сүүлд хоёр уулчин маань зорилгодоо хүрч оргилдсон гэдэг мэдээлэл цацагдсан. Энэ мэдээг яаж баталгаажуулсан юм бэ. Албан ёсоор Эверестийн оргилд гарсан уулчдаар бүртгэгдсэн үү?

-Тухайн үед олон гаргалгаа гаргаж байсан. Манайхан бичээд байсан шиг агуй, их цасан дунд хоргодох ямар ч боломжгүй. Өнгөрсөн жил нэг уулчин хүчилтөрөгчгүй 13 минут болоход л бие нь муудсан. Тиймээс хүчилтөрөгчгүй олон цаг байх боломжгүй гэдгийг мэдэж байсан. Яалт ч үгүй эцсийн мөч хүртэл албаны хүмүүсийн мэдээг харсан. Талийгаач Ц.Өсөхжаргалыг гар утсыг шерпа нар авч ирсэн. Хүү маань доошоо нэлээд хол унасан. Хамгаалалттай замаас 200 гаруй метрийн цаана далайн түвшнээс дээш 8300 метрийн өндрөөс унаж, цас мөстэй барьцалдаж хөлдсөн учраас цогцсыг буулгахад их цаг, хүн хүч орох юм байна гэсэн мэдээг өгч байсан. Талийгаач Ц.Өсөхжаргал замын хажууханд хоёр метрийн зайтай, зогсоо байдалтай хөлдсөн байсан. Сүүлд буулгаж ирэхэд нь цүнх нь алга болсон байсан. Цүнх нь өргөгдсөн байсан учраас салхинд унасан юм шиг байна лээ.

Талийгаачийн гар утаснаас хоёр уулчинг Эверестийн оргилд гарсан гэдэг мэдээг авсан. Монголын хоёр уулчин маань албан ёсны оргилдсон бүртгэлд орсон.

Сарын дараа буухиа шуудангаар сертификат нь ирнэ гэсэн. Ер нь ард үлдсэн хүмүүст л хэцүү байдаг юм билээ. Горьдлогоо хэзээ ч алдахгүй. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр яаж ч чадахгүй. Хэт өндөрт аврах ажиллагаа явуулахад Непал улсын засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй. Хоёрт, хэт өндрийн тусгай хувцас, уулчны өндрийн авиралтын бэлтгэл сургуулилалт гээд хэн дуртай нь авирч чадахгүй. Монголын Гадаад харилцааны яамнаас хайх ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл авч, ар гэрийнхэн нь Консулын албанд хүсэлт гаргаж, хайх ажиллагааг яаралтай эхлүүлсэн.

-Ийм эрсдэлтэй авиралт хийхийн өмнө заавал даатгал хийлгэдэг байх. Энэ тохиолдолд даатгалд хамрагдсан байсан уу. Уулчдын үндэсний холбооноос уулчдад эрсдэлтэй авиралт хийх заавар зөвлөмж өгсөн үү?

-Бүх уулчин заавал даатгал хийлгэдэг. Нас насаараа эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ. Төлбөрийн хувьд 1100-1500 ам.долларын үнэтэй даатгал бий. Гэхдээ тэр даатгал маань зөвхөн далайн түвшнээс дээш 6500 метрээс доош үйлчилдэг. Тэр хооронд уулчны бие муудах, гэмтэл бэртэл авах, гар хөлөө хөлдөөвөл нисдэг тэргээр зөөвөрлөн эмнэлгийн тусламж үзүүлдэг. Харин 6500 метрээс дээш бол зөвхөн шерпа нар асуудлыг шийдэж өгнө гэсэн үг. Өндөр дээрээс бууж чадахгүй бол тодорхой үнэ хөлсөөр шерпа нар буулгана, хүчилтөрөгч нь дуусвал хүчилтөрөгч өгнө. Талийгаач Ц.Өсөхжаргалын цогцсыг нисдэг тэргээр буулгаж, задлан шинжилгээ хийж, чандарлах үйл ажиллагааг нь даатгалаас бүрэн хариуцсан. Талийгаач хүүгийн хувьд цогцсыг нь буулгах боломжгүй  байсан, тэнд нь үлдээсэн.

Хүүгийн аав надаас  “Гар утсыг нь олоод ирээч” гэж гуйсан.  Шерпа нар хоёр ч удаа дээшээ гарч, хайсан боловч гар утас нь олдоогүй гэдэг мэдээг өгсөн. Өндрөөс унасан учраас утас нь олдоогүй байх.

Монголын гурван уулчин шерпагүй, хүчилтөрөгчгүй авиралт хийнэ гэдгийг бүгд мэдэж байсан. Би холбооны Аврах болон аюулгүй ажиллагаа хариуцсан хүн. Түүнээс гадна өнгөрсөн жил том баг авч явсан хүн учраас мэдээлэл солилцож, бэлтгэл сургуулилалт дээр нь зөвлөж байсан. Сүүлд явсан хойно ч гэсэн өндөр гаргалт, авиралтын талаар зөвлөгөө өгч байсан..

-Хоёр уулчны Эверест дэх анхны авиралт Монгол Улсын хэд амжилт вэ?

-Миний санаж байгаагаар Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар 13, 14 дэх оргилдсон уулчин болж байна. Анх 2005 оноос Гавьяат уулчин Г.Өсөхбаяр Эверест ууланд мөрөө гаргасан. Тэр цагаас хойш 18 жилийн хугацаанд Монголын есөн уулчин ганцаарчилсан авиралтыг хийсэн байдаг. Эдгээр авиралтууд хоорондоо олон жилийн зайтай учраас дэлхийн олон улсын баг тамирчид дунд анзаарагддаггүй байсан. Өнгөрсөн жил Монголын баг наймуулаа очиход олны хараанд өртөж эхэлсэн. Бид системтэй бэлтгэлээ маш сайн хийж, далайн түвшнээс дээш 3600 метр орчимд амарч, хүчилтөрөгчийн ханамжаа авч, буцаад авиралтаа хийсэн. Багийн тамирчид маш хүчтэй сайн байсан.

Гадаадын тамирчдад монгол уулчид их хүчтэй гэдэг ойлголтыг өгч чадсан. Тухайн үед гуравдугаар кемпээс дээшээ өгсөж, маргааш өглөө нь дөрөвдүгээр кемп дээр 2-3 цаг амарч, дээшээ авч явах хоол хүнсээ аваад дээшээ оргилдоод, буцаад хоёрдугаар кемп дээр бууж, гурван өдрийн өмнө явсан хүмүүстэй хамт бууж ирсэн. Багаараа Эверест, Лоцей оргил нийлээд 38 цаг авирсан. Эверестийн үндсэн авиралт тавдугаар сарын 10-25-ны хооронд болж, дэлхий дахинаа анзаарч эхэлдэг юм.

-Уулчин Эверестийн үхлийн бүс рүү авирахдаа ачаагаа улам хөнгөлөх ёстой юу?

-Агаарын нийт найрлага дахь хүчилтөрөгч энгийн газар 36 хувьтай байдаг. Эверестийн оргил руу дээшлэх тусам агаарын найрлага дахь хүчилтөрөгч багасч, далайн түвшнээс 8000 метрээс дээш үхлийн бүсэд агаарын найрлага дахь хүчилтөрөгч 11 хувь болж буурдаг. Хүний бие хоол унд идэхээс гадна цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж, хоол тэжээл болж байдгийг тэр бүр анзаардаггүй. Хүний амьсгалж байгаа хүчилтөрөгчийн 20 хувийг тархи хэрэглэдэг. Гэхдээ хүчилтөрөгчийн дутагдалд орсон үед хамгийн түрүүнд тархины үйл ажиллагаа доголдож эхэлдэг.

Бэлтгэл муу дасан зохицол бага хийсэн бол шууд үхнэ гэсэн үг. Хүний эд эрхтэн дутуу ажиллаж, тархинаас гадна зүрх уушги бүх булчин ядарч сульдаж эхэлдэг.

Уулчид хэр ачаатай явсныг мэдэхгүй. Миний хувьд өнгөрсөн жил хоёр хүчилтөрөгч үүрч, дөрвөн кг туг далбаа, халуун савтай цай, өндрийн бээлий, хүмүүсийн гаргаад өгөөч гэсэн бэлэг гээд 15 кг ачаатай явсан. Шерпа нар маань өөрсдөөсөө гадна миний нэг хүчилтөрөгчийг үүрч явсан. Хүчилтөрөгч багасч байгаа учраас өндөрсөх тусам хүн маш их ядардаг. Хүчилтөрөгчийн баг өмсөхөөр ядрах нь арай бага. Тэгэхээр маш их бэлтгэл хэрэгтэй.

-Уулчид эрсдэлтэй авиралт хийхийн тулд хэдэн сар, жилийн бэлтгэл шаарддаг вэ?

-Ямар нөхцөлтэй авирахаас шалтгаална. Хэрэв хүчилтөрөгчтэй, шерпатай  авирвал 3-6 сарын бэлтгэл шаардана. Уулчин маш сайн хөнгөний тамиртай байх ёстой. Дээшээ өгсөх буух туршлагатай. Мөсөн гол, ангалаар гарах чадвартай, олон жил ууланд явсан туршлагатай байх ёстой. Оффиссын ширээний ард сууж байгаад ууланд авирбал өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Бид өнгөрсөн жил хоёр, гурван шерпатай явж байгаад хүчилтөрөгч нь дуусаад хөдөлж чадахгүй дээшээ хараад орилж байгаа хүнийг ч харж байсан. Зарим шерпа нар хүмүүсээ алдаад бууж байгааг ч харсан. Эверестэд өнгөрсөн жил авирахад хамгийн олон хүн гарч чадалгүй үүрд тэнд үлдэж байсан. Энэ бол тоглоом биш. Тэнд ямар нэгэн аялал жуулчлал байхгүй. Цэвэр мэргэжлийн спорт.

Хэчнээн хүчилтөрөгчтэй, шерпатай авирч байгаа ч тэнд хүний хүчин зүйлсээс давсан газар.

Эверестэд өөр замаар авирах ямар ч боломжгүй. Бид өнгөрсөн жил бүх аюулгүй байдлаа хангаж, гомдолгүй гэсэн өргөдөлд гарын үсэг зурсан. Хэт өндрөөс наана дээрээс бууны сум шиг чулуу байнга унаж байдаг. Тэр чулуунд цохиулаад нас барсан хүмүүс ч бий. Дээрээс халуун сав, хүчилтөрөгчийн баллон нисч ирнэ. Ялангуяа гуравдугаар кемп хүрэх замд дэлхийн хамгийн хатуу мөс байдаг газар. Тэнд уулчдын багаж зоох гээд ч зоогдохгүй. Тиймээс уулчид дандаа хоёр хамгаалалттай явдаг.

-Уулын спорт үзэгчгүй хамгийн хүнд төрлийн спорт гэлээ. Мэдээж, уулчин хүн авирах уулаа судална. Авиралтын үндсэн дүрэм гэж байх уу?

-Өндөр уулын авиралтыг 30-40 цаг хийдэг. Ингэхдээ уулчин хүн хэлэн дээрээ балга ус уухгүй, хоол идэхгүй авирдаг. Нэг талдаа хүнд хэцүү спорт гэж хэлж болохоор. Учир нь хөнгөн атлетик, мөсөн авиралт, бие бялдраа хөгжүүлэх гээд нэлээд хүнд спорт. Маш үнэтэй, үзэгч байхгүй. Нэг алдаа гаргавал анхны болоод эцсийн алдаа байдаг. Мөн өндөр уулын авиралт дэлхийн өвд бүртгэгдсэн гэхээр спорт биш ч юм шиг. Гэтэл энэ их хүч хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтад спортын төрөл багтсан байдаг.

Уулчин хүн жин маш их хаяна. Өнгөрсөн жил гэхэд, би авиралтын үеэр 15 кг жин хаясан. Учир нь, бид амьсгалаараа маш их биеийн шингэнээ алдаж байдаг. Бид өдөрт 5-6 литр шингэн амьсгалаараа гаргаж байдаг.

Манай клуб ирэх жил 7-8 хүний бүрэлдэхүүнтэйгээр Эверестэд авирахаар төлөвлөж байгаа. Ер нь уулчид эв найртай байж асуудлаа ил тод ярилцахгүй бол хэт их амбицалж, нэг нэгнээ үгүйсгэх байдлын үр дагавар муугаар төгсөх юм байна гэдгийг хэлье.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferLin 2024-06-17 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-17 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-17 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-17 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-17 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-17 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-17 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-17 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-17 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-17 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-17 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-17 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-17 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-17 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-17 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-17 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-17 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-17 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-17 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-17 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-17 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-17 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-17 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-17 59.153.113.160

mu dsg

Avatar

JamieMaldonado 2024-06-17 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-17 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-17 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-17 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-17 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-17 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

. 2024-06-17 133.106.140.121

Ер нь уулчид эв найртай байж асуудлаа ил тод ярилцахгүй бол хэт их амбицалж, нэг нэгнээ үгүйсгэх байдлын үр дагавар муугаар төгсөх юм байна гэдгийг хэлье гэнэ. ууланд авирахдаа хүртэл муудалцдаг юмуу

Avatar

DR. ADITYA 2024-06-17 102.89.45.200

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-17 202.126.89.130

УУЛАНД АВИРАГЧИД ӨӨРСДИЙГӨӨ БААТАР ГЭЭД БОДЧИХОЖЭЭ ХАРАМСАЛТАЙ БАЙНА ГАНХҮҮ АНДУУРЧЭЭ ЧИ

Avatar

Нэргүй 2024-06-17 59.153.112.207

Харамсалтай авирах өдрөө бага зэрэг хойшлуулбал зүгээр гэж зөвлөсөн гэж уншлаа яагаад заавал 5 сарын 8-нд эхлүүлж 5-р сарын 9 нд оргилд гарах гэж тооцсоолсон юм бол? 5-р сарын 9 гэхээр 2-р дайны ялалтыг ОХУ-д тэмдгэлдэгээс өөр онцлог санаанд буудаггүй_

Avatar

зочин 2024-06-17 66.181.180.100

Бурхан болоочдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье.
Тэд хүсэл мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрч, амар амгалангийн оронд тайван нойрсож байгаа гэдэгт итгэж байна.

Avatar

Нэргүй 2024-06-17 103.57.94.32

ene sportiig horigloh heregtei.hichneen hunii ami nas hohirch, hichneen ih zardal urgui ursah baigaa bol?

Avatar

ЗОЧИН 2024-06-17 66.181.185.215

ХҮНИЙ ӨМНӨӨС ХАРАМСААД ЯАХАВ ДЭ. ЭНЭНЭЭС ТЭНЭГ ЗҮЙЛ ДЭЛХИЙ ДЭЭР ЗӨНДӨӨ БАЙНА. ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛЭЭ ХҮМҮҮС ХИЙЖ Л БАЙГ Л ДЭ. ЧАМД ГАЙ БОЛООГҮЙ БИЗ ДЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж