Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл нэмэгддэг байна. Мөн эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт суларснаас үүдэж хэн нэгэнд уруу татагдах, дээрэм хулгайн гэмт хэрэг үйлдэх хандлага ихэсдэг аж. Тэгвэл энэ оны тавдугаар сарын байдлаар хүүхэд гэмт хэрэгт өртсөн талаарх мэдээллийг албаны хүнээс тодрууллаа.
Цагдаагийн Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Энхбаясгалан:
-Цагдаагийн байгууллагат 2024 оны эхний таван сарын байдлаар Улсын хэмжээнд 17942 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс насанд хүрээгүй хүүхэд өртсөн гэмт хэрэг 479 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт гэмт хэргийн 385 буюу 81.8 хувь нь хөнгөн гэмт хэрэг эзэлж байгаа бол 18.2 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байна. үйлдэгдсэн гэмт хэргийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 64.8 хувь, хөдөө орон нутагт 35.2 хувь нь тус тус бүртгэгдсэн. Гэмт хэрэгт 585 хүүхэд холбогдон шалгагдаж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл гэмт хэргийн улмаас 1279 хүүхэд хохирсон. Үүнээс 48 хүүхэд нас барж 385 хүүхэд гэмтсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхэд 29.2 хувь, нас барсан хүүхэд 45.5 хувиар, гэмтсэн хүүхэд 4.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин нийслэлийн хэмжээнд 305 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон. 372 гэмт хэргийн улмаас хохирсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхээр эцэг эхийн хараа хяналт сулардаг. Жишээлбэл харгалзах хүнгүй гэрт нь үлдээдэг ингэснээр хүүхдүүд ахуйн осол гэмтэлд маш их өртөж байна. Мөн аялал зугаалгын үе ирсэнтэй холбоотой амарч зугаалахдаа хүүхдээ анзаарахгүй, анхаарлаа сулруулснаар бага насны хүүхэд гол усанд эндэх тохиолдол гарч байна. Бас нэг анхаарах зүйл нь хүүхдээ гэртээ цоожилж үлдээснээс хүүхэд цонхоор унах, үсэрч амь насаа алдах эрсдэл гарч байна. Тиймээс эцэг эхчүүд цонхондоо хамгаалалтын тор, хаалт зэргийг хийж болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ сэргийлэх шаардлагатай. Зуны урт амралтын үед хүүхэд гэмтэж бэртэх, ахуйн осолд өртөх цаашлаад амь насаа алдах тохиолдол өсөх хандлагатай байдаг. Мөн сүүлийн үед 16-17 насны хүүхдүүд хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдож байна. Энэ нь мөн л асран хамгаалагчийн анхаарал сул хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь анзаарахгүй байгаагаас үүдэлтэй. Эцэг эх асран хамгаалагч хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнтэй гэрт нь үлдээж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.
MelissaFisher 2024-06-17 188.130.128.130
Харуулах боломжгүй.
JenniferLin 2024-06-17 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-17 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-17 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-17 188.130.128.119
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-06-17 185.181.246.89
Харуулах боломжгүй.
TiffanyBowman 2024-06-17 109.248.14.248
Харуулах боломжгүй.
StaceyMiller 2024-06-17 109.248.142.84
Харуулах боломжгүй.
GwendolynHawkins 2024-06-17 188.130.219.61
Харуулах боломжгүй.
SaraJohnson 2024-06-17 45.86.0.7
Харуулах боломжгүй.
HannahJones 2024-06-17 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MartishaPlummer 2024-06-17 109.248.204.53
Харуулах боломжгүй.
AshleyBravo 2024-06-17 45.11.21.164
Харуулах боломжгүй.
StephanieGover 2024-06-17 109.248.15.93
Харуулах боломжгүй.
KaciJones 2024-06-17 188.130.136.64
Харуулах боломжгүй.
CindyReed 2024-06-17 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-17 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-17 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-17 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-17 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-17 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-17 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-17 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-17 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-17 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-17 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-17 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-17 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-17 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-17 109.248.13.223
Харуулах боломжгүй.
Зочин 2024-06-17 82.144.201.2
Хүүхдүүдийн буруу гэж юу байхав, улс нь хээл хахууль, авилгандаа идэгдсэн, ажил орлого байхгүй байхад яаж амьдрах юмб. ийм байдалтай байвал наад хэрэг чинь улам өснө.