Англи: Бид гэрээсээ хол ямар ч тэмцээнд түрүүлж байгаагүй

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Англи: Бид гэрээсээ хол ямар ч тэмцээнд түрүүлж байгаагүй

Англи: Бид гэрээсээ хол ямар ч тэмцээнд түрүүлж байгаагүй

Евро-2024 тэмцээний гурав дахь өдрийн тоглолтууд өнөөдөр/2024.06.16/ үргэлжилнэ.


СЕРБИ – АНГЛИ /03.00 ЦАГ/

Александр Митрович, Душан Тадич гээд Английн Премьер лигт багагүй хугацааг өнгөрүүлж, олон ч багийн хаалганд гоолдож явсан эрхмүүд өнөөдөр ажил олгогчдынхоо эсрэг тоглоно. Серби улс тусгаар тогтносоноос хойш дээрх хоёр баг анх удаа тоглоно гэдгээрээ онцлог.

Сербийн дасгалжуулагч Драган Стойкович "Энэ эрхийг удаан хүлээсэн. Өмнө нь зөндөө л боломжоо алдсан. Энэ удаад би дасгалжуулагчийн хувиар ч, Сербийн хөлбөмбөгийн холбоо ч зорьсондоо хүрлээ. Амжилтад хүрэх зам амар байгаагүй. Гэхдээ манай улс, ард түмэн, фэнүүд гээд энэ спортыг хайрладаг хүн бүхний хувьд Еврод оролцоно гэдэг том алхам байлаа" гэв.

Английн дасгалжуулагч Гарет Саутгейт "Бид өмнө нь ямар ч Английн шигшээ баг хийж байгаагүй зүйлийг хийхээр догдолж байна. Бид хэзээ ч Европын аваргад түрүүлж байгаагүй. Бид гэрээсээ хол ямар ч тэмцээнд түрүүлж байгаагүй. Гэрээс өөр газар финалд шалгарч байгаагүй. Серби бол хувь тоглогч нар сайтай, гайхалтай уур амьсгалтай баг. Бидний хувьд нээлтийн тоглолт хүнд байх болно. Гэхдээ ялахын төлөө чадахаар тоглоно. Гараанд хэн ч гарч болно. Бүгд тоглоход бэлэн. Люк Шог гараанаас эсвэл сэлгээнээс тоглуулах эсэх дээр шийдвэр гаргана. Бусдаараа бүгд өнөөдөр бэлтгэлд хамрагдсан" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж