Дани: Словенид Шешко гэж од бий

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Дани: Словенид Шешко гэж од бий

Дани: Словенид Шешко гэж од бий

Евро-2024 тэмцээний гурав дахь өдрийн тоглолтууд өнөөдөр/2024.06.16/ үргэлжилнэ.


СЛОВЕНИ – ДАНИ /00.00 ЦАГ/

Словени түүхэндээ хоёр дахь удаагаа Еврод оролцож байна. Данийн шигшээ ч Словениэс айхгүй байгаа. Учир нь тэд зургаан удаа учраа тааран тоглоход Дани тав ялж, ердөө ганц тэнцжээ. Өөрөөр хэлбэл, Словенийн шигшээ Данийг хожиж байгаагүй аж. Мэдээж Словенийн хаалгыг өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг Ян Облак манана. Мөн довтолгоонд нь Лейпцигийн Беньямин Шешко гэхээр Словенийн шигшээ зөөлөн боорцог биш.

Тоглолтын өмнө Словенийн дасгалжуулагч Матьяж Кек "Словени шиг хөлбөмбөгийн нөөц тааруу жижиг улсын хувьд хүчирхэг, тогтвортой гараа гаргана гэдэг чухал. Бидний амжилт аз байгаагүй гэдгийг Еврод шалгарснаар минь харж болно. Үнэн гэвэл биднийг хэсгийн фаворитоор харахгүй байна. Дутуу үнэлж байна. Дани бол Европын топ баг. Тэднийг олон ч хүн битүү морьдоор нэрлэж байна. Тэд бол фаворитууд. Гэхдээ бид ялагчийн сэтгэхүйтэй байх хэрэгтэй" гэв.

Тэгвэл Данийн шигшээ багийн дасгалжуулагч Каспер Юльманн "Хамгийн чухал бид өөрсдөдөө үнэн байх хэрэгтэй. Өөрсдийн философийн дагуу хөлбөмбөг тоглох хэрэгтэй. Бид эрчтэй, эзэрхэг, Словенийн тоглолтоос болгоомжлох хэрэгтэй. Тэд эргэн ирэлт хийхдээ сайн баг. Тэдэнд Шешко гэж Европын хөлбөмбөгийн гэрэлтэй од байна. Хаалган дээр нь Облак. Мөн шигшээ багтайгаа олон жил ажиллаж буй сайн дасгалжуулагчтай" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж