"860-880 мянган хүн дотооддоо аялсан"

"860-880 мянган хүн дотооддоо аялсан"

"860-880 мянган хүн дотооддоо аялсан"

Цар тахлын дараах нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлалын салбар уналтад ороод байсан билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголд гадаад, дотоодын аялал жуулчлалын тоо нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарчээ. Тодруулбал, өнгөрсөн жил 860-880 мянган хүн дотооддоо аялсан гэсэн тоо байна. Энэ талаар мэдээллийг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Золбадралаас тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд Монголд дотоодын аялал жуулчлал ямар түвшинд хөгжиж байна вэ? Өнгөрсөн жил дотоодоо хэчнээн жуулчин аялсан бэ?

-Монгол улсад 2023 оны байдлаар аялал жуулчлалын чиглэлийн судлаачдын гаргасан тоо болон тээврийн хэрэгслийн орц, гарцын дүнгээс үзэхэд нийт 860-880 мянган хүн дотооддоо аялал жуулчлалын шугамаар аялсан байна. Үндсэндээ аялал жуулчлал зах зээлийн хуулийн дагуу явж байна. Ковидын үед хамгийн хүнд байсан салбарын нэг бол аялал жуулчлалын салбар мөн. Энэ хүнд байдал эргээд сэргэж байх хугацаанд гаднын болон дотоодын аялал жуулчлал маш их нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эрэлт нь өндөр хэдий ч нийлүүлэлт бага байсан. Салбар яамнаас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Үүний гол зорилго нь байршуулах үйлчилгээний тоог нэмэгдүүлэх юм. 2023 онд Монголд хамгийн өндөр тооны аялал жуулчлалын давлагаа бий болсон. Жил жилээр аялал жуулчлалын хамрах хүрээ сайжирч байна. Эрэлт их байгаа учраас нийлүүлэлт хэрэгтэй гэдэг зарчмаар аялал жуулчлалд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.

-Дотоодын аялал жуулчлалыг авч үзвэл монголчууд ямар аймаг руу хамгийн их аялсан бэ?

-2023 онд монголчуудын аялдаг маршрут дээр бага зэрэг өөрчлөлт гарсан. Судалгаагаар монголчууд дотооддоо Архангай аймаг руу хамгийн их аялсан байна. 2024 он гарснаар мөн ялгаагүй энэ чиглэлд дотоодын жуулчид ихээр аялах хандлага ажиглагдаж байна.

Түүнчлэн Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь руу багагүй аялсан байна. Мөн орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу их аялдаг.

-Дотоодын аялал жуулчлалтай холбоотой үнэ, чанар, үйлчилгээний асуудалд иргэд шүүмжлэлтэй байдаг шүү дээ. Үүн дээр ямар зохицуулалт хийж ажилладаг вэ?

-Аялал жуулчлалын байршуулах үйлчилгээ буюу зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудын үнэ өндөр байна гэсэн асуудал их яригддаг. Гэвч энэ нь зах зээлийн хуулийн дагуу өөрөө зохицуулагддаг зүйл. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын эрэлт их байгаа ч нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа учраас үнэ өсөх шалтгаан болж байсан.

Эдгээр газруудын тогтоосон үнийн асуудал дээр оролцох боломжгүй. Яагаад гэвэл бизнесийн зарчмын дагуу үнэ өөрөө тогтоогдоод явж байдаг.

Харин үйлчилгээний хувьд тодорхой стандартуудтай байсаар ирсэн. Үүнийг олон улсын стандартуудтай нийцүүлэн сайжруулаад явж байна. Шинэ стандарт гарснаар, стандартын дагуу тухайн газруудад шаардлага тавиад явна. Шинэ зургаан цогц стандартыг боловсруулах ажил сүүлийн шатандаа явж байна.

-Шинэ стандарт гарахаас өмнө ямар байдлаар зохицуулалт хийж байсан бэ?

-Өмнө нь МХЕГ гэж байсан. Түүнчлэн эдгээр аялал жуулчлалын газруудын ихэнх нь орон нутагт байдаг учраас тухайн орон нутаг өөрөө зохицуулах байдлаар ажилладаг байсан. Гэсэн ч зохицуулалтгүй яваад байгаа бүлэг бас бий. Жишээ нь гэр амралтын газрууд байна. Үүнд давуу болон сул тал байгаа. Нэг талаараа нутгийн иргэд аялал жуулчлалаас орлого олох ёстой гэхдээ эдгээр газрууд ихэнхдээ үйлчилгээ чанарын асуудалтай байдаг. Гэвч энэ нь бүх салбартаа чанар муу байгаа асуудал биш. Олон нийтэд илүү муу мэдээлэл хүрэх хандлагатай байдаг гэдгийг эс тооцвол аялал жуулчлалын салбар, байршуулах үйлчилгээнд аялагчид сэтгэл ханамжтай байдаг.

-Энэ жил дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар шинэ ажлууд хийж байна вэ?

-Авто замын шинэчлэл хийж байгаа учраас дотоод, гадаадын аялал жуулчлал нэмэгдэхэд түлхэц болж байна. Үүнтэй холбоотойгоор зам дагуух үйлчилгээний газар, ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах шаардлага тулгарч байна. Олон улсын стандартын дагуу тухайн жуулчин 2 цаг тутамд амрах ёстой байдаг. Тиймээс уг стандартын хүрээнд 32 цэг дээр байршуулах үйлчилгээ шаардлагатай байна гэж үзсэн. Нийслэлээс газрын асуудлыг нь шийдэж өгөөд хувийн хэвшлүүд өөрсдөө хөрөнгө оруулаад барьж байна. Энэ оны байдлаар эхний газрууд ашиглалтад орчихсон байгаа. 2025 онд эдгээр байршуулах цэгүүдийн ажил бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна. Энэ нь илүү хувийн хэвшлүүдийн хариуцаж байгаа ажил учраас хугацааны хувьд хурдан, удаан байх эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн 2024 онд аялал жуулчлалтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөөнүүдийг гаргасан. Нэгдүгээрт бүтээгдэхүүн талдаа бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Өмнө нь бүтээн байгуулалт хийсний дараа эргэн тойрны газрууд нь өөр зориулалтаар ашиглагддаг сул талтай байсан бол одоо илүү цогц бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Хоёрдугаарт энэ жил 60 гаруй эвэнт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр арга хэмжээнүүдийг илүү бие даасан байдлаар, урт хугацаанд хөгжүүлэх боломжоор хангаж ажиллана гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MelissaFisher 2024-06-17 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-17 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-17 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-17 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-17 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-17 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-17 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-17 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-17 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-17 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-17 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-17 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-17 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-17 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-17 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-17 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-17 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-17 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-17 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-17 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-17 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-17 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-17 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-17 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-17 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-17 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-17 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-17 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-17 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-17 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Галсан 2024-06-17 155.190.52.21

Цүнх баригч х***а чинь дэлгэцнээс салахаа болилоо л доо.
Зайлсан байгаарай, с**

Avatar

Уншигч 2024-06-17 188.40.231.185

хөдөө орон нутагт 00-ын өрөөнийхөө газрыг шийдэж чадахгүй байж аялал зуучлал ярихаа боль доо. авилгачид мин.ичээч.

Avatar

Дотоод Жуулчин 2024-06-17 85.239.234.109

Хөдөө хотыг зорьдог зорчигч, транзит хэрэглэгч бүхнийг доторд жуулчин гэж хэн чамд хэлээв?! 800.000 хүн дотоодын жуулчин юм бол тийм хэмжээний орлого, зардал, харилцаа үүснэ. Яагаад дотоодын жуулчдын зхрцуулсан өртөгийн сүлжээний дагуу нэмүү өртөг үүсдэггүйм бэ? Яагаад худалдааны үнэ, төрөлжилт үүсдэггүйн? Харин ч үнийн хоосон хөөрөгдөл, гомдол, миалсан үйлчилгээ байгийн!! Бензиний хэдэн компани, Номин зэрэг дэлгүүр л жаахан орлого олсон. Та нар тусдаа төлөвлө, дотоод жуулчныхаа боломж, бололц-г

Avatar

Баатарсайхан 2024-06-17 85.239.234.109

Чи өөрөө 1 ширхэг жуулчин авч үзсэн үү. Вэбсайт хийх гэж оролцдог, Нийгмийн ардчилалын холбоонд гүйдэг, Учрал, ББ-н найз гээд ингэж болохгүй. АЖ бол олон жилийн туршлага, мэргэжлийн үүднээс явагддаг болохоос цээж бангаар таадаггүй. Үнэ нь зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн үр дүн, зах зээлийн зарчим бол төрөөс огт оролцох ёсгүй. 55 трбм зээл, Төрийн ивээлт холбоо, бүтээн байгуулалт гэдэг бол социалист, төрийн оролцоо. Дотоод аялал хэн ч байсан Монголчууд зундаа аялах нь тодорхой. Чи хоосон баагий ба!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж