Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна

сонгууль-2024 - 2024-site 10

Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна

Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын VIII тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна.


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт МАН-аас илтгэл хүлээлгэн Баянзүрх дүүрэгт илгээсэн.

Нэр дэвшигчид Дарь-Эхчүүд буюу БЗД-ийн 2, 21, 27, 29 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Тус уулзалт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар хийгдэж буй, тун удахгүй ашиглалтад орох Дарь-Эх цогцолборын хөл бөмбөгийн талбайд болсон юм.

2023 оны зургаадугаар сараас эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт тун удахгүй Дарь-Эхчүүд төдийгүй нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын нэг болно.

Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар дэвжихээ илэрхийллээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нэр цэвэр, бусдын боломжийг хулгайлж хувьдаа завшаагүйд нь талархаж, эхлүүлсэн ажлаа дуусгах, илүү ихийг хийх үүрэг даалгаврыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж