Евро-2024 тэмцээний гурав дахь өдрийн тоглолтууд өнөөдөр/2024.06.16/ үргэлжилнэ.
ПОЛЬШ – НИДЕРЛАНД /21.00 ЦАГ/
Өнөөдөр С болон D хэсгийн гурван тоглолт болно. Эхлээд 21:00 цагаас Польш болон Нидерландын тоглолт бидний хүлээж байна. Польшийн шигшээ баг таван Евро дараалан оролцож байгаа нь сайн хэрэг ч Нидерландын шигшээг 12 тоглолт дараалан хожоогүй явна. Хамгийн сүүлд тэд 1979 онд л "Нисдэг голландууд"-ыг буулган авчээ. Энэ удаад ч хэцүү харагдаж байна. Учир нь Польшийн супер довтлогч Роберт Левандовски бэртлийн улмаас Еврод тоглох эсэх нь эргэлзээтэй.
Тоглолтын өмнө Польшийн дасгалжуулагч Михал Пробеж "Бид Нидерландыг хүчтэй гэдгийг мэднэ. Бид тэднийг хүндэлж байна. Гэхдээ бид тэднээс айхгүй. Роберт Левандовскигийн бэртэл илааршиж байгаа. Тиймээс түүнийг Австрийн эсрэг тоглолтод оролцоно гэж найдаж байна. Бидний тактикийн тухайд бид энэ тоглолтод амьд үлдэх гэж орвол амжилт олохгүй. Бидэнд төлөвлөгөө бий. Энэ ч хэрэгжинэ гэж найдаж байна. Бид тоглогчоо сайн бэлдэж, өрсөлдөгчөө судалсан. Бид Нидерландын 20 тоглолтын бичлэгийг үзсэн" гэв.
Харин Нидерландын дасгалжуулагч Роналд Коэман "Манай хэсгийн бүх баг хэцүү. Бүгд Франц шиг чансаатай биш байх. Гэхдээ л Польш бол сайн зохион байгуулалттай, хүчирхэг, хамгаалалт сайтай баг. Тэд биеийн хүч сайтай мэдээж төвийн хагастаа авьяаслаг залуучуудтай. Бид эхний тоглолтдоо хожно гэж ам гарахгүй. Ирэх тоглолтод бэлэн, хурц байх шаардлагатай" гэжээ.
Холбоотой мэдээ