С.Ламбаа сайд өсвөрийн тамирчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайд өсвөрийн тамирчидтай уулзлаа

“Сингапур-2010” өсвөрийн анхдугаар олимпийн наадам, буудлагын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдөр 14.00 цагаас Эрүүл мэндийн яамны байранд хүлээн авч, уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр С.Ламбаа сайд харийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан өсвөрийн шилдэг тамирчид болох олимпийн аварга Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд, мөнгөн медальт О.Дөлгөөн, дэлхийн аварга Ц.Хонгорзул, А.Энхтуул нарын амжилтыг үнэлж, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж