Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месситэй гэрэл зургаа даруулах хүсэлтэй хүмүүс саяар тогтохгүй биз. Тэрбээр очсон газар, тоглосон клуб бүртээ олны анхаарлыг татаж явдаг нэгэн. Тэгвэл АНУ-ыг зориод багагүй хугацааг үдэж буй Лионель Месси саяхан хэнтэй зургаа даруулахыг хүсч явдгаа хуваалцжээ. Өдгөө 36 настай дэлхийн аваргын хувьд сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жордантай хамт зургаа даруулахыг хүсдэг гэнэ.
Түүнээс сэтгүүлч энэ асуултыг асуухад Месси "Дэлхийн спортоос би Майкл Жордантай уулзаж, түүнтэй зургаа даруулахыг хүсдэг" гэв. Месси саяхан NBA-ийн од Жимми Батлер болон NFL-ийн супер од Патрик Махомес нартай уулзсан аж.
Мессигийн мөнхийн өрсөлдөг Кристиано Роналдогийн хувьд 2019 онд Жордантай хамт зургаа даруулсан түүхтэй.
Аргентины шигшээ баг болон Лионель Месси энэ зун Копа Америкад өрсөлдөнө. Мессигийн хувьд АНУ-ын Интер Майами багт тоглож байгаа билээ.
Холбоотой мэдээ