Японы ерөнхий сайд Фүмио Кишидад жилийн өмнө ээлжит бус сонгууль явуулах боломж нээгдсэн. Энэ нь түүнд унасан рейтингээ өсгөж, шинээр эхлэх боломжийг олгох байв.
Эргэн санавал, 2023 оны гуравдугаар сараас эхлэн Кишидагийн дипломат алхмууд амжилттай болж, үр дүнгээ өгч эхэлжээ.
Тэрбээр гуравдугаар сарын 16-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Японд урьсан нь 12 жилийн дараах анхны айлчлал байв. Энэ үеэр Японы ерөнхий сайд Кишида болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл нар харилцах давтамжаа цаашид нэмэгдүүлэхээр тохирсон. Мөн оройн зоогийн үеэр олон жил царцсан хоёр талын харилцаанд томоохон өөрчлөлт гарсан гэж үздэг.
Өмнөд Солонгостой харилцаагаа эерүүлж буйгаа харуулснаас хойш долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Кишида Украинд гэнэт айлчилсан. Энэ нь дайнд нэрвэгдсэн улстай эв санааны нэгдэлтэй байж, байнгын дэмжлэг туслалцаа үзүүлэхээр шийдсэнээ харуулах зорилготой байв. Мөн энэхүү айлчлал нь Кишидаг дайны идэвхтэй бүсэд айлчилсан анхны ерөнхий сайд болгосон юм.
Кишидагийн дипломат арга барилын оргил үе тавдугаар сард болсон. Тодруулбал, тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд тэрбээр төрөлх Хирошима хотдоо "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулав. Хирошима бол анхны атомын бөмбөг хаясан хот билээ. Энэ уулзалтад Кишида өмнөх уулзалтуудад оролцож байгаагүй барууны бус удирдагчдыг ч урьсан юм. Тэрбээр дэлхийн удирдагчдад Хирошимагийн аймшигт түүхийг мэдүүлэх зорилготойгоор цөмийн сүйрлийн аймшигт үзэгдлүүдийг бүрэн дэлгэн харуулсан музейг үзүүлжээ.
Гадаад харилцаа сонгуулийн дэмжлэг авдаг томоохон хүчин зүйлд тооцогдохгүй. Гэсэн хэдий ч тухайн үед Кишида улс төрийн рейтингээ өсгөж чадсаныг санал асуулга харуулжээ.
Энэ үед түүний олон нийтийн сайшаалын үнэлгээ 2022 оны зунаас хойш анх удаа сайн гарчээ. Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үхлийн дараа доор ороод байсан түүний рейтинг дээрх хүчин чармайлтуудын дараа анх удаа сайн гарсан нь энэ юм. Дипломат ажиллагаатай холбоотой санал асуулга зургадугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ нь түүнийг ээлжит бус сонгууль зарлах шийдвэр гаргахад тун ойртуулжээ. Хамгийн том сөрөг хүчин болох Үндсэн хуульт Ардчилсан нам дотроо хагаралдаж, Японы инновацийн нам хүчээ авч байсан. Нэр дэвшигчид Кишидагийн намд жинхэнэ аюул заналхийлэл болоход цаг хугацаа шаардахаар байсан. Энэ цаг үед Кишидагийн нэр хүнд өндөр байсан нь сонгуульд ялах богинохон боломжит хугацаа байжээ.
Тухайн үед сэтгүүлч Кишидагаас ээлжит бус сонгууль явуулах эсэх талаар асуухад "Нөхцөл байдлыг үнэлж байна" гэж инээмсэглэн хариулсан. Эцэст нь тэрбээр зургадугаар сард ээлжит бус сонгууль явуулахгүй байх шийдвэр гаргасан. Ирээдүйд илүү сайн нөхцөл байдал бүрдэнэ гэж тэр таамагласан байж магадгүй юм. Гэвч тийм илүү сайн нөхцөл одоо дахин бүрдэхгүй байх магадлалтай болов.
Либерал ардчилсан намын сан хөмрөгтэй холбоотой дуулиан илчлэгдсэний үр дүнд олон нийтийн дургүйцэл улам хүчтэй болж байна.
Олон нийтийн санал асуулгаас харахад хүн амын багагүй хувь нь Либерал ардчилсан намыг эрх мэдлээс зайлуулахыг хүсч байна. Тэр дундаа олон нийтийн бухимдал намын гол төлөөлөл Кишида руу бүр ихээр чиглэж буй аж. "NHK" сувгаас явуулсан санал асуулгаар Кишидагийн үнэлгээ намын үнэлгээнээс доогуур гарчээ. Олон нийтийн бухимдлыг мэдэрсэн Либерал ардчилсан намын орон нутгийн салбарын гишүүд Кишидаг бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад, суудлаасаа буухыг ил тодоор шаардах болов. Кишида суудлаасаа буувал есдүгээр сараас эхлэн Либерал ардчилсан намыг өөр хүн удирдах юм.
Либерал ардчилсан намын даргын сонгуулиас өмнө ээлжит бус сонгууль явуулахгүй гэж зарласан нь нам доторх түүний эрх мэдэл суларсныг илтгэнэ гэж үзэв. Одоогийн удирдагч нь санал хураалтаар намын сул тал болно гэж зарим хүн үзэж байна.
Дашрамд дурдахад, Японы бүх нийтийн сонгууль 2025 оны аравдугаар сарын 31-нд болно.
Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Такайчи Санаэ, ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ зэрэг боломжит өрсөлдөгчид Кишидагийн албан тушаалын төлөө илт хөөцөлдөж байна.
Тэр ч байтугай Кишидагийн холбоотон болох Асо Таро, Мотэги Тошимицү нарын фракц нь Кишидаг урьдчилан зөвшилцөлгүйгээр намын бүлгүүдийг гэнэт татан буулгасанд сэтгэл дундуур байгаа аж. Эрх мэдэлдээ үлдэхийг хүсч буй Кишидагийн засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчилснөөр санал асуулгын уналтын эргэлтийг зогсоож, боломжит өрсөлдөгчөө тодруулах зорилготой. Мөн тэрбээр үндсэн хуулийг өөрчлөлтийг хүчээр эхлүүлж магадгүй юм.
Зургадугаар сард хэрэгжиж эхлэхээр хүлээгдэж буй татварын хөнгөлөлт нь олон нийтийн шүүмжлэлийг хэсэг хугацаанд намжаах магадлалтай. Гэсэн хэдий ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон эрчим хүчний үнэ өссөөр байгаа тул Кишидагийн тактик үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй.
Кишидагийн өнөөг хүртэл хийсэн үйлдлүүд, урьдчилан тооцоолоогүй шийдвэрүүд зэргээс болоод түүний боломжийн цонх хаагдсан байж магадгүй гэж үзэж байна. Түүний сонгуулийн хэтийн төлөв хамгийн доод цэгтээ хүрээд буй нь боломжийн цонх хэчнээн хурдан хаагддагийг харуулна. Олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн тэр үе нь Кишидагийн хувьд алдсан боломж байжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT
JenniferLin 2024-06-17 185.181.246.228
Харуулах боломжгүй.
JoyJackson 2024-06-17 45.15.72.163
Харуулах боломжгүй.
ErinGilbreth 2024-06-17 185.181.247.142
Харуулах боломжгүй.
JamieEvans 2024-06-17 188.130.128.119
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-06-17 185.181.246.89
Харуулах боломжгүй.
TiffanyBowman 2024-06-17 109.248.14.248
Харуулах боломжгүй.
StaceyMiller 2024-06-17 109.248.142.84
Харуулах боломжгүй.
GwendolynHawkins 2024-06-17 188.130.219.61
Харуулах боломжгүй.
SaraJohnson 2024-06-17 45.86.0.7
Харуулах боломжгүй.
HannahJones 2024-06-17 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MartishaPlummer 2024-06-17 109.248.204.53
Харуулах боломжгүй.
AshleyBravo 2024-06-17 45.11.21.164
Харуулах боломжгүй.
StephanieGover 2024-06-17 109.248.15.93
Харуулах боломжгүй.
KaciJones 2024-06-17 188.130.136.64
Харуулах боломжгүй.
CindyReed 2024-06-17 46.8.222.80
Харуулах боломжгүй.
KristenLong 2024-06-17 45.90.196.125
Харуулах боломжгүй.
KristinBlake 2024-06-17 45.84.176.74
Харуулах боломжгүй.
JessicaMorris 2024-06-17 95.182.125.98
Харуулах боломжгүй.
VanessaCarter 2024-06-17 5.183.130.225
Харуулах боломжгүй.
LisaTaylor 2024-06-17 46.8.212.91
Харуулах боломжгүй.
TaraNelson 2024-06-17 45.86.1.150
Харуулах боломжгүй.
GeraldineHuckabay 2024-06-17 188.130.137.240
Харуулах боломжгүй.
VickieSmith 2024-06-17 46.8.57.122
Харуулах боломжгүй.
JamieMaldonado 2024-06-17 185.181.246.196
Харуулах боломжгүй.
RosaVoelm 2024-06-17 46.8.22.34
Харуулах боломжгүй.
BrittanyFrank 2024-06-17 188.130.187.149
Харуулах боломжгүй.
LoriMoore 2024-06-17 109.248.204.104
Харуулах боломжгүй.
SamTrimble 2024-06-17 109.248.138.225
Харуулах боломжгүй.
DebraMowan 2024-06-17 109.248.13.223
Харуулах боломжгүй.