Япон: Бухимдлаа илэрхийлэн ширээ хөмөрдөг тэмцээн зохиов

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

Япон: Бухимдлаа илэрхийлэн ширээ хөмөрдөг тэмцээн зохиов

Япон: Бухимдлаа илэрхийлэн ширээ хөмөрдөг тэмцээн зохиов

Японд сонин сайхан, хачирхалтай хөгжилтэй зүйлс олон зохиогддог. Үүний нэг бол ширээ хөмрөх тэмцээн. Тодруулбал, уур бухимдал, аль эсвэл хүслээ хэлэнгээ намхан ширээ хөмөрдөг тэмцээн тус улсын Иватэ мужид Бямба гаригт зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг Яахаба хот дахь нэгэн бүлгэмийн залуус жил бүр зохион байгуулдаг.

Энэ жилийн тухайд 2-74 хүртэл насны 30 оролцогч оролцож, 40 см талбайтай намхан ширээг хөмөрчээ. Оролцогчид өвөрмөц хувцаслалт, ширээ хөмрөх үед хэлж буй үг болон ширээг хэр хол хөмөрч байгаагаараа өрсөлддөг.

Ширээ хөмрөх үед орилж хэлэх үгс нь янз бүрийн сонирхолтой үгс байв. Тухайлбал, нэг оролцогч "Оймсоо битгий хаа хамаагүй тарааж шидээд бай" гэж орилсон бол өөр оролцогчид "Би турмаар байна", "Гэрийн даалгавар их байна" гэх мэтчилэн бухимдлаа илэрхийлжээ. Ажиглагчид инээлдэн, алгаа ташиж, тэмцээнийг таашаан үзжээ.

Ялагчаар Иватэ мужийн Мориока хотоос ирсэн эрэгтэй тодорсон байна. Тэрбээр хүүхдээ дагуулан иржээ. Ялагч ширээг 7.44 метр хол зайд шидсэн нь өөрийнх нь бодсоноос ч хол зай байжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж