Роналдиньо: Бразилын шигшээ дундаж хөлбөмбөгчдийг цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

Роналдиньо: Бразилын шигшээ дундаж хөлбөмбөгчдийг цуглуулжээ

Роналдиньо: Бразилын шигшээ дундаж хөлбөмбөгчдийг цуглуулжээ

Бразилын домогт хөлбөмбөгчин Роналдиньо Копа Америкад өрсөлдөх шигшээ багаа хурцаар шүүмжилжээ. Гэхдээ удалгүй өөрийнх нь үгс биш гэж мэлзэж, техникийн асуудал гарсан гэв.

Тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа "Би хангалттай тэвчлээ. Бразилын хөлбөмбөгт хайртай хүмүүсийн хувьд гунигтай мөч тохиож байна. Тэдний тоглолтыг үзэх эрч хүч гээд байх зүйл алга. Энэ Бразилын шигшээ баг бол сүүлийн жилүүдэд цуглуулсан хамгийн муу баг байх. Хүндлэгдсэн лидергүй, ихэнхи нь дундаж тамирчид л байна.

Би багаасаа хөлбөмбөгт дурлаж, хөлбөмбөгчин болохыг зорьж байлаа. Гэхдээ үүн шиг тааруу нөхцөл байдлыг хэзээ ч харж байсангүй. Бразилын өмсгөлийг хайрлахаа больж, шийдэмгий бус загнаж байна. Хамгийн чухал нь хөлбөмбөгийг тоохоо больжээ. Тэдний тоглолт миний харсан хамгийн муу тоглолтуудын нэг. Энэ бол гутамшиг. Тиймээс л би бууж өгч байна. Би Копа Америкагийн нэг ч тоглолтыг үзэхгүй. Бразил түрүүлсэн ч би баярлахгүй" гэжээ.

Энэ талаар Бразилын шигшээ багийн довтлогч Рафиньа "Дан ганц би гэлтгүй бүгд л гайхсан. Та бүхнийг надаас илүү мэдээлэлтэй байгаа байх гэж бодож байна. Роналдиньо хэзээ ч ийм мэдэгдэл гаргаж байгаагүй. Үргэлж л дэмжлэг үзүүлдэг байсан. Олон хүн гайхсан нь гарцаагүй. Би түүнийг шүтээн л гэж хардаг. Манай багийнхан ч тэгдэг. Би шигшээд гурав дахь жилдээ тоглож байна. Би энд зөвхөн хичээл, зүтгэл, тэмүүлэл, энэ өмсгөлийг өмссөн бахархал л хардаг. Түүний хэлсэнчлэн дундаж хөлбөмбөгчид л энэ өмсгөлийг өмсч байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Энд байгаа тамирчин бүр энэ өмсгөлийг өмсөх эрхтэй, чадвартай. Саяхан Роналдиньо Винисиус Жуниороос тоглолтын тасалбар асуусан л байна лээ" гэв.

Бразилын шигшээ баг Копа Америкагийн эхний тоглолтоо зургадугаар сарын 24-нд Коста Рикагийн эсрэг тоглоно. Тэдний хэсэгт Колумб, Парагвай бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж