Ираны цөмийн хөтөлбөрийн өргөжүүлэлт хязгаараас хол давсан

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн хөтөлбөрийн өргөжүүлэлт хязгаараас хол давсан

Ираны цөмийн хөтөлбөрийн өргөжүүлэлт хязгаараас хол давсан

Иран улс төвийн бүс нутгийн Натанз болон Фордоу хотод нэмэлт центрифуг суурилуулах төлөвлөгөөгөө Олон улсын атомын энергийн агентлагт мэдэгджээ. Фордоугийн үйлдвэрт хэдийнэ суурилуулалтаа эхэлснийг Олон улсын атомын энергийн агентлаг баталгаажуулсан байна.

Их Британи, Франц, Герман улсууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Ираны цөмийн хөтөлбөрөө улам өргөжүүлэх энэ төлөвлөгөөг буруушаав. Гурван улс Бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ "Ираны энэ алхам нь тус улсын баяжуулсан ураны нөөц болон баяжуулах хүчин чадлыг улам нэмэгдүүлнэ. Энэ нь Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөөний хязгаараас илт давсан байна. Энэ шийдвэр Ираны цөмийн хөтөлбөрийг улам хурцатгаж байна" гэжээ.

Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөө нь 2015 онд гарын үсэг зурсан Ираны цөмийн хэлэлцээр юм. 2018 оноос хойш Иран 60 хүртэлх хувийн цэвэршүүлсэн уран үйлдвэрлэж байна. Энэ нь гэрээнд заасан хязгаараас хол давсан үзүүлэлт ажээ.

Олон улсын атомын энергийн агентлаг зургадугаар сарын 5-ны өдөр тогтоол баталж, зарлаагүй газраас олдсон цөмийн бодисыг мөрдөн шалгахад хамтран ажиллахыг Иранд уриалсан байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж