Унасан скүүтэрээ хөдөлгөөнд саад болохгүй байрлуулж хэвшье

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

Унасан скүүтэрээ хөдөлгөөнд саад болохгүй байрлуулж хэвшье

Унасан скүүтэрээ хөдөлгөөнд саад болохгүй байрлуулж хэвшье

Монгол улсад түрээсийн скүүтэр, унадаг дугуйн үйлчилгээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Олон цагаар машиндаа болон автобусанд зам дээр түгжирч суухыг бус хурдан, цаг хэмнэхийг нь бодож скүүтэр, унадаг дугуйг залуус сонгон замын хөдөлгөөнд оролцож буй. Ингэхдээ сүүлийн үед скүүтэр хэрэглэгчдийн хайнга зан буюу хүрэх газраа хүрсэн л бол тухайн зогссон газартаа скүүтэрээ хаядаг үзэгдэл бий болсон. Угтаа бол тухайн тээврийн хэрэгслийг унаад хэрэглэж дууссан бол явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохооргүй байрлуулна гэсэн дүрэм бий. Явган хүний зам, гарц гарам хааж тавьсан харагддаг. Ингэж унадаг дугуй скүүтэрээ хайнга байрлуулах нь жирийн хүмүүст зүгээр байж болох ч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ түрсэн хүмүүст, тийм ч таатай санагдахгүй л болов уу!

Тиймээс онцлогт хэрэгцээт, өндөр настай, нялх хүүхэдтэй, жаахан хүүхдүүд гээд олон янз байдлын хүмүүс амьдардаг гэдгийг санаж унадаг дугуй, скүүтэрээ иргэдийн зорчих хэсгийг хааж байрлуулахгүй байхыг сануулж байна.

Монгол Улсад тус тээврийн хэрэгслээр зорчих зам тун ховор. Угтаа бол дээрх тээврийн хэрэгслээр зориулалтын буюу унадаг дугуйн замаар зорчих учиртай. Гэтэл дугуйн зам хүрэлцээ муутай учраас явган хүний зам, авто машины замаар зорчиж байгаа юм. Үүнээс үүдэж өөрийгөө болон өрөөлийг гэмтээж бэртэх асуудал гарч байна. ГССҮТ-өөс мэдээлснээр скүүтэртэй зорчигчид мөргүүлж  2022 онд 153.365 хүн яаралтай тусламж авснаас 96, 2023 оны 168.280 хүн яаралтай тусламж авснаас 266, 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар скүүтрийн осолд орсон хүн 56 бүртгэгдээд байна. Яаж гэмтсэнээс шалтгаалан бэртэл өөр өөр байдаг аж. Тодруулбал “Скүүтэрийн бариулд хэвлий цээжээ хүчтэй цохиулснаас хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, тархины доргилтууд авдаг гэсэн юм. Мөн скүүтэрийн суурь тавцанд мөргүүлж, хөл шагайгаа гэмтээж ирдэг гэдгийг хэлж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нас болон замыг зааж өгсөн байдаг. Хууль, дүрэмд 10 нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хараа хяналт дор явган хүний зам дээр унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Гэр хороололд хашаан дотор, байр орон сууцны орчимд хүүхдийн зориулалтын тоглоомын талбайд унадаг дугуй болон скүүтэр унахыг зөвшөөрнө. Харин 10-аас дээш насныхан зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн тэмдэгтэй замаар зорчих ёстой байдаг.

 Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтэртэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий.

Хэрвээ 14-өөс доош насных бол эцэг, эх асран хамгаалагч нь хуульд заасны дагуу тухайн иргэнд учирсан хохирлыг барагдуулна. Зөрчлийн тухай хуулиар зөрчилд хариуцлага хүлээлгэх иргэн буюу 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүнд тооцогдоно. Унадаг дугуй, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож байгаад авто машин мөргөсөн эсвэл бусад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн тохиолдолд 16 насанд хүрсэн бол тухайн иргэнд учруулсан хохирлоо барагдуулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж