Унасан скүүтэрээ хөдөлгөөнд саад болохгүй байрлуулж хэвшье

Унасан скүүтэрээ хөдөлгөөнд саад болохгүй байрлуулж хэвшье

Унасан скүүтэрээ хөдөлгөөнд саад болохгүй байрлуулж хэвшье

Монгол улсад түрээсийн скүүтэр, унадаг дугуйн үйлчилгээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Олон цагаар машиндаа болон автобусанд зам дээр түгжирч суухыг бус хурдан, цаг хэмнэхийг нь бодож скүүтэр, унадаг дугуйг залуус сонгон замын хөдөлгөөнд оролцож буй. Ингэхдээ сүүлийн үед скүүтэр хэрэглэгчдийн хайнга зан буюу хүрэх газраа хүрсэн л бол тухайн зогссон газартаа скүүтэрээ хаядаг үзэгдэл бий болсон. Угтаа бол тухайн тээврийн хэрэгслийг унаад хэрэглэж дууссан бол явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохооргүй байрлуулна гэсэн дүрэм бий. Явган хүний зам, гарц гарам хааж тавьсан харагддаг. Ингэж унадаг дугуй скүүтэрээ хайнга байрлуулах нь жирийн хүмүүст зүгээр байж болох ч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ түрсэн хүмүүст, тийм ч таатай санагдахгүй л болов уу!

Тиймээс онцлогт хэрэгцээт, өндөр настай, нялх хүүхэдтэй, жаахан хүүхдүүд гээд олон янз байдлын хүмүүс амьдардаг гэдгийг санаж унадаг дугуй, скүүтэрээ иргэдийн зорчих хэсгийг хааж байрлуулахгүй байхыг сануулж байна.

Монгол Улсад тус тээврийн хэрэгслээр зорчих зам тун ховор. Угтаа бол дээрх тээврийн хэрэгслээр зориулалтын буюу унадаг дугуйн замаар зорчих учиртай. Гэтэл дугуйн зам хүрэлцээ муутай учраас явган хүний зам, авто машины замаар зорчиж байгаа юм. Үүнээс үүдэж өөрийгөө болон өрөөлийг гэмтээж бэртэх асуудал гарч байна. ГССҮТ-өөс мэдээлснээр скүүтэртэй зорчигчид мөргүүлж  2022 онд 153.365 хүн яаралтай тусламж авснаас 96, 2023 оны 168.280 хүн яаралтай тусламж авснаас 266, 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар скүүтрийн осолд орсон хүн 56 бүртгэгдээд байна. Яаж гэмтсэнээс шалтгаалан бэртэл өөр өөр байдаг аж. Тодруулбал “Скүүтэрийн бариулд хэвлий цээжээ хүчтэй цохиулснаас хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, тархины доргилтууд авдаг гэсэн юм. Мөн скүүтэрийн суурь тавцанд мөргүүлж, хөл шагайгаа гэмтээж ирдэг гэдгийг хэлж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нас болон замыг зааж өгсөн байдаг. Хууль, дүрэмд 10 нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хараа хяналт дор явган хүний зам дээр унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Гэр хороололд хашаан дотор, байр орон сууцны орчимд хүүхдийн зориулалтын тоглоомын талбайд унадаг дугуй болон скүүтэр унахыг зөвшөөрнө. Харин 10-аас дээш насныхан зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн тэмдэгтэй замаар зорчих ёстой байдаг.

 Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтэртэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий.

Хэрвээ 14-өөс доош насных бол эцэг, эх асран хамгаалагч нь хуульд заасны дагуу тухайн иргэнд учирсан хохирлыг барагдуулна. Зөрчлийн тухай хуулиар зөрчилд хариуцлага хүлээлгэх иргэн буюу 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүнд тооцогдоно. Унадаг дугуй, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож байгаад авто машин мөргөсөн эсвэл бусад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн тохиолдолд 16 насанд хүрсэн бол тухайн иргэнд учруулсан хохирлоо барагдуулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JoyJackson 2024-06-16 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-16 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-16 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-16 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-16 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-16 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-16 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-16 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-16 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-16 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-16 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-16 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-16 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-16 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

SoniaBell 2024-06-16 46.8.193.189

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-16 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-16 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-16 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-16 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-16 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-16 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-16 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-16 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-16 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-16 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-16 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-16 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-16 59.153.114.192

Манай явган зам хэдий нарийхан ч гэлээ сгүүтэр, дугуй явуулах замыг нь зааж гаргаж өгвөл ямар вэ ? Явган замын аль нэг захад нь л газарт зураас гаргаад өгвөл болмоор санагдах юм .

Avatar

SamTrimble 2024-06-16 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-16 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-06-16 202.126.88.197

Хамгийн түрүүнд скуутэрийг тааралдсан газраа устгах машин замаар сүлжиж хүмүүсийн дундуур дайрч яваа дугуйнуудыг шууд газар дээр нь устгах шаардлагатай боллоо.

Avatar

Batuaj 2024-06-16 66.181.188.198

Явган хүний замд төвөгтэй нь скуутертэй, унадаг дугуйтай зорчигчид. Эд явган хүний замаар яваа явган нэгнийг тоохгүй дээ. Дайрч унагадаг гэж бичсэн байна. Ортой л байх. Үүнийг санаа аваасай гэж нийтлэл бичигчид баярлалаа. Хэлээд байвал хөгжих байх. Хэлэхгүй бол араатанлаг шинжээ гээхгүй. Зуу наслаарай. Яаж хөгжинөө?

Avatar

Нэргүй 2024-06-16 103.57.94.160

baigaa heden duguin zamd tuvugtei n yavgan humuus zamaa ch medehgui udaan alhana genet guij orj ireed morguuldeg holoos dohio ogood nemergui orclog shinjee odiig hurtel geegeegui yaj hogjin doo orcuud min

Avatar

Сандагдорж 2024-06-16 103.168.34.84

Зам хааж таих битгий хэл , дайрч унагчихаад яваад өгч байна шүүвЭд нар чинь

Avatar

амьдарлалгаа 2024-06-16 202.9.47.16

ёоё, утаа, түгжрэл, баас шээсны үнэр, хөрсний бохирдол, цементэн ширэнгэ, үер ус гэсэн асуудлууд дээр скүүтэр, унадаг дугуй гэдэг толгойн өвчин нэмэгдлээ. тус тусад нь замыг нь барьж өгөөч ээ, явган хүнтэй зэрэгцээд лайтай лалрууд. машин замаар явахаасаа айгаад дандаа явган хүнтэй зэрэгцэж явна, хөгийн бэртэгчин гарууд зайлаараэй

Avatar

Иргэн 2024-06-16 124.158.112.13

Дугуйн замаа бэлтгээд юмуу замын зөвхөн зорчих хэсгийн баруун талаар л явуулж хэвшихгүй бол явган хүний замаар ч айдастай машин барьж явахад ч шоктой явдаг боллоо. Дохио өгөх дуут сигнал тод асах гэрэлтэй өнгөтэй болгох шахрдлагатай байна.

Avatar

Зочин 2024-06-16 103.212.119.168

Унасан скутерээ биш анх авчирч байрлуулахдаа хүний зам хааж тавьж байгаа шүү дээ.. Ямар мал энэ скутер гээ ч юмбг оруулж ирсэн бол.

Avatar

хаурилах 2024-06-16 202.9.47.16

тэр мал чинь УИХ-ын сонгуульд Ардын намаас нэр дэвшээд явж бна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж