Үндэсний эвсэл: Татварыг дээрэм биш, дэмжлэг болгоно

2024-site 10

Үндэсний эвсэл: Татварыг дээрэм биш, дэмжлэг болгоно

Үндэсний эвсэл: Татварыг дээрэм биш, дэмжлэг болгоно

Монгол Улс хэдийгээр ардчиллыг сонгоод 30 гаруй жилийг ардаа үдсэн ч эрх мэдэл иргэдийн гарт бус, улс төрийн намд төвлөрсөн нь илэрхий ажиглагдаж байна. Ардчиллын зүй ёсны тогтлоор бол хууль тэгш үйлчилдэг, хүний эрхийг дээдэлдэг, шударга нийгэм байх ёстой атал эсрэгээрээ хуваагдаж, төр хүртэл хүний царай харж, эрх мэдэлтэй даргад бол хайр, эрхгүй иргэдэд бол зайл гэх хүнд сурталтай болжээ.  Үүнээс болж иргэд төрд шударга хүмүүс гарна гэдэгт найдахаа больж, шударга ёс гэх үнэтэй үгийн үнэ цэн унасан учир бид авлига, хулгайгаас ангид, шударга засаглалыг цогцлооход хүч хөдөлмөрөө зориулах болно.

Авлигаас ангид, хариуцлагатай засаглал

Төсвийн үрэлгэн байдлыг халж, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ

  1. Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүхийн үйл ажиллагааг илүү шуурхай, хүртээмжтэй, чирэгдэл багатай болгоно.
  2. Татварын ачааллыг тэгш хуваарилах тогтолцоог боловсронгуй болгон, татварын шинэчлэл хийснээр татвар алба гувчуур биш дэмжлэг болно.
  3. Засаглалд оролцож байгаа улс төрийн хүчин, намууд намын эрх ашигт суурилсан шийдвэр гаргахаас татгалзах баталгаа гаргадаг болно.
  4. Иргэд төрийн үйл ажиллагаа, төсвийн хуваарилалт, шийдвэр гаргах үйл явцтай холбоотой мэдээллийг цахимаар тогтмол авах боломж бүрдүүлнэ.

Төсвийн оновчтой зарцуулалт

Төсвийн үрэлгэн байдлыг халж, үндэсний тэргүүлэх зорилтуудтай уялдуулан оновчтой зарцуулан, өндөр үр нөлөө бүхий төслүүдэд хөрөнгө оруулна.

Зөв мэдээлэл

Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, бодлого боловсруулахад шаардагдах статистикийн тогтолцоог шинэчилнэ.

Нээлттэй нам

Намыг нээлттэй орчин байлгаж, санхүүжилтийг нь ил тод болгоно.

ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж