Төрийн хүнд суртал, авлигыг тасалж, цаг, мөнгө хэмнэсэн "E-Mongolia" систем

Төрийн хүнд суртал, авлигыг тасалж, цаг, мөнгө хэмнэсэн "E-Mongolia" систем

Төрийн хүнд суртал, авлигыг тасалж, цаг, мөнгө хэмнэсэн "E-Mongolia" систем

Ердөө хэдхэн жилийн өмнө иргэд ганц тодорхойлолт, зөвшөөрөл, лавлагаа авах гэж өдөржин төрийн байгууллагын үүдийг сахиж, хүнд сурталтайг нь гайхдаг байлаа. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ ч хохирч, үгээр хэлж, аргаа бардаг байсан цаг бий. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилго тавьж, төрөөс авах боломжтой нийт 1233 үйлчилгээг өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэд E-Mongolia платформоор авах боломжийг олгов.

Гурван сая хүн амтай ч ухаалаг утасны хэрэглээ, интернет хэрэглэгчдийн тоогоороо өндөр үзүүлэлттэй Монгол оронд "E-Mongolia" төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем нэвтэрснээр өнөөх хүнд суртал, авилгал үгүй болж, иргэд бүтэн өдөр болж авдаг байсан үйлчилгээгээ хэдхэн минутад авдаг болжээ.

E-MONGOLIA 4.0 ХУВИЛБАР АШИГЛАЛТАД ОРОВ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор анх олон нийтэд танилцуулж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр 86 байгууллагын 1233 үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн төдийгүй 1.8 сая хэрэглэгчтэй болсон нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Түүнчлэн иргэд 4 жилийн хугацаанд нийт 46 сая удаагийн амжилттай үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан авсан байна.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаар үзүүлсэн нийт үйлчилгээ нь 922 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн бол 2024 онд 144 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэжээ.

Хамгийн сүүлд "E-Mongolia" 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулж хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг ухаалаг үйлдлүүдийг танилцуулсан.Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн интерфэйсийн өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эзэмшил бүхий аж ахуйн нэгжийн бүхий л мэдээллийг профайл хэсэгт тусгай талбарт байршуулснаас гадна зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болов.

Мөн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Замын хураамж, тээврийн болон жолоочийн торгууль, үер ус, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг боллоо.Тухайлбал, угаарын хийн мэдрэгч утаа мэдрэх үед анх төхөөрөмж бүртгүүлсэн иргэний E-Mongolia гар утасны аппликэйшнд мэдэгдэл очих ба хэвийн болтол 20 секунд тутамд мэдэгдэл илгээнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэд өвчний оношид тохирсон эмнэлгийг сонгох, шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжийг бүрдүүлэв.Түүнчлэн дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан шинээр төрсөн нярайгаас эхлээд заавал хийх үндэсний товлолт дархлаажуулалтаа хянах юм. Тухайн иргэний E-Mongolia системд нэвтэрсэн түүх, бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг “Хандалтууд” хэсгээс он, сар, цаг, минуттай нь харах боломж нэмэгджээ.

СИСТЕМ БОЛОВСРОНГУЙ БОЛСНООР ҮЙЛЧИЛГЭЭГ ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ АВАХ БОЛОМЖТОЙ

Өнгөрсөн жил тус системд хэд хэдэн онцлох хэсгүүд нэмэгдсэн. Тухайлбал, E-Business, E-Kids, E-Student зэргийг нэрлэж болно.

E-Mongolia системд сард дунджаар 520 сая гаруй хандалт ирдэг бөгөөд Монголоос 500 сая, Оросоос 2.1 сая, Өмнөд Солонгосоос 8.8 сая, Америкаас 1.7 сая, Сингапураас 1 сая, Австралиас 870 мянга хандалт тус тус ирдэг байна.

E-Mongolia платформ нь хэрэглэгчийн хандалт, сүлжээний урсгал, ачаалал зэргээ хянаж ачаалал ихтэй үед ухаалгаар өөрийгөө өргөтгөж, ачаалал буурсан үед буцаж багасгах чадвартай AI /хиймэл оюун ухаан/ дээр суурилсан функц бүхий динамик шийдэл нэвтрүүлснээр платформ үр ашигтайгаар ажиллаж, олон төрлийн хэмнэлт хийхээс гадна илүү хурдтай, гацахгүйгээр нэг агшинд хоёр сая хэрэглэгчийн ачааллыг зэрэг даадаг болж байна. Үүнээс үүдэн E-Mongolia платформтой хамтран ажиллагч төрийн бусад олон байгууллагууд өөрсдийн үйлчилгээний системийн аюулгүй байдал, ачаалал даах чадвараа сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай болжээ.

2022 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 иргэн байгаагийн  11.2 хувь буюу 12,892 нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Олон улсын WCAG стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр дурын дэлгэц уншигч программ ашиглан E-Mongolia системийг саадгүй ашиглах боломжтой болсон аж.

Иргэн бүрд үйлчилгээг хүргэх зорилгоор фэйсбүүк хаягаа E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ 2.5 сая хэрэглэгч мессенжерээр авсан байна. Тухайлбал, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулгаар очдог болж байна. Хамгийн чухал нь иргэн төрд байгаа мэдээллээ хянах боломж бүрдсэн. E-Mongolia системийн хэрэглэгчид төрийн 11 байгууллага дахь иргэний бүртгэл,  хаягийн өөрчлөлт, өрхийн гишүүд, гэрлэлт, гадаад паспорт, боловсрол, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх, газар эзэмших, ашиглах эрх болон эрүүл мэндийн даатгал төлөлт зэрэг 14 төрлийн мэдээллээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, гадаад паспорт, 145267 оюутны үнэмлэх, 47400 багшийн үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх профайл хэсэгт харагдах ба эрхийн зөрчилтэй жолооны үнэмлэх болон хугацаа дууссан бичиг баримтууд анхааруулах тэмдэгтэй гарч ирдэг болжээ.

ЦАГ, МӨНГӨ ХЭМНЭЛТ

Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нь шууд болон шууд бус маш олон эерэг нөлөөтэй. Тухайлбал, цахимаар үйлчилгээ авахад таван минутын хугацаа зарцуулдаг бол уламжлалт хэлбэрээр үйлчилгээ авахад замын түгжрэл, үйлчилгээний дараалалд зогсох зэрэг хугацааг тооцоход дунджаар 2 цаг 30 минут болно.

Иргэдийн хувьд, зарим нь сард хоёроос гурван удаа төрийн үйлчилгээ авдаг бол зарим нь жилдээ ганцхан удаа үйлчилгээ авч байх жишээтэй. Тэгвэл нэг иргэн жилд дунджаар зургаан үйлчилгээ авдаг гэж тооцвол иргэд төрийн үйлчилгээ авах гэж жилд 15 цаг буюу ажлын хоёр хоногийг алддаг юм. Өдөрт дунджаар 7580 иргэн төрийн үйлчилгээ авдаг. Тэдгээр иргэд 2 цаг 30 минут зарцуулдаг бол тэд нийт 18 950 цагийг төрийн үйлчилгээ авахад зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнгээр буюу Монгол Улсын иргэдийн дундаж цалин 1.2 сая төгрөгтэй харьцуулбал, нэг цагт 6800 төгрөг алдаж байна гэсэн үг. Тэгвэл үүнийг 18 950 цагаар үржихэд 128 сая төгрөг болох бөгөөд, энэ мөнгийг E-Mongolia систем хэмнэж буй.

Жилийн 365 хоногт 128 сая төгрөгийг үржүүлэхэд, 46 тэрбум төгрөг болно. Тэгэхээр Монголын төр цаг, мөнгө хэмнэхийн зэрэгцээ иргэддээ илүү ойр, хүн төвтэй болж байна гэсэн үг юм. Үүнийг том зургаар нь харвал, төрийн албаны хүнд суртлыг багасгах, орон тооны давхцалыг арилгаж, бичиг цаасны хэрэглээ, нийгмийн бухимдлыг бууруулах боломжтой юм.

Ингэснээр, улсын төсвөөс жилдээ 24 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Тодруулбал, бичиг хэргийн зардлаас 492 сая, шуудангийн зардал 2 тэрбум 463 сая, шатахууны зардал 612 сая, хөдөлмөрийн хөлс болох 20 тэрбум 632 сая зэрэг зардал хэмнэх аж.

2023 ОНД ШИНЭЭР 119 ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖЭЭ
Өнгөрсөн 2023 онд "И-Монгол" академи Засгийн Газрын 100 дугаар тогтоолын хэрэгжилтийн хангах ажлын хүрээнд 785 үйлчилгээний судалгааг хийж, шинээр цахимжуулах 375 үйлчилгээний бодлогын даалгаврыг боловсруулснаас 20 байгууллагын 119 үйлчилгээг цахимжуулж, нэвтрүүлжээ. Мөн "E-mongolia" app болон портал дээр нийт 227 үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Үүнээс гадна ХЗДХЯ, БШУЯХНХЯ, ЗТХЯ-аас үзүүлдэг  цахим гэрчилгээ, үнэмлэх, картыг цахимжуулж нэвтрүүлснээр иргэд цаасан гэрчилгээгээ заавал биедээ авч явах шаардлагагүй болсон.
Эдгээрээс гадна онцолбол, Засгийн газрын 233 дугаар тогтоолын дагуу  тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлын хүрээнд ГТСМТТ-тэй хамтран нийт 12 байгууллагын 93 тусгай зөвшөөрлийг цахимжуулж "e-business.mn" болон тусгай зөвшөөрлийн нэгдсэн сан "license.mn"-д нээлттэй болгосон. Мөн “Зөвшөөрлийн нэгдсэн сан” үүсгэх ажлыг гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төвтэй хамтран хэрэгжүүлж нийт 17 мянга гаруйзөвшөөрлийн мэдээллийг зөвшөөрлийн нэгдсэн санд нээлттэй болгов.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/53 тоот тушаалаар батлагдсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон нутгийн төрийн байгууллагуудаас хүн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг дахин загварчлах, шинээр нэвтрүүлэх үйлчилгээний процессын шинжилгээг хийх зорилгоор тус газрын албан хаагчид 2023 оны арваннэгдүгээр сарын 19-нээс арванхоёрдугаар сарын  02-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 10 аймагт ажиллажээ. Ингэснээр орон нутгийн 24 байгууллагын үзүүлдэг 128 үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэд цахимаар төрийн үйлчилгээг авснаар нийт 746 тэрбум төгрөгийг хэмнэсэн тооцоолол гарчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ErinGilbreth 2024-06-16 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-16 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-16 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-16 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-16 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-16 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-16 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-16 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-16 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-16 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-16 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-16 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-16 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

SoniaBell 2024-06-16 46.8.193.189

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-16 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-16 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-16 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-16 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-16 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-16 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-16 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-16 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-16 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-16 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-16 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-16 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-16 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-16 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-06-16 66.181.191.16

IT баланс эерэг асуудал бага, гэхджж 8 жил Энэ. улсыг дуусгалаа эеэ нам

Avatar

сонгогч 2024-06-16 202.9.46.22

Монголчуудын 30 жил хүсэн хүлээж буй зүйл: 1/ Авилгыг устгах 2/ шудрага бусын хонгилыг нураах 3/ Монголын ард түмний өмч байгалийн баялагийг идэж баяжсан 30 -хан гэр бүлийн мөлжлөгөөс салах 4/урвагч Элбэгдоржийн МАФААС ардчилалаа аврах. Үүнийг хэрэгжүүлж эхэлсэн хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ. Түүнийг дэмжих нь ирээдүйнхээ төлөө хийж буй таны сонголт.

Avatar

Нэргүй 2024-06-16 202.72.245.209

гуцваа

Avatar

Нэргүй 2024-06-16 66.181.179.250

Үнэхээр амар болсон шүү. Биедээ заавал бичиг баримтаа авч явах шаардлагагүй хаячих вий гэж айхгүй. Үүниыг хийхийг зүтгэсэн төрийн болон хувийн хэвшлийн бүх хүнд баярлалаа. Одоо харин эд хөрөнгийн бүртгэл газрын бүртгэл хоёрын уялдааг сайжруулах хэрэг бий. Газрынхан сайн цахимжиж эд хөрөнгө бүртгэлийнхэ санасанд хүрэхгүйтхоцрогдсон байна

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-06-16 202.21.110.94

УЛААН НЯМ-ОСОРЫН ХҮҮГ ДЭМЖИНЭ ЭЭЭ………

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-06-16 202.21.110.94

УЛААН НЯМ-ОСОРЫН ХҮҮ ҮНЭХЭЭР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА…ИЙМ ХҮҮХДҮҮДЭЭ БИД ДЭМЖИНЭ ЭЭ…………..

Avatar

Зочин 2024-06-16 192.82.92.42

Терийн дарангуйлал, хунд суртал, хариуцлагагуй байдал тэвчихийн аргагуй болсон!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж