Сингапур: Газрын тос асгарснаас далайн эрэг орчмыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

Сингапур: Газрын тос асгарснаас далайн эрэг орчмыг хаажээ

Сингапур: Газрын тос асгарснаас далайн эрэг орчмыг хаажээ

Сингапурын Сентоза арлын Танжонг эрэг орчмын усанд газрын тос асгарснаас болж наран шарлагын газруудыг хаажээ. Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт хавч агнуурын хөлөг онгоц хөдөлгөөнгүй зогсож байсан түлш тээвэрлэгч хөлгийг мөргөсөн. Хоёр хөлөг онгоц мөргөлдсөний улмаас далайн эргийн ус, элс тэр чигээрээ харлан, толботсон байна.

"Түлш тээвэрлэгч хөлгөөс газрын тос ус руу асгарсан. Тухайн гэмтсэн савыг бусдаас нь тусгаарлаж, асгаралтыг зогсоож чадсан. Пасир Панжанг терминал болон Танжонг, Палаван, Силосо наран шарлагын газруудын дагуу газрын тос асгарсан" гэж Сингапурын Далай болон боомтын газраас мэдэгджээ.

Асгарсан газрын тосыг задлах, хөвж буй тосонцорыг цуглуулах зорилготой 16 хөлөг онгоц гаргажээ. Мөн "Цэвэрлэгээ явагдаж байна. Уснаас хол байна уу" гэсэн анхааруулгыг эрэг дагуу байрлуулсан. Танжонг, Палаван, Силосо наран шарлагын газруудын усыг цэвэрлэж буй тул усанд сэлэх, далайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон гэж Сентоза арлын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж