Портланд дахь Оакс паркийн тоглоом дээр 30 метрийн өндөрт уруугаа харж гацсан 28 хүнийг гал сөнөөгчид аварчээ. "AtmosFEAR" нэртэй тоглоом дээр суусан хүмүүсээс хэн нь ч бэртэж гэмтээгүй. Нэг хүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгт хүргэсэн аж.
Тоглоом гацмагц паркийн ажилтнууд яаралтай тусламж дуудсан бөгөөд аврагчид 25 минутын дараа ирсэн байна.
Оакс парк 1905 онд анх нээгджээ. Харин "AtmosFEAR" тоглоом 2021 онд ашиглалтад орсон байна. Ашиглалтад орсон цагаас хойш ямар ч осол гарч байгаагүй гэж паркийн захиргаанаас мэдэгджээ. "AtmosFEAR" тоглоом нь 15 метрийн өндөрт гарах үедээ 180 градус, 30 метрийн өндөрт гарах үедээ бүтэн 360 градус эргэж, хүмүүс бүтэн уруугаа хардаг аж.
Тухайн үед үйлчлүүлж байсан хүмүүсийн ихэнх нь хичээлийн сүүлийн өдрийг тэмдэглэж явсан сурагчид байжээ.
Эх сурвалж: SKY NEWS