Орос, Беларусийн 25 тамирчинд Олимпийн зөвшөөрөл олгов

Хуучирсан мэдээ: 2024.06.16-нд нийтлэгдсэн

Орос, Беларусийн 25 тамирчинд Олимпийн зөвшөөрөл олгов

Орос, Беларусийн 25 тамирчинд Олимпийн зөвшөөрөл олгов

Олон улсын олимпийн хороо Оросын 14 тамирчин, Беларусийн 11 тамирчинд төвийг сахисан статустайгаар Парисын олимпод оролцох зөвшөөрөл олгожээ. Эхний ээлжинд таван төрлийн спортын тамирчдыг дайныг дэмжиж буйгаа илэрхийлсэн эсэх, цэргийн болон төрийн аюулгүй байдлын албатай холбоотой спортын клубуудтай холбоотой эсэхийг дүгнэжээ. Үлдсэн бусад төрлийн тамирчдын жагсаалтыг ойрын хугацаанд гаргах төлөвтэй байна.

Бямба гаригт зөвшөөрлөө авсан тамирчдын тоонд батутын эрэгтэйчүүдийн олимпийн аварга, Беларусийн Иван Литвинович, Оросын дугуйчин Александр Власов нар багтжээ.

Олимпийн наадамд Оросоос хэдэн тамирчин оролцох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Гэхдээ Сена мөрний дагуух завьтай парадад оролцох эрхийг нь хэдийнэ хориглосон билээ.

Эх сурвалж: HINDUSTAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж