Эрт илрүүлэгт 1.3 сая иргэн хамрагджээ

Эрт илрүүлэгт 1.3 сая иргэн хамрагджээ

Эрт илрүүлэгт 1.3 сая иргэн хамрагджээ

Сүх далайтал Монгол амар гэдэг шиг Монголчууд өвдсөн хойноо л эмнэлэг барааддаг. Энэ хэнэггүй зан нь өвчнийг хүндрүүлж, сүүлийн шатанд хүргэх цаашлаад нас барах шалтгааны үндэс нь болж байна.

Энэ их завгүй амьдралын хэмнэл, хорт зуршил, нийгмийн стрессээс өөрийгөө хамгаалж эрүүл мэндэдээ анхаарахгүй бол хэн ч таны эрүүл мэндэд анхаарахгүй гэдгийг бид хэзээ ойлгох вэ.

Гэр бүл дотор нэг хүн өвдөхөд түүнийг дагаад мөнгө санхүү, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа тогтворгүй болох гээд олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Аливаа тохиолдож болох таагүй зүйлээс урьдчилан сэргийлэх нь учирч болох олон эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломж юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж аюулын харанга дэлдээд байгаа хорт хавдар, халдварт болон халдварт бус өвчлөлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх боломжтой үе шатанд нь илрүүлэх ажлыг зохион байгуулсан нь Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ байлаа.

Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгоонд Монгол Улсын нийт хүн амыг хамруулж эхэлсэн. Энэхүү үзлэг оношилгоог хүн амын дунд хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулахын тулд 2020-2022 онуудад нийслэлийн таван дүүрэг, лавлагаа шатлалын хоёр эмнэлэг, 20 аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-үүдийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийн сургалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан юм. Түүнчлэн алслагдсан сумд, цэргийн ангиуд, цэргийн албан хаагчдын ар гэр, төмөр замын зангилаа өртөөнд ажиллаж, амьдарч буй иргэдийг хамруулах зорилгоор УБТЗ-ийн Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэй хамтран хөдөлгөөнт оношилгооны үйлчилгээг үзүүлэхээр болсон байдаг. Уг ажил нь нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анхны томоохон ажил гэж хэлж болно.

Энэхүү ажлын үр дүнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нийт нэг сая 368 мянган иргэн буюу нийт иргэдийн 40.6 хувь нь эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Үүний 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 49.2 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна.

Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан 1,3 сая иргэнээс 1 сая орчим өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж, өвчнийг эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүний 0-17 насны 238,184 хүүхдийн өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувь нь шүд цоорох, 2.4 хувь нь шүдний гажиг, 1.1 хувь нь хараа муудах өвчлөл эзэлж байгаа нь хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болж байна. Харин 18-60 насны хүн амд хортой болон хоргүй хавдрын 5,653 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, 18-30 насны ангилалд 68 тохиолдол буюу 1.2 хувь, 31-45 насны ангилалд 2,351 тохиолдол буюу 41.6 хувь, 46-60 насны ангилалд 3,234 тохиолдол буюу 57.2 хувийг эзэлж байна.

31-45 насны ангилалд, элэг ба элгэн дэх цөсний сувгийн 34 хорт хавдар буюу 1.4 хувь, ходоодны хорт хавдар 32 тохиолдол буюу 1.4 хувь, хөхний хорт хавдар 31 тохиолдол буюу 1.3 хувийг эзэлж байна. Харин 46-60 насны ангилалд ходоодны хорт хавдар 99 тохиолдол буюу 3.1 хувь, элэг ба элгэн дэх цөсний хорт хавдар 95 тохиолдол буюу 2.9 хувь, хөхний хорт хавдар 40 тохиолдол буюу 1.2 хувийг эзэлж байна. Тэгвэл 61-ээс дээш насны ангилалд 151,264 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 31,252 буюу 20.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 12,893 буюу 8.5 хувь, анхдагч даралт ихсэх 7,486 буюу 4.9 хувийг эзэлж байна.

61-ээс дээш насны ангилалд хортой болон хоргүй хавдрын 1,878 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар 8.5 хувь буюу 159 тохиолдол, ходоодны хорт хавдар 6.7 хувь буюу 125 тохиолдол, улаан хоолойн хорт хавдар 61 тохиолдол буюу 3.2 хувийг эзэлж байна гэсэн үр дүн гарчээ.

Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд 2022 онд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагад 16 тэрбум 355 сая төгрөг, 2023 онд 76 эрүүл мэндийн байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Монгол Улс хавдрын нас баралтын тоогоороо дэлхийн 195 орныг тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар Монголд хорт хавдартай 30 мянган хүн эмчийн хяналтад байдаг ажээ. Үүний 400 гаруй нь хүүхэд байна. 2021 онд 5981 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд Монгол Улсад 7244 хүн хавдар өвчнөөр шинээр оношлогдож, 4556 хүн хавдар өвчнөөр нас барсан байгаа юм. Үүнээс харахад хавдрын шинэ тохиолдол, нас баралт жил ирэх тусам нэмэгдсээр байгааг харж болох юм. Хавдар маш олон хүчин зүйлээс болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Жишээлбэл, Монгол Улс агаарын бохирдол маш их. Үүнээс үүдэж 10-15 жилийн дараа уушгины хорт хавдраар дэлхийд тэргүүлнэ гэж ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Монгол Улс элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлж удаах байранд улаан хоолойн, умайн хүзүү, уушгины хорт хавдар ордог ажээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар ард, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө орон даяарт эрт илрүүлгийг хийв. Одоо ч үргэлжилж буй. Өвдөж, хүндэрсэн хойно нь бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь эмчлэх боломж бүрдүүлэх нь хүнээ бодсон, хүн амынхаа эрүүл мэндийн бодсон чухал шийдвэр байсныг ч иргэд хэлж буй. Эрт илрүүлэг өөрөө олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө гээд үнэлж баршгүй зардлыг бууруулж чадсан оновчтой бодлого. Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо шинжилгээнд бүх нийтийг хамруулснаар иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, аливаа өвчнөөр өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг ойлголттой болж байгаа нь сайшаалтай юм. Цаашлаад хавдар болон бусад төрлийн өвчнийг эрт үед нь илрүүлж чадсанаар амь нас эрсдэхээс сэргийлж бүрэн эмчлэх, мөн мөнгө санхүү сэтгэл санааны дарамтад орохгүй байх боломжтой зэрэг олон талын чухал ач холбогдолтойг иргэдэд ойлгуулсан нийтийн эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон ажлуудын нэг юм.

  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JoyJackson 2024-06-16 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-16 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-16 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-16 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-16 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-16 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-16 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-16 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-16 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-16 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-16 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-16 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-16 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-16 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-16 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-16 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-16 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-16 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-16 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-16 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-16 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-16 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-16 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-16 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-16 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-16 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-16 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-16 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

DR. ADITYA 2024-06-16 102.89.45.200

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж