Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдраар өвчилсөн тухай энэ оны гуравдугаар сард анх зарласан. Үүнээс хойш олны өмнө ил гараагүй байсан Кейт Бямба гаригт анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо. Тодруулбал, хааны төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр болдог "Trooping the Colour" цэргийн парадад гүнж Кейт, ханхүү Уильяам, тэдний гурван хүүхэд болох ханхүү Жорж, Луис, гүнж Шарлот, хаан III Чарльз, хатан Камилла болон хааны гэр бүлийн бусад гишүүд оролцов.
Кейт 10 настай Жорж, 9 настай Шарлотт, 6 настай Луис нарын хамтаар "Glass Coach" гэх төрийн хүндэтгэлийн сүйх тэргээр зорчжээ. Парадын дараа хааны гэр бүлийнхэн Букингемийн ордны тагтнаас агаарын парадыг үзэж сонирхов.
Кейт хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зул сарын баярын арга хэмжээгээр олон нийтийн өмнө гарсан. Үүнээс хэдэн долоо хоногийн дараа Кейт хагалгаанд орж, улмаар хагалгааны дараа хорт хавдрын тухай мэдэгдлийг хийсэн юм. Чухам юуны хорт хавдар гэдгийг зарлаагүй.
Эх сурвалж: GOOD MORNING AMERICA
Холбоотой мэдээ