Ц.Эрдэнэбат: Технологийн шийдлийг нэвтрүүлэхэд улс төрийн манлайлал, эр зориг хэрэгтэй

сонгууль-2024 - 2024-site 10

Ц.Эрдэнэбат: Технологийн шийдлийг нэвтрүүлэхэд улс төрийн манлайлал, эр зориг хэрэгтэй

Ц.Эрдэнэбат: Технологийн шийдлийг нэвтрүүлэхэд улс төрийн манлайлал, эр зориг хэрэгтэй

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ХҮН намаас нэр дэвшигч ЦЭНДДОРЖИЙН ЭРДЭНЭБАТ


УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ХҮН-аас нэр дэвшигчид бид  өнөөдөр /2024.06.15/ Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

Хөгжсөн улс орнуудын түүхийг харахад авлигаас технологийн хүчээр ангижирсан. Монголд, бүх салбарт технологийн шийдлийг нэвтрүүлэх нь хүнд асуудал биш. Гол нь эрх баригчид технологийг нэвтрүүлэх хүсэлгүй байна. Хийсэн бэлэн шийдлүүдийг ашиглахгүй байна. Тиймээс би иргэдтэй хийх уулзалтууддаа ингэж хэлж, тайлбарлаж яваа юм.

ТЕХНОЛОГИ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

“Гэрэгэ системс”-ийнхэн бид 3 жилийн өмнө нүүрс тээврийн машинуудын хөдөлгөөнийг технологиор хянах систем бүтээгээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад танилцуулж байлаа, хэрэгжүүлээгүй.
Ковидын үед цар тахлын бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүлж эрүүл мэндийн салбарынхны ажлыг хялбаршуулсан, автоматжуулсан. Гэвч энэ системийг цар тахлын үед хэрэглээд л эзэнгүй орхичихсон. Монголд 30 гаруй төрлийн халдварт өвчин бүртгэлтэй, тэр болгоныг бүртгэж, хянах, судалгаанд ашиглах боломжтой систем юм. Энэ мэтээр бэлэн байгаа системийг ашиглаагүй хаясан тохиолдол олон бий.
Гайхалтай нь өнөөдөр “Халдварт өвчнүүдийг хянах систем хэрэгтэй” гээд Дэлхийн банкнаас 10 сая ам.доллар гуйгаад явж байна. Бэлээхэн систем байна шүү дээ. Ажил хийсэн дүр эсгэж, мөнгө хулгайлах гэсэн эрх баригчдын төлөвлөгөө ингэж хэрэгждэг. Бүртгэл, мэдээллийн систем нэвтрүүлчихвэл хулгай нь баригдана, хулгай хийх боломж олгохгүй. Тийм учраас эрх баригчид технологийн хяналтаас айдаг.

БИ ЯАГААД НЭР ДЭВШСЭН БЭ?

Жирийн инженер би мянган гоё технологийн шийдэл хийгээд нэмэр алга. Технологийн шийдлийг нэвтрүүлэхэд улс төрийн манлайлал, эр зориг хэрэгтэй.   Эстони улс цахим шилжилтийг эхлүүлэхэд Ерөнхий сайд нь манлайлж, ажилласан. Хэн нэгэн ухаантай хүн улс төрд гарч хийчих болов уу! гэж олон жил харлаа, хүлээлээ. Хийхгүй юм байна. Өөрөө гарч хийе гэсэн итгэл үнэмшил байна. Улс орноо авлигаас ангижруулах, улс оронд технологийн шийдлийг иж бүрэн нэвтрүүлэхийн тулд би нэр дэвшиж байна. Та бүхэн намайг ДЭМЖЭЭРЭЙ.

НЭР ДЭВШИГЧ Ц.ЭРДЭНЭБАТЫН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж