Өмнөд Солонгосын нэгэн фитнес 35-аас дээш насны “эгч” нарыг биеэ зөв авч явахыг сануулж, үйлчлүүлэх эрхийг нь хориглосон байна. Энэхүү хориг нь өндөр настай эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах тухай маргааныг эхлүүлэв.
Нийслэл Сөүлийн ойролцоох Инчон хотын фитнес зааланд "Ажумма/эгч/ явахыг хориглоно", "Зөвхөн соёлтой, дэгжин эмэгтэйчүүдийг зөвшөөрдөг" гэсэн бичигтэй самбар байрлуулжээ. Ажумма гэдэг нь ихэвчлэн 30-аас дээш насны ахимаг насны эмэгтэйчүүдэд хамаатай нэр томъёо боловч бүдүүлэг эсвэл жигшүүртэй зан үйл хийдэг эгч нарыг мөн адил тодорхойлдог. Эдгээр Ажумма эмэгтэйчүүд болон тэдний зохисгүй үйлдлээс болж "хохирол амссан" гэж фитнесийн захиргаа мэдэгджээ.
Тус фитнесийн багш Өмнөд Солонгосын мэдээллийн "Ёнхап" агентлагт өгсөн ярилцлагадаа "Зарим настай эмэгтэй үйлчлүүлэгчид хувцас солих өрөөнд нэг юмуу хоёр цаг зарцуулж, угаалга хийж, алчуур, саван, үс хатаагч гэх мэт зүйлсийг хулгайлдаг. Ажумма нар дараалан суугаад бусад хүмүүсийн биеийг шүүмжилдэг. Тэдний шүүмжлэлээс болж фитнест явахаа больсон хүмүүс ч байгаа” гэжээ.
Эх сурвалж: BBC