Хятад улс Оросыг дэмжиж байгаа нь Украин дахь дайныг "боловсронгуй болгож" байна гэж дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын удирдагчид Баасан гаригт буруутгав. Мөн Бээжингийн эсрэг хатуу байр сууриа илэрхийлж, Москвагийн дайны машиныг материаллаг байдлаар дэмжиж буй оролцогчдын эсрэг цаашид хориг арга хэмжээ авна гэжээ.
Италид болж буй "Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд гаргасан хатуу анхааруулга нь АНУ Хятадын эсрэг дипломат, эдийн засгийн хяналтаа чангаруулах гэсэн зорилготой холбоотой юм. АНУ-ын хувьд Оросын цэргийн аж үйлдвэрт үзүүлж буй тусламжийг Хятад илүү үзүүлж байна гэж буруутгадаг.
"Хятадын зүгээс Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг дэмжиж байгаа нь Орост Украин дахь хууль бус дайнаа үргэлжлүүлэх боломжийг олгож байна. Мөн хоёр орны харилцаа нь аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бөгөөд өргөн хүрээтэй нөлөө үзүүлж байна" гэж “Их-7”-ийн удирдагчид Баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн Оросын техник хэрэгсэлд ашиглагдах материалыг Хятад нийлүүлэхгүй байхыг уриалжээ. Удирдагчид мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийг шийтгэх арга хэмжээ, хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэв.
Эх сурвалж: CNN
3,548.92






















































Холбоотой мэдээ