Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж өсөв

Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж өсөв

Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж өсөв

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид боловсролын салбарын хуулиудаа удаа дараа өөрчилж ирсэн. Харин 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж олон шинэчлэлийг эхлүүлсний нэг нь боловсролын салбар тусдаа яам болон байгуулагдсан явдал байв. Боловсролын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар зургаан том шинэчлэлийн бодлогыг зарлаад буй.

Боловсролын багц хуульд:

  • Боловсролын ерөнхий хууль
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль
  • Дээд боловсролын тухай хууль

Үүний нэг нь сонгууль бүрийн дараа өөрчлөгддөг хөтөлбөрийн шинэчлэл хийх асуудлыг хязгаарласан байдаг.

Үүнд Ерөнхий сайд “Боловсролын салбарын реформд засгийн газрын манлайлал хэрэгтэй, Засгийн газрын тэргүүний хувьд бүх талаар дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлж байв.

Тэрбээр,  "Цаашид боловсрол баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана" гэв.

Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсан даруйд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байсныг халж чадсан. Тодруулбал, цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн байна. Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдсэн эерэг үр дүн гарчээ. 2020-2024 он бүхэлдээ улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн онцлох жилүүд байв.

Энэ хугацаанд шинээр 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж, цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж өссөн байна.

Мөн ирэх жилүүдэд шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилго тавин ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны намрын ээлжит чуулганы төгсгөлд хэлсэн үгэндээ "Англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх асуудлыг онцгой анхаарна" хэмээсэн.

Тус ажлын хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 4-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзсан. Уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон байдаг.

Хоёр орны түншлэлийн хүрээнд АНУ-д жилд 120 Монгол оюутан суралцах боломжтой тэтгэлгийг зохион байгуулсаар ирсэн.

Цаашид энэ тоог нэмэгдүүлэх, Монгол оюутан, сурагчдыг АНУ-ын их, дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр, дотоодын оюутны төлбөрөөр суралцуулах боломжийг судлан ажиллаж байна. Энэ хүрээнд Жорж Мэйсоний их сургуультай 2+2 хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурж, Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр санал солилцсон билээ.

Түүнчлэн англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилгын хүрээнд АНУ-аас ерөнхий боловсролын 840 гаруй сургуульд англи хэлний багшийг үе шаттайгаар бэлтгэхэд хамтран ажиллаж, сайн дурын багш нар болон тэтгэвэрт гарсан багш нарыг авчрахаар ажиллаж байна.

Салбарын сайд энэ асуудалд "Бид дэлхийд туршигдсан хамгийн том платформыг туршиж үзлээ, маш их үр дүнд хүрч, хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс хоцрохгүйгээр суралцаж болдог юм байна гэдэг нь туршигдлаа. Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заая гэдэг ойлголттой байгаа. Нэг заалтыг нөгөө заалтаар солихоос болж, хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг үг үйлдэл унагаж болохгүй. Зөвхөн англи хэлний асуудал хөндөгдөөгүй, боловсролын салбарын шинэчлэлийн асуудал хөндөгдөж байгаа" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улс анх удаа олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж, 81 орноос 48-т үнэлэгдсэн байдаг. Энэ хэвээр санаачилсан хууль, дүрмийнхээ дагуу ажиллаж чадвал цаашдаа боловсролын салбараар дамжуулан нийгмээ хүчитгэх боломж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JessicaThomas 2024-06-17 109.248.15.107

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaFisher 2024-06-17 188.130.128.130

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferLin 2024-06-17 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-17 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-17 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-17 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-17 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-17 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-17 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-17 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-17 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-17 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-17 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-17 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-17 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-17 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-17 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-17 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-17 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-17 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-17 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-17 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-17 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-17 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-17 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-17 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-17 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-17 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-17 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-17 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-17 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-06-17 68.146.0.92

za zailaa, xudlaa toogoor tarxi ugaachix gd bxiin… tsetserlegt yavj chadaagui gertee osoldoj tulegdej, togond tsoxiulj, gald ugaart ami nasaa aldaad bgaa ni ter uldsen 7% ni yumuu tee…😡😡😡

Avatar

Уншигч 2024-06-17 66.181.177.111

Сайхан мэдээ байна.Яармагт сургууль цэцэрлэг барьж байгуулахгүй бол олон хотхоны хүүхдүүд бүгд хотруу сургуульд явж замын түгжрэлийг нэмэгдүүлж байгааг анхааралдаа авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-06-17 103.168.34.125

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг 50%-ийг эцэг эхээс нь гаргуулаачээ .Өдрийн 2500-3000 төгрөгөөр өдөржин хагас өлсгөлөн байдалтай өнжиж байна ш дээ.

Avatar

Уншигч 2024-06-17 202.9.47.14

Цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн нь үнэн, сайн. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэл муутай 20-30 хоёр настныг нэг ангид, бусад настныг түүнээс олон тоогоор чихээд, багш нартаа дарамт учруулж байгааг юу гэхэв.

Avatar

Нэргүй 2024-06-17 202.9.40.115

" Oyuk " Danh Zailaarai !

Avatar

Нэргүй 2024-06-17 202.9.40.115

MAN – ii a*******n , Dereemchiin , Hulgaach
Naraas Salyaa !

Avatar

Нэргүй 2024-06-17 202.9.40.115

MAN – iihan a*******n , Dereemchiin, Hulgaach
Naraas – Salyaa

Avatar

Нэргүй 2024-06-17 66.181.182.201

Золбин Данх зайлаарай

Avatar

ЗОЧИН 2024-06-17 66.181.161.52

ДАНХ ТОЛГОЙ 400 САЯ ЖУУЛЧИН ИРҮҮЛНЭ ГЭСЭН ЮУ БОЛОВ ИТГЭХ АРГА АЛГА ДАА. ДАНДАА ХУДЛАА ЯРИНА.

Avatar

Нэргүй 2024-06-17 202.126.92.98

Энэ намын урьд нь өгсөн амлалтаар бол өдийд 100 хувь болсон байх ёстой

Avatar

Судлаач 2024-06-17 192.82.92.42

Боловсрол, шинжлэх ухааны талаар хамгийн их алдаатай бодлого, шийдвэрууд гаргаж, улсад асар их хохирол учруулсан засаг!!! Терийн монопол, дээрэм хирээс хэтэрсэн, харийг шутэж ундэстнийг кгуйсгэсээр!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж