Гималайн бүс нутагт хөрсний гулгалт үүсч, 2400 жуулчин гацаад байна

Гималайн бүс нутагт хөрсний гулгалт үүсч, 2400 жуулчин гацаад байна

Гималайн бүс нутагт хөрсний гулгалт үүсч, 2400 жуулчин гацаад байна

Энэтхэг, Балбын Гималайн бүс нутгуудад аадар бороо хүчтэй орсны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсч, наад зах нь 10 хүн амь үрэгджээ. Мөн хүчтэй аадар борооны улмаас Энэтхэгийн зүүн хойд Сикким мужид 2400 жуулчин гацсан байна. Сикким мужид зургаан хүн, хөрш зэргэлдээх Балбын Коши мужид дөрвөн хүн хөрсний гулгалтаас болж нас барсан гэж албаны хүмүүс мэдээллээ.

Бутан, Балбын хооронд хиллэдэг, зүүн хойд Сикким муж нь 28 уулын оргил, 21 мөсөн гол, 200 гаруй нуур бүхий Гималайн байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Гэхдээ аль ч уулархаг бүс нутгийн нэгэн адил шар усны үер, хөрсний гулгалт ихтэй байдаг. Өнгөрсөн жил аадар борооны улмаас тус мужид мөстсөн нуур хагарсан. Олон арван хүн нас барсан бөгөөд хүний ​​хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын хямрал улам ширүүсэх тусам цаг агаар эрс тэс болно гэж эрдэмтэд анхааруулжээ.
Албаны хүний хэлснээр, хөрсний гулгалтаас болж замууд нурангид дарагдаж, зарим гүүр эвдэрч гэмтсэн. Улмаар 2400 орчим жуулчин тус мужийн аялал жуулчлалын янз бүрийн цэгүүдэд гацсан байна.

"Тэд гацсан боловч аюулгүй байна. Бид зочид буудлын эзэдтэй цаг агаар сайжрах хүртэл тэднийг байрлуулах талаар ярилцсан. Зам дээр хэн ч байхгүй учир жуулчдад байгаа газраа үлдэхийг зөвлөсөн" гэж албаны хүн мэдээлжээ. Энэтхэгийн Цаг уурын газраас үе үе хүчтэй бороо орох явдал үргэлжлэх төлөвтэй байна гэж мэдэгдэв. Хөрш зэргэлдээ орших Баруун Бенгал мужид сүүлийн өдрүүдэд үерийн гамшигт нэрвэгдэж, моднууд үндсээрээ унаж, барилга байшингууд эвдэрч, Теста голын усны түвшин өндөр байна.

Хойд зүгт аадар бороо орж байхад Энэтхэгийн нийслэл Дели хотод өнгөрсөн сард цельсийн 49.9 хэм хүртэл халсан. Тус улсад агаарын температур нэмэгдэж байгаа нь ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд гарсан ахиц дэвшлийг өөрчлөх эрсдэлтэй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DawnJohnson 2024-06-15 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-15 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-15 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-15 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-15 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-15 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-15 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-15 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-15 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-15 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-15 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-15 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-15 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-15 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-15 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-15 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-15 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-15 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-15 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-15 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-15 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-15 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-15 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-15 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-15 109.248.13.223

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж