Хятад: Хууль бус усан хил нэвтрэгчдийг хорино

Хуучирсан мэдээ: 2024.06.15-нд нийтлэгдсэн

Хятад: Хууль бус усан хил нэвтрэгчдийг хорино

Хятад: Хууль бус усан хил нэвтрэгчдийг хорино
FILE PHOTO: A China Coast Guard vessel No.2502 sails near a Japan Coast Guard vessel Motobu off Uotsuri Island, one of a group of disputed islands called Senkaku Islands in Japan, also known in China as Diaoyu Islands, in the East China Sea April 27, 2024, in this photo released by Kyodo. Mandatory credit Kyodo/via REUTERS/File Photo

Хятадад өнгөрсөн бямба гаригаас эхлэн далайн тээврийн шинэ журам хүчин төгөлдөр болжээ. Энэ нь тус улсын усан хилд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж буй гадаадын иргэдийг баривчлах шинэ эрх мэдлийг эргийн хамгаалалтынханд олгож байна. Мөн хил нэвтэрсэн сэжигтнүүдийг 30 хоног, нарийн төвөгтэй асуудал үүсгэсэн тохиолдолд 60 хүртэл хоног баривчлах боломжтой.

Эрх баригчид 2021 онд батлагдсан хуулийн дагуу эргийн хамгаалалтад зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн бол одоо баривчлан, хорих эрх олголоо. Энэхүү шинэ журмыг Филиппин улс буруутгаж, Бээжин Өмнөд Хятадын тэнгист хяналтаа бэхжүүлэх гэж оролдож байна гэж үзэв. Учир нь тус хоёр улсын газар нутгийн маргаан үргэлжилж буй. Өнгөрсөн сард Филиппиний ерөнхийлөгч  Фердинанд Маркос Жуниор Хятадын төлөвлөгөөг "бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Үүнээс улбаалан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын албаны хүмүүс хурцадмал байдал улам хурцдаж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Японы засгийн газар бусад орны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүйн тулд Хятадын тэнгисийн үйл ажиллагааг анхааралтай ажиглана. Батлан ​​хамгаалахын судалгааны үндэсний хүрээлэнгийн шинжээч Масуда Масаюки хэлэхдээ, Хятад улс удахгүй Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист хяналтаа тогтооно. Мөн Окинава муж дахь Сенкаку арлуудад хууль сахиулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж магадгүй гэжээ. Хятад улс нээлттэй тулаан хийхгүйгээр саарал бүс гэгдэх тактикаа өргөжүүлж магадгүй гэж Масуда үзэж байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж