Путин гал зогсоох нөхцөлөө илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2024.06.15-нд нийтлэгдсэн

Путин гал зогсоох нөхцөлөө илэрхийлэв

Путин гал зогсоох нөхцөлөө илэрхийлэв

Оросын арми Украины бүх нутаг дэвсгэрийг  орхихоос нааш Украин Москватай хэлэлцээр хийхгүй гэж Влодимир Зеленский аль эрт мэдэгдсэн. Харин ерөнхийлөгч Путин Швейцарь дахь  энхийн хэлэлцээ эхлэхээс өмнө Украин "NATO”-д элсэхээс татгалзах ёстой гэж мэдэгджээ.

Тодруулбал,  Баасан гаригт Москвад болсон Оросын Элчин сайд нарын уулзалтын үеэр Путин  гал зогсоох нөхцөлөө танилцуулав. Тэрбээр Орост эзлэгдсэн Донецк, Луганск, Херсон, Запорожжиа гэсэн дөрвөн бүс нутгаас Киев цэргүүдээ гаргахыг хүссэн байна. Мөн Оросын үйл ажиллагааг зогсоохын тулд Украин "NATO”-гийн цэргийн эвсэлд элсэх зорилгоо албан ёсоор түдгэлзүүлэх  шаардлагатай гэж мэдэгдэв. Путин "Киев миний тавьсан нөхцөлд шийдвэр гаргахад бэлэн гэдгээ мэдэгдмэгц бид галаа зогсоож, хэлэлцээг эхлүүлэх тушаал манай талаас  яг тэр мөчид гарах болно" гэжээ. Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк уг саналыг "худал, хуурмагаар дүүрэн" зүйлс гэж тодорхойлсон. Түүнчлэн хүний эрүүл саруул ухаанд халдсан шаардлага гэж нэрлэжээ. Ерөнхийлөгч Зеленский Италийн "Sky TG24" телевизэд хэлэхдээ "Эдгээр шаардлагууд бол эцсийнх бололтой. Тэр бол Гитлер "Чехословакийн нэг хэсгийг надад өг, тэгвэл энд дуусна" гэж хэлсэнтэй ижил зүйл" гэжээ. АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин мөн Оросын шаардлагыг үгүйсгэж, “Путин Украины бүрэн эрхт газар нутгийг хууль бусаар эзэлсэн. Тэр Украинд энх тайван тогтоохын тулд юу хийх ёстойг зааж өгөх ямар ч байр суурьтай биш" гэж мэдэгдэв."NATO”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн  Путины саналыг "сайн санааны үүднээс гаргаагүй" гэж мэдэгджээ

Оросын шинжээч Татьяна Становая мэдэгдэл хийж, Путины төлөвлөгөө бол энх тайвны бага хурал эхлэхээс өмнө үнэ цэнийг бууруулах зорилготой, ямар ч буулт байхгүй гэжээ. Мөн Зеленский Бямба гаригт  болох Люцерн нуурын ойролцоох дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ олон улсын өргөн хүрээний дэмжлэгийг хүлээсээр байгаагаа харуулах болно гэжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж