Нийт хачгийн 86.3 хувь нь халдвартай байдаг

Нийт хачгийн 86.3 хувь нь халдвартай байдаг

Нийт хачгийн 86.3 хувь нь халдвартай байдаг

Зуны дэлгэр цаг айлчилж амралт зугаалгын энэ үед хачигт хазуулсан халдвар авсан иргэдийн тоо эрс нэмэгддэг билээ. Үүнтэй холбоотойгоор бид Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн Нийгмийн эрүүл мэнд , тандалт шуурхай удирдлагын албаны дарга Л.Орломжаваас зарим зүйлийг тодрууллаа.  Тэрбээр хэлэхдээ, хачгийг халдвартай болон халдваргүй гэж хоёр төрөлд хуваан үздэг. Судалгаагаар 10 хачигийн 8 халдвартай байх магадлалтай гэдэг нь тогтоогдсон. Халдвартай хачинд хазуулж халдвар дамжихыг  хачигт халдвар гэж нэрлэдэг. Хачигт халдварын идэвхжлийн үе нь 4-6 дугаар сар байдаг бөгөөд хачигт риккетсиозын хувьд 21 аймгаар тархалттай Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсэг зэрэг газруудад байгалийн голомттой байдаг. Халдвартай хачиг нь хүний бие дээр 2-3 цаг байхад биеийн нимгэн арьстай хэсэг болох толгой, хүйс, цавь, суга зэрэг газар хазаж халдвар дамжуулдаг.  Мөн халдвартай хачиганд хазуулахаас гадна малын сүүг түүхийгээр хэрэглэх зэргээр өөр замаар халдварлах боломжтой. Уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дотор малчид болон, 0-9 настай хүүхдүүд болон эмэгтэйчүүд их байдаг. Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толгой өвдөх, хорд­лого өгөх, төв мэдрэлийн тогтолцоо гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хачигт хазуулсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн байгуулалагад хандах хэрэгтэй. Нийт хачгийн 86.3 хувь нь халдвартай байдаг тул тоохгүй орхиж болохгүй. Түүнчлэн 2005 оноос хойш нийт 20 гаруй хүн хачигт халдварын улмаас нас барсан статистик байдаг. Хэрэв  хачигт хазуулсан  байх магадлалтай гэж үзвэл эхний ээлжинд биед хачиг байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Улмаар хачигт хазуулсан нь тодорхой болвол эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна. Хэрвээ эмнэлэг хол байвал, нарийн үзүүртэй хямсаа ашиглаж болно. Хямсаагаар авахдаа хачгийн толгойг огт үлдээж болохгүй. Толгойн сорж буй хошууг нь авахгүй бол хүний биед хачгийн нян үлдэнэ гэсэн үг. Мөн гараар авч, няцалж болохгүй. Хачгийг авсны дараа ариутгах халдваргүйжүүлэлт хийх ёстой. Эцэст нь хэлэхэд хачгийн халд­вараас урьдчилан сэргий­лэх вакциныг эрүүл мэндийн байгууллагад хандаж тариулж болохоос гадна иргэд ой хээрээр явахдаа хачиг харагдахуйц цагаан эсвэл, тод өнгийн,битүү хувцас өмсөх, нүдний шил зүүх, малгай, усны гутал өмсөх хэрэгтэй гэдийг анхаарууллаа.

С.Нинжжаргал

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

StephanieGover 2024-06-15 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-15 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-15 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-15 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-15 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-15 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-15 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-15 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-15 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-15 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-15 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-15 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-15 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-15 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-15 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-15 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-15 109.248.13.223

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж