Энэ хавар төрийн албаны шалгалт авахгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Энэ хавар төрийн албаны шалгалт авахгүй

Жил бүрийн хавар Төрийн албанд орохыг хүссэн хүмүүсээс шалгалт авдаг. Харин энэ жилээс эхлэн Төрийн албаны шалгалтыг нэг доор олон ажлын байр зарлан авахыг больж байгаа ажээ. Учир нь 2008 онд шалгалт өгсөн 600 гаруй, 2009 онд шалгалт өгсөн 1300 гаруй хүн нөөцөд бүртгэгдээд ажлын байраа хүлээж байгаа аж. Эдгээр хүмүүсийг ажлын байраар хангах үүднээс шинээр нэмж шалгалт зарлахгүй шийдвэрт хүрсэн байна. Нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонголт хийх боломжгүй тохиолдолд тухайн ажлын байран дээр  шалгалт явуулах болно  гэдгийг Төрийн албаны зөвлөлийнхөн анхааруулж байна.
Д.Цээнэ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж