Нэр дэвшигч Д.Балдан урилга гаргав

сонгууль-2024 - 2024-site 10

Нэр дэвшигч Д.Балдан урилга гаргав

Нэр дэвшигч Д.Балдан урилга гаргав

УИХ-ын 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дэмбэрэлваанчигийн Балдангаас сонгуулийн сурталчилгааны уулзалтад хүрэлцэн ирж буй иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалав.


Тус уриалгад, иргэн бүр аль ч намын уулзалтад ирж мэдээлэл авах боломжтой. Гэтэл уулзалтын зургийг авч цахим орчинд тавих нь тухайн хүнийг тухайн уулзалтыг хийж буй намын дэмжигч мэтээр харуулдгаас болж иргэдийн оролцоо идэвхи бага болж байна. Иргэд УИХ-ын сонгуульдаа оролцохын тулд тухайн тойрогт нэр дэвшигчдийг бүгдийнх нь уулзалтад хүрэлцэн ирж мөрийн хөтөлбөр, мэдээ мэдээллийг авах эрхтэй. Гэтэл хэн нэгэн намын нэр дэвшигчийн уулзалтад оролцсоныг дэмжиж байгаа мэтээр олон нийтийн сүлжээнд байршуулах явдал их байна. Гэрэл зураг авч сошиал орчинд түгээж байгаагаас болж залуучууд намын уулзалтад ирэхээс цааргалж байна.

Иймд сонгуулийн сурталчилгааны уулзалтад хүрэлцэн ирж буй иргэдийн зургийг зөвшөөрөлгүй авч сурталчилгаанд ашиглахгүй байхыг уриалж байна гэжээ.

БАЛДАНГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж