Эрүүл мэндийн салбарт 833 тэрбумын хөрөнгө оруулжээ

Эрүүл мэндийн салбарт 833 тэрбумын хөрөнгө оруулжээ

Эрүүл мэндийн салбарт 833 тэрбумын хөрөнгө оруулжээ

Иргэндээ хайртай байж, тэдний эрх ашгийг хангаж ажиллах нь төрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Иргэн эрүүл аюулгүй орчинд, аз жаргалтай байж, хүн амын тоо өсөх нь улс орны цаашдын хөгжилд чухал хамааралтай. Тэр дундаа эрүүл иргэн байх. Мөн эрүүл иргэнийг төрүүлж, бойжуулах эхчүүдийг анхаарах. Эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 гаруй жил хамгийн эмгэнэлтэй дүр зурагтай байсан зүйл бол төрөх эмнэлгүүдийн стандарт шаардлагад нийцээгүй орчин нөхцөл. Тиймдээ ч олон улсын шаардлагад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ, орчинг бүрдүүлэхэд хийсэн хөрөнгө оруулалтыг онцлох нь зүйтэй.

Эрүүл мэндийн салбарт 2021-2022 онд хийсэн хөрөнгө оруулалт сүүлийн 12 жилд хийсэн хөрөнгө оруулалттай тэнцсэн. Ганцхан энэ тооноос тус салбарт чиглэсэн олон ажлын ерөнхий тоймыг харж болно.

Тухайлбал, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 2009 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй сунжирсаар 2021 онд ашиглалтад орсон. Тус эмнэлэг зөвхөн эх, нярайд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн эмчилгээг иргэдэд давхар үзүүлж 1000 ор дэлгэн ажилласан юм. Яармагийн 300 ортой эмнэлгээр үйлчлүүлсэн хүн бүр ам сайтай, дуу нэгтэй байдаг нь эмнэлгийн бүтээн байгуулалт зорилтот хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн болохыг илтгэж байна.

Засгийн газраас цар тахлын үед тус эмнэлгийг ажиллуулахаар онцгой анхаарал хандуулсан нь үр дүнгээ өгч, эх, нярай, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх улсын хэмжээний хоёр дахь том эмнэлэг болоод буй. Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий есөн өрөөтэй. Хотоос зайдуу учир эмч, ажилтнуудын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шаардлагатай, мөн ажиллах хүчний нөөц дутмаг байгаа зэрэг тулгамдсан асуудлыг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн шийдэж өгөхөө ч ам гарсан. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэддээ хүртээмжтэй хүрэхээс гадна, эмч ажилтнууд ч таатай нөхцөлд ажиллах боломжтой болох юм.

АМАРЖИХ ГАЗРУУДАД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ТӨРӨХ БОЛОН ТӨРСНИЙ ДАРААХ БҮХ ОРЫГ ШИНЭЧИЛЖЭЭ

Эх, нялхаст анхаарсан дараагийн том жишээ бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн  496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Засгийн газраас хүндээ, шинээр төрсөн иргэндээ анхаарч байгаагийн том илрэлийн нэг нь эрүүл мэндийн салбар тэр дундаа эх нялхасын бүлэг.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг болсон нь ч үүний жишээ.

Эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд мэдэгдсэн. Энэ амлалтдаа ч хүрч, амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчлээд буй.

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 1,3 САЯ ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА

Мөн өнгөрсөн 2022 оны тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгууж, эрүүл мэндийн салбарт онц шаардлагатай үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх болсон билээ.

Монгол Улсад 2019 оноос эхлэн эрт илрүүлгийн шинжилгээг иргэн бүрд үнэ төлбөргүй хийдэг болсон. Энэ ажилд улсын төсвөөс 70 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тоо бий. Эрт илрүүлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцуудад 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт нэг сая 368 мянган иргэн буюу нийт иргэдийн 40.6 хувь нь хамрагдаад байна. Үүний 50.8 хувь нь Улаанбаатар хотод, 49.2 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байгаа юм.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгээр зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг авч үзвэл, хоол боловсруулах замын эмгэг, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, зүрх судасны эмгэгүүд давамгайлж байгаа аж. Эдгээр өвчлөлийг эрт илрүүлснээр цаашдын хүндрэл, эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.

Эрт илрүүлэг үргэлжилж байгаа хугацаанд нийтдээ хортой болон хоргүй хавдрын 8000 гаруй тохиолдлыг илрүүлж, оношийг баталгаажуулахаар лавлагаа шатлалын эмнэлгүүд руу илгээсэн байна. Иргэдийн зүгээс энэ үйлчилгээг үргэлжлүүлж, шаардлагатай хүмүүст дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжуудыг тухайлбал, улсын эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүдэд олгож өгөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.

СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 833.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛЖЭЭ

Монгол Улсад олон жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн. Өнгөрсөн 2023 оны намрын УИХ-ын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийг баталсан. Ингэснээр эрүүл мэндийн салбар бодлогын хоёр тулгууртай болсон гэдгийг салбарынхан онцолж буй. Эмийн импортын 30 хувийг төр хянах боломжтой болсон. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхэд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн тодорхой хувийг зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн гээд эрүүл мэндийн салбарт гарч байгаа ахиц дэвшлийг дурдаад байвал цөөнгүй. Тухайлбал, иргэдэд эмчилгээний зардлын таван хувийг буцаан олгодог байсныг хүүхдэд 50, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувь болгосон.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 57 хувийг барилга байгууламж, 36 хувийг тоног төхөөрөмж, долоон  хувийг их засварын хөрөнгө оруулалт эзэлж байна.

Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг дунджаар 26-54 хувиар нэмсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмсэн. Мөн орон нутгийн нэмэгдлийг суманд 40 хувь, аймаг болон Багануур, Налайх, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувьд хүргэхээ ч салбарын сайд нь мэдэгдсэн. Үүнээс гадна Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж буй зарим эмч, эмнэлгийн ажилчдад нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон олгуулахаар болсон. Энэ жил орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний нийт автомашины 50 хувийг шинэчлэхээр ажиллаж буй. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн цаг авах зэргийг цахимжуулсан нь иргэдэд оновчтой, хүндрэл, чирэгдэлгүй санагдах болсон. Цаашид ч цахимжуулалтыг улам эрчимжүүлж чадвал иргэдийн сэтгэл ханамж улам өснө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferLin 2024-06-17 185.181.246.228

Харуулах боломжгүй.

Avatar

JoyJackson 2024-06-17 45.15.72.163

Харуулах боломжгүй.

Avatar

ErinGilbreth 2024-06-17 185.181.247.142

Харуулах боломжгүй.

Avatar

JamieEvans 2024-06-17 188.130.128.119

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-06-17 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBowman 2024-06-17 109.248.14.248

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyMiller 2024-06-17 109.248.142.84

Харуулах боломжгүй.

Avatar

GwendolynHawkins 2024-06-17 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

SaraJohnson 2024-06-17 45.86.0.7

Харуулах боломжгүй.

Avatar

HannahJones 2024-06-17 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MartishaPlummer 2024-06-17 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBravo 2024-06-17 45.11.21.164

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieGover 2024-06-17 109.248.15.93

Харуулах боломжгүй.

Avatar

KaciJones 2024-06-17 188.130.136.64

Харуулах боломжгүй.

Avatar

CindyReed 2024-06-17 46.8.222.80

Харуулах боломжгүй.

Avatar

KristenLong 2024-06-17 45.90.196.125

Харуулах боломжгүй.

Avatar

KristinBlake 2024-06-17 45.84.176.74

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorris 2024-06-17 95.182.125.98

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaCarter 2024-06-17 5.183.130.225

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTaylor 2024-06-17 46.8.212.91

Харуулах боломжгүй.

Avatar

TaraNelson 2024-06-17 45.86.1.150

Харуулах боломжгүй.

Avatar

GeraldineHuckabay 2024-06-17 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

VickieSmith 2024-06-17 46.8.57.122

Харуулах боломжгүй.

Avatar

JamieMaldonado 2024-06-17 185.181.246.196

Харуулах боломжгүй.

Avatar

RosaVoelm 2024-06-17 46.8.22.34

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyFrank 2024-06-17 188.130.187.149

Харуулах боломжгүй.

Avatar

LoriMoore 2024-06-17 109.248.204.104

Харуулах боломжгүй.

Avatar

SamTrimble 2024-06-17 109.248.138.225

Харуулах боломжгүй.

Avatar

DebraMowan 2024-06-17 109.248.13.223

Харуулах боломжгүй.

Avatar

DR. ADITYA 2024-06-17 102.89.45.200

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-06-17 66.181.160.96

Зааа мэдэхгүйэээ ….Тэр Эрүүл Мэндийн Яамныхаа байшинг л харчхаарай !!!…Тэгээд цагдаа , тагнуулынхаа байшинг харчхаарай!!!… Эндээс л засаг төр нь юунд илүү сйамширдгийг харж болноо

Avatar

ЗОЧИН 2024-06-17 66.181.161.52

МАН Д НЭГ Ч САНАЛ ӨГӨӨД ХЭРЭГГҮЙ. СОНГУУЛИЙН ДАРАА 3 Р ДАЙН ЭХЛЭХИЙГ НЬ ХАРЬЯ.

Avatar

зочин 2024-06-17 66.181.160.96

МАНгаруудэхнээс нь алааадд эхэлсийн бишүүүү !!!

Avatar

Зочин 2024-06-17 192.82.92.42

Улс самарчихаад юу яриад явнаа!!!

Avatar

Нэргүй 2024-06-17 202.126.90.210

Эрх мэдлийн төлөө улайрагсад!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж