“Үндэсний эвсэл”-ээс баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв?

2024-site 10

“Үндэсний эвсэл”-ээс баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв?

“Үндэсний эвсэл”-ээс баруун бүсэд нэр дэвшигчид юу хэлэв?

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд нэр дэвшигч Ц.Батдорж, Н.Цэвээн, Д.Авирмэд, Н.Давааням нар Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын эхэнд эвслийн тэргүүн “Үндэсний эвсэл” үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажилласан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа” гэдгээ онцлов.

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд нэр дэвшигч Ц.Батдорж, Н.Цэвээн, Д.Авирмэд, Н.Давааням нар Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын эхэнд эвслийн тэргүүн “Үндэсний Эвсэл” үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажилласан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа” гэдгээ онцлов. Тэгвэл баруун бүсэд нэр дэвшигчид юу онцлон дурдсаныг хүргэе.

“Үндэсний эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Ц.Батдорж:

Image

-Манай “Үндэсний эвсэл” баруун бүс нутгийн хөгжлийг тээвэр ложистикийг хөгжүүлэх, кластерийн систем бүхий үйлдвэрлэлийг бий болгох, малын гаралтай бүтээгдэхүүнийг арилжих, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох гэх мэт өргөн хүрээнд нь авч үзэж байгаа. Мөн бид мөрийн хөтөлбөртөө нялх балчираас өтөл нас хүртэлх хүний хөгжлийн бүх л үеийн асуудлыг тусгаж өгсөн. Өндөр настнуудад тэтгэврийн шинэчлэл, даатгал тэтгэвэрт гарсны дараах боломжуудыг нээж өгнө. Үүнтэй холбоотой хэрэгжилтийн асуудлыг ч нарийн тусгасан.

“Үндэсний эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Н.Цэвээн:

Image

-Бүх шатанд олон нийтийн эрх ашиг алдагдаж, эрх нь зөрчигдөж байна. Үндсэн хуульд “Засгийн эрх ард түмний мэдэлд байна, энэ эрх мэдлээ сонголтоороо дамжуулж эдэлнэ” гэсэн байдаг. Гэтэл бид өнөөдөр төлөөлсөн байгууллагаараа дамжуулж Засгийн эрхийг эдэлж чадаж байна уу. Бид энэ мэт асуудалд шийдэл олохын тулд зөв хүн, зөв баг сонгох нь чухал байна. Та бүхэн манай “Үндэсний эвсэл”-ээс тойрогт болон жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг сайн судлаарай. Хэн нь хэн болох, ямар түүхтэй хүмүүс нэр дэвшиж буйг сайн хараарай. Мөн бидний мөрийн хөтөлбөрийг нарийн судалж ухаалаг, зөв сонголт хийгээрэй.

“Үндэсний эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт нэр дэвшигч Д.Авирмэд:

Image

-Бидний үр хүүхэд, залуус их дээд сургууль төгсөж, мэргэжил мэдлэг эзэмшиж байгаа ч орон нутагтаа ирэхгүй байна. Яагаад гэхээр, орон нутагт үйлдвэрлэл, ажиллах ажлын байр алга. Эдийн засаг бизнесийн хөгжил хангалтгүй байна. Бид энэ залуучуудын мэдлэг чадварыг аймаг орон нутагтаа үлдээх хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэлийг олноор байгуулья, үйлчилгээний салбаруудыг тэлье. Энэ бүхнийг манай “Үндэсний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя” гэдэг агуулгаар шингээсэн байгаа.

“Үндэсний эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн жагсаалтад нэр дэвшигч Д.Бэхбат:

Image

-“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр сая улс төрийн нөхцөл байдал гадаад дотоодод амаргүй байгаа талаар дурдлаа. Геополитикийн нөхцөл байдал ч дэлхий даяар, тэр дундаа барууны орнуудад хүндхэн байна. Хойд болон Өмнөд Америкийн иргэд сонголтоо хийж байна. Дэлхийн тэн хагаст ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа. Сонгогчид хуучны улстөрийн намуудыг хэт давуу байдлаар сонгохоос татгалзаж эхэлжээ. Энэ бол дэлхий нийтийн хандлага юм. Итали, Герман, Франц, Нидерланд улсуудад улс төрийн намуудыг тэнцүүхэн сонгож, 3-5 намд эрх мэдлийг нь  хувааж өгдөг. Улмаар эвсээд хамтарч Засгийн газраа байгуулах, улс эх орныхоо төлөө хамтарч ажиллах үүрэг даалгаврыг сонгогчид өгдөг болсон. Энэ үйл явлдал ч энэ удаагийн сонгуульд харагдана гэдгийн иргэд, сонгогчид хэлж байгаа.

ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж